Бээжинд ирсэн хvн бээжин нугас идэхгvй буцна гэж vгvй. Амтлаг, тэжээллэг чанараар дэлхийд алдартай болсон энэ хоолыг хаана хаана зооголж болох вэ? гэсэн асуулт байна.
Бяньифан хэмээх ресторанд очиж болно. Тvvхнээс vзвэл нугас шардаг хамгийн анхны ресторан гэнэ. 19-р зуунд нээгдсэн энэ ресторан 140 гаруй жилийн тvvхтэй юм.
Нугасыг хоёр аргаар бэлтгэдгээс эхний арга нь тоор, хасарваань зэрэг жимсний модны гал дээр нугасыг єлгєж шардаг юм. Ингэж шарахад нугасны арьс шажигнасан, улаавтар туяагаар гялалзаж мах нь зєєлєн, амттай болохын зэрэгцээ жимсний модны амтлаг сайхан vнэр шингэдэг ажээ.
Хоёрдохь арга нь хаалттай зууханд шардаг бєгєєд зуухны хэм єндєр байлгаж байгаад тvvнийг аажим аажмаар багасгана. Ингэж шарсан нугас єєхтэй боловч маш их амттай байдаг. Бас нэгэн єєр арга бол чашао нэртэй бєгєєд гал дээр сэрээгээр хатгаж барина. Энэ нугасыг шарах аргаас болж ийм нэр єгсєн гэж ярьдаг юм.
Бяншифан ресторанаас єєр, Цюаньцзюйдэ гэж буй. Энэ нь 1864 онд байгуулагдсан бєгєєд шарах зуухны дээд хэсэгт єлгєх дэгээтэй, бєгєєд vvнд нугасаа єлгєж шардаг. Мєн жимсний модоор тvлш хийдэг. Нугасаа тусгай жороор хийсэн зvйлээ тvрхэж, галаа жигд тvлж, шарсан тахиа хасарвааний єнгийг санагдуулах учиртай. Мах нь зєєлєн байх ёстой. Нугасыг 108 хэсэг хэрчиж тусгай бэлдмэл соустай ширээн дээр авчирдаг.

/ За одоо Бээжин нугас ширээн дээр авчирлаа. Монголын єндєр настан энэ хоолны тухай ярина/
Энэ vед цаас мэт элдэж нимгэн болгосон гурил болгож авчирна. Yvндээ бас нугасаа боож иддэг юм. Бас єргєст хэмх ба сонгино урт болгино болгон хэрчсэн, шинэхэн ургуулсан сянцай ногооны хамт авчирна. Нугасаа гурилд боож идэхийн ємнє тусгай бэлдмэлд дvрнэ.
Бээжин нугас ийнхvv єєрийн ер бусын амтаар гайхагддаг. Хотын тєвийн эртний ресторанд ороход тєсєв хvрэлцээгvй бол хотын зах орчим амт чанар дутуугvй хоолны газруудад очиж болно.
|