Мєсєн гол бол Тvвдийн хамгаас сvрлэг vзэсгэлэнт хачин гайхамшигт vзэмжийн нэг юм. Тvвдэд дэлхийн цас мєст хамаг том усан сантай. Мєнгєн луу шиг мєсєн гол Тvвдэд тоогvй олон байгаа бєгєєд зєвхєн Бємэйгээс баруунш нутагт даруй 2756 мєсєн голтой.
Ялусанбуу мєрєн даруй гямлай уул нуруудын ар хєтлийн Жамаянзун гэдэг мєсєн голоос эх авсан юм. Мєсєн голууд нь дэлхийн бємбєрцгийн хvндийн хvчний рольлоор, тvм мянган жилд хайлдаггvй цас мєс нь уулын хєндий даган алгуурхан хєдлєн бvрэлдсэн юм. Мєсєн гол бол аялан жуулчилж vзэн сонирхох vнэ цэнтэй тєдийгvй шинжлэх ухааны судалга хийх овъяакт болж байгаа юм. Мєсєн голын ертєнцєд зvvд зэргэлгээн шиг янзын гоё vзэмжтэй. Нарийхан нарийхан олон мєсєн баганаар тулгуурлагдсан том хад байгааг мєсєн мєєг гэж зvйрлэж болох юм. Ийм мєсєн мєєгийн хамаг єндєр нь 5 метр гаруй байна.
Мєсєн хана нь аврага том халхавч шиг ас дээш босч, хvн сvрдэм харагдана. Янз янзын хэлбэр дvрстэй мєсєн суврагууд ёстой л хамгаас гайхалтай гоё байдаг. Уурган шаргал єнгєтєй мєсєн суврагууд тэгш газраас эгц босч, зарим нь сvр жавхаатай Прамид шиг, зарим нь эртний хийдийн жvнт асар шиг, бас зарим нь хурц мэст жад сэлэм шиг харагдана. Байгаль эхийн урласан эдгээр мєсєн сийлмэлvvд бол нарны гэрлээр удаан он бvтээгдэж, бас нарны илчинд тасраагvй хайлан урсдаг байна. Ингэж нарны гэрлээр бvтээгдэн, бас нарны илчинд хайлах явц нь олонхдоо хэдэн арван жилээс зуу гаруй жил хэрэгсэх юм. Их цар хэмжээтэй мєсєн суврагуудын vзэмж нь зєвхєн гямлай уулархаг район болон Хар Кvнлvн уулархаг районд л харагдадаг гэж мєсєн голын судалгааны эрдэмтэд vзэж байна. Энэ олон мєсєн голын дундаас Жумаглама оргил хавийн болон Сисябанма оргил хавийн мєсєн суврагуудын vзэмж хамгаас сvрлэг сайхан байдаг юм.
Янь цє юнь нуурын сав газарт эгц босоо Прамид шиг нэгэн цаст оргил байдаг. Далайн тvвшнээс 6629 метр єндєр єргєгдсєн энэ цаст оргил бол Каро цаст оргил даруй мєн. Энэ оргилын хойд талд нь Тvвдийн ємнє умра нутгийн зааг болсон хамаг єндєр оргил- Нинжинганса оргил байрлаж байна. Нинжинганса оргил далайн тvвшнээс 7194 метр єндєрт єргєгдсєн юм. Энэ хоёр оргилын эргэн тойроноор орчин vеийн 54 мєсєн голтой.
Тvвдэд маш алдартай Рvнбv мєсєн гол нь Рvнбv хийдээс 300 метр зайтай, Жумаглама оргилын хормойд, далайн тvвшнээс 5300 метрээс 6300 метрийн хоорондох єргєн хэмжээнд байрлаж байна.
Альпулан нутагт Ганринбуч оргил болон Мабанюнь нуурын эргэн тойрон 200 хавтгай дєрвєлжин км газарт маш олон мєсєн голтой байдгаараа дэлхийн уул авирах алдарт газар болсон юм.
|