Нобелийн шагналт 7 эдийн засагч болон дэлхийн нэрт 5 эдийн засагч оролцсон "2005 Нобелийн шагналт эдийн засагчын Бээжингийн чуулга уулзалт" дэлхийн харцыг дахин нэг удаа шинэ тулгар хєгжиж байгаа эдийн засгийн том оронд татсан байна.
Нобелийн шагналт 7 эдийн засагчид энэ удаа Хятадад ирэж зєвхєн ерєнхийлсєн, урт хугацааны, стратегийн чанартай эдийн засгийн асуудлаар ярилцах болно гэж зохион байгуулагч тал олон дахин чухалчилаж байсан хэдvйн ч юаний ханш, Америк, Европын Хятадын нэхмэл бараанд хориг тавьж байгаа, Олимпийн эдийн засаг зэрэг хvмvvсийн анхааралыг татаж байсан асуудлууд яригдсан байна.
Евро мєнгєн тэмдэгтийн загалмайлсан эцэг гэгддэг Нобелийн шагналт Роберт Манделл анханы лекц уншигч болон гарч ирэхдээ, хvмvvсийг цочоосон юм. Тэрээр Хятадын валютын тогтолцоо сvvлийн vед дэлхий нийтийн єргєнєєр маргаж байгаа асуудал болсныг харгалзан єєрийн лекцээ "дэлхийн валютыг чухалчилахын нєхцєл байдал" гэсэн сэдвээ "юаний ханшын тухай маргаан " гэсэн сэдвээр єєрчлсєн байна.
Барууны орны юаний ханшийг єсгєх гэсэн дуун хоолойтой єєрєєр Роберт Манделл юаний ханш тогтвортой байх нь Хятад болон дэлхий ашиг сонирхолд ашигтай. Хятад улс одоогийн хэрэгжvvлж байгаа юаний ханшаа тогтвортой байлгасан vндсэн дээр хєрєнгийн данс зэрэг салбартаа єєрчлєлт хийж юаний ханшийн тогтолцоог улам боловсронгуй болгох хэрэгтэй гэж єєрийн vзэлтээ дэвшvvлжээ.
Тэрээр юаний ханш хэлбэлзбэл Хятад тэрчлэн дэлхий дахинд авчирах 12 газ нєлєєний талаар ярижээ. Yvнд юанийг чєлєєтєй солиж болох ахицыг удаашруулах, гадаадын шууд хєрєнгє оруулалтыг бууруулах, Хятадын эдийн засгийн єсєлтийг огцом удаашруулах, банкын найдваргvй зээлийн асуудлыг даамжруулах, ажлаар хангагдах байдлыг сайжруулахад ашиггvй болох, Хятадын хєдєє тосгонд мєнгєний ханш єсєлтийн хурцдуулах зэрэг багтна.
|