• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International Sunday    Apr 6th   2025   
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-28 15:11:39    
Євєр монголын иргэдийн эрхэлсэн эдийн засгийн эрvvл саруул хєгжил (2)

CRI

    1980 аад оны эхээр Євєр монголын Yндсэн хємєрєнгийн цэвэр єртєг нь тухайн жилийн бvх нийтийн ємчлєлт аж vйлдвэрийн vндсэн хємрєгийн цэвэр єртгийн єчvvхэн хувийг эзэлж байжээ. Иймэрхvv байдал нь Євєр монголын хувийн хэвшлийн аж ахуй маш доор гараатай байсныг харуулж байна. хувийн эдийн засаг эрхэлж байгаа хvмvvсийн бvтэцсээс vзвэл 75% нь нийгмийн ажилгvй сул сэлvv хvмvvс, ажил хvлээгч залуучууд 17% ийг, тэтгэвэрт гарсан хvмvvс 8% ийг нь эзэлж байжээ. Эдгээр байдал нь хувийн хэвшлийн эдийн засаг нь нэг бvлэг нийгмийн сул сэлvv хvмvvсийн амьдралаа аргацаах зам суваг тєдий байсныг харуулж байна.

Социалист таваарын эдийн засгийн тогтолцоо аажмаар тогтоогдхыг дагалдан, тухайн vейн нийгмийн vйлдвэрлэл нь нийгмийн шаардлагыг бvх талаар хангаж чадахгvй байсан байдалд, нийгэм дээр хувийн эдийн засгийг vзэн яддаг байсан хэдий ч, засгийн газар хувийн хэвшлийн эдийн засагт бодлогын талын нотолгоо ер єгєєгvй байсан билээ. Гэвч хувийн эрхэлсэн эдийн засаг нэг талаар хvчин чадлаа хурамтуулж, нєгєє талаар тооны хувьд ч жил дараалан нэмэгдэж ирсэн байна.

    1987 онд ХКН ын тєв хороо, нэлээд урт хугацаанд хувиараа эрхэлсэн болон бага хэмжээний хувийн хэвшлийн эдийн засаг зайлашгvй орших ёстой юм, хувийн хэвшлийн эдийн засгийн оршин тогтнохыг хvлээн зєвшєєрч, удирдлагаа чангатган, сайн талыг нь авч саар талыг нь тэвчин, аажмаар хєтлєн жолоодох хэрэгтэй гэж тодорхой заасан байна. энэ нь хувийн хэвшлийн эдийн засгийг бодлогын хувьд хvлээн зєвшєєрсєн хэрэг болжээ. 1988 онд долоодох сонгуулийн Бvх Хятадын ардын тєлєєлєгчидийн их хурлын байнгын хорооны анхдугаар чуулган vндсэн хуульд єєрчлєлт оруулсон тєслийн баталж, хувий хэвшлийн эдийн засгийн байр суурь, гvйцэтгэх vvргийг vндсэн хуулийн хэлбэрээр тодорхой тогтоосон байна. тvvний дараа тєв хороо хувийн хэвшлийн эдийн засгийн социализмийн эхний шатанд оршин тогтонохын зайлашгvй чанарыг нотолсны зэрэгцээ, хєрєнгє мєнгє, хvний тоо, цар хэмжээний талаар хязгаарлахгvй байх тогтоол гаргаж, хувийн хэвшлийн эдийн засгийн хєгжилд ашигтай нєхцєл хангаснаар, хувийн хэвшлийн эдийн засаг єєрчлєлт хийж нээлттэй байлгаснаас хойш халуун єрнєлтєд хvрсэн байна.

    1984-1988 онуудад Євєр монголын хувийн хэвшлийн аж ахуй эрэхлэгчид 140 мянган єрєх байснаасаа 229 мянган єрхєд хvрч, жил болгон 17% аар нэмэгдсэн байлаа. Хєх хот, бугат, Улаанхад, Хєлvн Буйр, Шилийн Гол, Алшаа зэрэг хот аймгуудад жил болгон 20% оор нэмэгдэж, хувийн аж ахуй эрхэлэгчид 200 мянгаас 340 мянган хvнд хvрч, 270 сая юаний хєрєнгєтэй байснаасаа 740 сая юаний хєрєнгтэй болсон байна. хєрєнгє мєнгє нь жил болгон 43% аар нэмэгдэж, хєрєнгє мєнгєний хэмжээ нь хувийн эдийн засаг эрхэлэгч айл єрх болон хvмvvсээс хол давжээ.

© China Radio International.CRI. All Rights Reserved.
16A Shijingshan Road, Beijing, China. 100040