1992 онд Хятад улс тєлєвлєгєєт эдийн засгийн тогтолцооноос бvх талаар зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж эхэлсэн бєгєєд улсын тєлєвлєгєє багасаж, зах зээлий тохируулалт нь нэмэгдэж, улс тєр vзэл суртлын салбарт тєрийн ємчийн бус эдийн засгийн тухай ойлголт ихээхэн хувиралттай болсон байна.
Євєр монголын шат бvvрийн засгийн газар тухайн орон нутгийн бодитой байдалд нийцvvлэн, бодлогоо цаашд султгаж, хувийн хэвшлийн эдийн засгийг тухайн орон нутгийн эдийн засгийн хєгжлийн ерєнхий тєлєвлєгєєнд оруулж, урид хожид хувийн хэвшлийн эдийн засгийг тэтгэн дэмжих бодлого, арга хэмжээ боловсруулж, хувийн хэвшлийн эдийн засгийн тvргэн хєгжилд сайн сайхан нєхцєл хангасан байна. 1992 оны сvvлчээр, бvх Євєр монголын хэмжээнд vнэмлэхтэй хувийн аж ахуй эрхлэгчид 420 мянган хvнд хvрч, хот сууринд 22%-25.5% аар нэмэгдэж, хєдєє тосгонд 37.4%, 39.4% аар єсєж, 1 тэрбум 250 сая юаний хєрєнгєтэй байж, борлуулалтын орлого нь 2 тэрбум 890 сая юаньд хvрч таваарын жижиглэн худалдсан хэмжээ нь 2 тэрбум 340 юаньд хvрч ємнєх жилийнхээсээ тус тус 41.1%, 15.1%, 16.8% аар нэмэгдсэн байна.
1994 оноос нааш Євєр монголын хувийн эрхэлсэн аж vйлдвэр аажмаар тогтвортой хєгжлийн гульдралд орсон байна. хэдийгээр хувиараа хєрєнгє оруулах зам суваг олширч, хот хєдєєгийн хувийн аж ахуй эрхэлдэг єрхийн тоо 1993 оны 89064 байснаасаа 1995 онд 81417 болтол багассан ч, аж vйлдвэрийн нийт бvтээгтхvvн нь 1993 оны 3 тэрбум 600 гаруй сая юань байснаасаа 1995 онд 7 тэрбум 100 гаруй сая юаньд хvрсэн байна. энэ нь Євєр монголын хувийн хэвшлий эдийн засаг хэлбэлзэлтэй хєгжих замд орж, боловсронгуй болсоныг харуулсан байлаа.
1995 онд Євєр монгол тєрийн ємчийн эдийн засгийн бvтцэд тохируулалт хийхийг дагалдан хувийн хэвшлийн эдийн засаг асар их хурдаар єсєн нэмэгдэж, 1995 онд хувийн хэвшлийн эдийн засгийн нийт хэмжээ нь 7 тэрбум 100 сая гаруй юань байснаасаа 1996 он болход 20 тэрбум 800 гаруй сая юаньд хvрч, 1998 онд 32 тэрбум 800 гаруй сая юаньд хvрч, хувийн аж ахуй эрхлэгчид 124 мянга 860 єрхєд хvрсэн байлаа. vvний зэрэгцээ Євєр монголын єєртєє засах раионы хэмжээний шилдэг аж ахуйн нэгжvvд бий болж, Євєр монголын эдийн засгийн хєгжилд гарамгай хувь нэмэр оруулсон байна. хувьцаат эдийн засаг нь Хятадын аж ахуйн нэгжид нийдэм хvлээн зєвшєєрєгдсний дараа, хувийн хєрєнгє эдийн засгийн амьдралд нэн єргєнєєр орж, тєрийн ємчийн аж ахуйн нэгжийн єєрчлєлтийн явцад хувийн хєрєнгє нэлээд их орон зайтай болсон байна. И Ли корпурази, тал нутгийн хєгжил корпурази зэрэг Євєр монголын єєртєє засах раионы нэрт аж ахуйн нэгж болон хувицаагаа захад гаргасан компаниудад ч хувийн хєрєнгє байгаа юм. бvрмєсєн хувь хvний хєрєнгєєр байгуулагдсан аж ахуйн нэгжийн тоо цєєхєн болж байна. эдгээр нь Євєр монголын эдийн засаг нийгмийн хєгжил нь дан ємчит хэлбэрээс зах зээлийн эдийн засгийн нєхцєлд нэлээд боловсронгуй шатандаа орсныг харуулж байгаа юм.
|