Хvvхдийг хvмvvжvvлэх явцад арга хэлбэрээ онц анхаарах хэрэгтэй байдаг. Хvvхдийн сэтгэл санааг хєндєєгvй, дарамт єгєхгvй, итгэл зориг алдуулахгvй байхыг анхаарах бол эцэг эхчvvд заавал мэдэх ёс юм. Алдаа буруугvй хvvхэд гэж vгvй бєгєєд хvvхдийн энэ байдалд чиглvvлж, мууг орхиж, сайныг сурах vvднээс хvvхдээ хvмvvжvvлэх хэрэгтэй.
Юм хулгайлах нь бага насны хvvхдvvдэд авч хэлбэл тийм сонин явдал биш юм. Yvний ард маш олон талын хvчин зvйл нуугдаж байдаг, жишээлбэл єєрийн дуртай зvйлээ vзээд авна гэхэд аав ээж нь зєвшєєрєхгvй vед єєрийн дураараа очиод авчдаг, олонхи хvvхдvvд тvvний учир шалтгааныг сайн ойлгож мэдэхгvй байдаг. Иймээс эцэг эхчvvд хvvхдэд энэ талын хvмvvжлийг багаасаа сайн хийх хэрэгтэй юм.
Жин ээж 9 настай хvvгээ дэлгvvрээс юм хулгайлах болсныг мэдсний дараа их айж авчээ. Жин ээж чухам яаж хэлэх тухай баахан бодсоны дараа, нэг єдєр гэртээ зєвхєн хvv хоёулаа байсан цагийг тохиож, хvvгийнхээ толгойг зєєлєн илбэж байснаа, "ээж нь єчигдєр дэлгvvрээс хvн юм хулгайлсан гэж дууллаа" гээд "ээж нь бvр бага 5-р онд сурч байхдаа дэлгvvрээс резин хулгайлснаа санаж байна. Юм хулгайлана гэдэг их муухай хэрэг, хvний юмыг ямар ч vнэ тєлбєргvй авч байгаа хэрэг, ингээд байх юм бол нэг єдєр би шоронд ч сууж мэднэ гэж бодоод их айсан. Сvvлээр нь нэлээд урт хугацаанд ээж нь бодож тунгаасны дараа ингэж айж явхаас дахин юм хулгайлахаа больё гэж зориг шийдсэн гэж хэлжээ.
Хvv нь эхлээд дотроо би зєвхєн нэг жижиг бохь авсан юм чинь энэ юу л байхав гэж биеэ ємгєєлж байлаа. Тэгтэл ээж нь хvvдээ дэлгvvр нь жижиг сажиг чихэр, бохь мэтийн юм худалдаж л байж сая татвар, гэрийн мєнгєє тєлдєг, єдєржин дэлгvvр нээж олсон бага сага мєнгєєрєє гэр бvлийн амьдралаа аргацааж байгаа улсууд шvv. Дахиад хэлэхэд энэ дэлгvvр бидний биш, хvний дэлгvvр болохоор хvний юмыг дураараа авах ёсгvй юм гэж нарийн тайлбарлаж єгчээ. Энэ vе хvv нь ээждээ сая тэр дэлгvvрээс бохи хулгайлж авсан, ийм олон юмыг ерєєс бодоогvй, миний буруу болжээ гэдгээ хvлээн зєвшєєрсєн байна. Ээж хvv хоёул яриллцсаар байж, хvv нь би дахин хулгайлахгvй гэж амласан бєгєєд дэлгvvрээс авсан бохийн мєнгийг тєлж єгєхєєр болжээ.
Жин ээж хvvгээ зэмлээгvй, хvvдээ дарамт ч єгєєгvй, харин хулгайлна гэдэг бол маш муухай хэрэг. Хулгай хийнэ гэдэг нь нийгэм нийтийн ашиг сонирхол болон бусад хvний ашиг сонирхолд хохирол учруулж байгаа явдал мєн гэдгийн хvvдээ зєв ойлгуулснаар хvv нь зєв талын хvмvvжлийг хvлээн авсан байна. Алдаа дутагдалгvй хvvхэд гэж байхгvй юм. Харин арга барил, учир явдлыг зєв ойлгуулж, таниулах бол маш чухал билээ.
|