• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-28 16:00:09    
Их дээд сургуулийг хvмvvнлэгээр удирдахыг чухалчлах боллоо

CRI

    Єнєє Хятадын 2000 орчим их дээд сургуульд 13 сая гаруй оюутан сурч байна. Оюутадыг мэдлэг боловсролтой болгохын зэрэгцээ бие сэтгэлээр ч эрvvл сайхан хєгжvvлэхийн тєлєє тун саяхан Хятадын Боловсролын Яам " Ерєнхий боловсролын их дээд сургуулийн оюутадыг удирдах шинэ тогтоол" нийтэлсэн бєгєєд энэ оны 9-р сарын 1-ний шинэ хичээлийн жилээс эхэлж хэрэгжvvлэх болно.

    Сvvлийн арав гаруй жилийн турш, Хятадын эдийн засаг, нийгэм тvргэн хєгжиж, нийгмийн байдалд асар их єєрчлєлт гарсан нь их дээд сургуулийн сурган хємvvжvvлэх vзэл санаа, дvрэм горим зэрэгт гvнзгий нєлєє vзvvлсэн байна. Хятдын одоогийн хэрэгжvvлж байгаа" Ерєнхий боловсролын их дээд сургуулийн оюутадыг удирдах тогтоол" хэрэгжээд 15 жил болж байгаа болохоор нэлээд олон агуулга нь хєгжлийн шаардлага болон олон улсын жишигт нийцэхгvй болсон байна. Ийм байдалд Хятад улс "Ерєнхий боловсролын их дээд сургуулийн оюутадыг удирдах шинэ тогтоол" нийтэлсэн байна. Хятадын Боловсролын Яамны оюутан сурагчдын хэлтсийн дарга хатагтай Линь Хуй Чин хэлэхдээ:

   "Шинэ тогтоол"-д сахилга бат зєрчигсэдэд шийтгэл олгох талаар нэн тодорхой баримжаа тогтоож, сахилга бат зєрчсєн оюутныг шийтгэх талын журам горим улмаар журамжуулсан байна, vvний зэрэгцээ дvрэмд бас оюутан шийтгэл олсон байдалд, гомдол тооцох эрхтэй, тайлбар єгєх эрхтэй байх зэрэг заалтууд нэмэн оруулсан байна, эдгээр тогтоолууд нь оюутадын хууль ёсны эрх ашгийг хамгаалхад маш чухал ач холбогдолтой юм гэжээ.
Хятадын хууль цаазын их сургуулийн аспирант Ли Бинь "Шинэ тогтоол"-ын энэ заалтуудыг тун баяртай хvлээн авч байна. Шинэ тогтоол нь "Хvний тєлєє байх" vзэл санааг илтгэж байна гэж vзсэн байна. Оюутан Ли Бинь хэлэхдээ:

    Оюутны хувьд шийтгэл олох нь тvvний бvх насыг нєлєєлдєг юм. Иймээс "Шинэ тогтоол"-д оюутныг гомдол тооцох эрхтэй, тайлбар єгєх эрхтэй байх зэрэг заалтууд нэмж оруулсаныг би сайшааж байна. Зарим тохиолдолд сургуулийн шийдвэр тэр бvгд зєв гэж хэлэхийн аргагvй, буруу ташаа байдал гардаг юм. Иймээс оюутадад дээрэх эрхийг олгосон нь тун чухал гэж vзэж байна гэжээ.

    "Шинэ тогтоол"-д хvмvvнлэг удирдирдахыг онцолж, сургуулийн биеэ даасан эрхийг батжуулхын зэрэгцээ, зарим талаар бас хатуу заалтууд боловсруулан тогтоосон байна. Жижээлбэл, сvvлийн жилvvдэд их ба дээд сургуулийн шалгалтад тvрэм горимаас зєрчих ячвдал газар авч байгаа асуудалд чиглvvлэн, "Шинэ тогтоол"-д шалгалт єгєхдєє тvрэмээс зєрчих єєр бусадын эрдэм шинжилгээний ололт амжилтыг хулгайлсан, хуулсан оюутаныг сургуулаас хєєх тогтоол тогтоосон байна. Бээжин их сургуулийн багш ноён Жан Шау линь энэ тогтоолыг маш сайн гэж vзэж байна. Тэрээр хэлэхдээ:

    Шалгалтын vеэр тvрэм горимаас зєрчих явдал сvvлийн жилvvдэд ноцтой болж, харсан ч мэдсэнгvй юм шиг єнгєрvvлсээр байгаад улам даамжруулж байна. Одоо зарим оюутан их сургууль тєгссєн дипломтай байтлаа тvвшин нь шаардлага хангахгvй байна. Иймээс тvрэм горим зєрчсєн оюутаныг чанга шийтгэх нь шаардлагтай бєгєєд зєв юм гэжээ.

    " Ерєнхий боловсролын их дээд сургуулийн оюутадыг удирдах шинэ тогтоол" хэрэгжсэний дараа, Хятадын их дээд боловсролын эрvvлээр хєгжихєд лавтай идэвхтэй vvрэг гvйцэтгэх болно гэж сурвалжлагчид ярилцлага єгсєн Хятадын их ба дээд сургуулийн багш сурагчдын vзэж байна. /Л.Буянтогтох орчуулж,Урангоо хянав/