• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-28 16:04:07    
Биеэ тэжээхийн тєлєє сэтгэлээ тэжээхийн ёсон бий

CRI

    Хэн хvн ч гээд єнгєт ертєнцийн жамаар бие ба сэтгэлээр єтєлж байдаг учиртай. Yнэндээ сэтгэлээ тэжээж чадаж байж, сая биеэ тэжээж чаддагийг омтгойлж vл болно.

    Сэтгэл гэж ярихад зєв сэтгэл, дєлгєєн сэтгэл, тайван сэтгэл, уужим сэтгэл, тэвчээртэй сэтгэл, сайн сэтгэл, vнэнч сэтгэл гэх мэтийн сэтгэл зvйн тогтолцоо юу нэгийг санагдуулах байх.

    Юуны ємнє зєв сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ бол ёс суртахуунтай байх, єршєєж хайрлаж явах сэтгэлийг хэлж байгаа юм. Хятадын эртний сударт, " Єршєєн энэрвээс єндєр насалмай" гэж єгvvлсэн байдаг. Даруй єєр бусдыг єршєєж хайрлаж явбал урт насална гэсэн утгатай vг юм.

    Дєлгєєн сэтгэл, дєлгєєн байхад мэдрэл тайвширч, дєлгєєн байхад ухаан нэмэгдэнэ. Даруу дєлгєєн байх нь эрхэм дээд vзэл бодлыг тусгаж байгаа юм. Мин улсын vеийн " Бие сэтгэлийг тэжээхvйн дєрвєн товч" номд, "Сэтгэл нам дєлгєєн бол бие цогц амгалан тайван байж чадна, бие цогц амгалан тайван бол санаа сэтгэл тогтвортой байж чадна, энэ мэтээр бие сэтгэлийг тэжээвээс эрхбиш урт наслаж удаан жаргаж чадмай" гэж тэмдэглэсэн байдаг билээ.

    Тайван сэтгэл, "Дотоод судар"-дор єгvvлэхдээ, "Сэтгэл, дайван болохоор vл сvрдмой, зориг далд аваас vл тачаамой, бvх амьсгал тус журмыг дагамай" гэжээ. Энэ нь сэтгэлийн тэнхээтэй амгалан тайван байж, хvлээцгvй байдлыг тэвчиж, жирийн хvний тайван амьдрах ухааныг тусгаж байгаа юм.

    Уужим сэтгэл, "Эр хvний цээжинд эмээл хазаартай морь" гэж ярьдгийг санаж байгаа байх. Ер нь сэтгэл уужуу багтаамжтай байх нь хvнийг тайван байлгаж чадах бєгєєд єєр бусдыг уучлах нь єєрийгєє ч хvнд байдлаас зайлуулж болох юм.

    Тэвчээртэй сэтгэл, Анагаах ухааны эрдэмтдийн vзэж байгаагаар, "Уур ихдвэл элгийг шархлуулдаг" юм байна. Уул морийг зовооно, уур хvнийг зовооно гэдэг нь ч мєн энэ санааг хэлж байгаа юм. Сэтгэлийг тэжээхэд тэвчээр байх хэрэгтэй, тэвчээр баймаанжин аливаа муу муухай сэтгэлийн хvчин зvйлийг хvлцэн дааж болох юм. Дээр vеийн маш єндєр насалсан их яруу найрагч Лv юv: "Хvлцэн тэвчиж чадваас хvний орчлонгийн гуниг зовлон арилмой" гэж бичсэн байдаг. Уур хилэнг хvлцэн давсан vед, сэтгэл онгойж бvх зvйл гэгээн саруул болсон байдаг.

    Сайн сэтгэл, санаа сэтгэл сайн байх нь єєрийгєє хэзээд бусдад туслахаар баяр болгосон амьдралын дунд аваачдаг. Сайн санаатай сайхан сэтгэлтэй хvн урт насладаг, биеэ тэжээх ёсны эрхэм нь сэтгэлээ тэжээх дур амой.

    Yнэнч сэтгэл, vнэн сэтгэлээс хvнтэй харилцах, асвар цагаавар байх бол сайн санааны илрэл юм. Энэрч хайрласан сэтгэлээр юмыг vзэх, хайрлаж энэрсэн сэтгэлээр бусдад хандах бол ухаалаг сонголт юм. /Л.Буянтогтох орчуулав/