Тvвдийн єргєн уудам нутагт одон мичид шиг тархан байрласан нуур бvрд бол Тvвдийн єндєрлєгийн хамгаас их євєрмєц онцлогтой байгаль газар зvйн vзэмжийн нэг юм. Хєвєн цагаан vvл нvvсэн хєх цэнхэр огторгуй болон хєхємдєг цэлгэр уул нуруудын хооронд том жижиг олон зуун нуур бvрд туналзан мяралзаж, шєнийн огторгуйд гялалзах одон мичид ч юм шиг, аль эсгvvл ногоон хивсэн дээр шигтгэсэн номин эрдэнийн чулуу ч шиг гоёхон. Намцо нуур, Ян зє юнь нуур, Ма бан юнь цє нуур, Бангун нуур, Басанцє нуур зэрэг нь бvр дотоод гадаадад алдаршсан аялал жуулчлалын сайхан газар болж байна.
Тvвд бол Хятад даяарт байгалийн нуур бvрд хамгаас шигvv тєвлєрсєн нутаг бєгєєд Хятад улсын хэмжээнд хамгаас олон нууртай газар юм. Тэр ч байтгуй дэлхий дээр ч нуурын усны тvвшин нь хамаг єндєрт єргєгдсєн,маш их цар хэмжээтэй, єндєрлєгийн хамаг олон нууртай нутаг юм.Хятадад хамгаас олон нуур бvрдтэй гэж алдаршсан Хубэй мужид 1066 нуур бvрд байхад, Тvвдэд харин том жижиг 1500 гаруй нуур бvрд байдаг. Янз болгоны гоё vзэсгэлэнт том жижиг эдгээр нуур бvрдvvд нь єндєр уулс єргєн талын хоорондуур асгасан сувд шиг туналзан байрлаж байна. Тvвдийн нуур бvрдийн нийт талбай 24566 хавтгай дєрвєлжин км байдагаараа Хятадын нуур бvрдийн нийт талбайн 30%-ийг эзэлж байна.
Тvвдэд далайн тvвшнээс 4000 гаруй метр єндєрт єргєгдсєн нуур бараг мянга шахам байж, 5000 метраас дээш єргєгдсєн нуур 17 байдаг. Хятадын шинжлэх ухааны эрдэмтэд судлан шинжилсэнд, Тvвдийн Сэнрицуцай нуур нь бvх дэлхийн хэмжээнд далайн тvвшнээс хамаг єндєрт єргєгдсєн нуур юм байна. Энэ нуур Тvвдийн Жvнба сияний нутагт, далайн тvвшнээс 5386 метр єндєрт байрлаж байна.
Тvвдийн нуур бvрд олон хэлбэрийн бєгєєд байдал нь бодлиантай. Усан системээр нь далайд чутгадаг нуур, далайд гарцгvй нуур, далайд гарцгvй мєртєє ус оруулж гаргадаг нуур гэж хуваана. Усных нь химийн урбалаар цэнгэг устай нуур, шорвог нуур, давсан нуур гэж хуваана. Бvрэлдэн тогтсон шинж байдлаар нь бvтэцийн нуур, мєсєн голын нуур, ууланд хашигдан тогтсон нуур гэж хуваана.Тvвдийн энэ олон нуур бvрд нь дархан нууцгай, єнєр баян байдаг юм.
Тэр дундаа том ч биш, жижиг ч биш, дунд зэргийн нуур бvрдvvд нь номин цэнхэр устай, толь шиг тунгалаг байдгын дээр нуурын хєвєєгєєр нь сахлаг сайхан євс бэлчээр халиурч, нуурын дунд нь усны шувууд болон загас жаргахайн жаргалын орон болж байдаг.
Тvвдийн маш олон нур нь шашинтай холбоотой. Намцо нуур, Мабанюньцє нуур, Яньзєюньцє нуур бол Тvвдийн гурван том сахиулсан нуур гэж нэрлэгдэж байна.
|