Сvvийн vе дотоод гадаадын хєрєнгє оруулагчид Бээжингийн Шvнь И сянийг маш сонирхож байна. Энэ сарын эхээр, Шvнь И сяньд болсон Янь Зин Пийвний дєрєв дэх баяр наадам дээр, Япон, ємнєд Солонгос, Франц зэрэг гадаадын гэрээлэгч 30 гаруй байгууллга, аж ахуйн нэгжvvд Шvнь И сяньтай хєрєнгє оруулалтын хэлэлцээр тохролцож, гэрээний нийт vнэ нь 2 тэрбум 620 сая юаньд хvрсэн байна.
Уг баяр наадам дээр, авто машин болон авто сэлбэг хэрэгслийн аж ахуйн нэгжvvд онцгой vр дvнтэй ажиллаж, авто машин болон авто сэлбэг хэрэгсэл vйлдвэрлэдэг 5 vйлдвэрийн гэрээ тохиролцсон хэмжээ нь нийт гэрээний гурваны нэг хувийг эзэлж, 1 тэрбум 308 сая юаньд хvрсэн байна.
Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, уг баяр наадам дээр, хєрєнгє нийлvvлэх, хоршох, дангаараа хєрєнгє оруулах 9 тєсєл тохиролцож, хєрєнгє оруулах нийт хэмжээ нь 1 тэрбум 119 сая юаньд хvрч, Япон, ємнєд Соллонгос, Америк, Франц, Сингапур, Сянган зэрэг 6 улс орон, газар нутгийн бизнесменvvд хєрєнгє оруулгч болж багйаа бєгєєд тохиролцсон тєслvvдэд нь авто машин, авто сэлбэг хэрэгсэл, био эм бэлдмэл, нарийвчилсан багаж хэрэгсэл, сансрын болон агаарын тээвэр техникийн vйлчилгээ зэрэг ажил тєрлvvд хамрагдсан байна.
Бvртгэлийн тоо сэлтээс vзвэл, 2004 онд Бээжингийн Шvнь И сяний дотоодын vйлдвэрлэлийн нийт хэмжээ нь 22 тэрбум 200 сая гаруй юаньд, татварын орлого нь 5 тэрбум гаруй юаньд тус тус хvрч, дотоодын vйлдвэрлэлийн хvн тутамд оногдох дундаж хэмжээ нь 4848 ам.доллрт, хот суурины оршин суугчдын хvн тутамд дундаж орлого нь 14118 юаньд, тариачдын дундаж орлого нь 6785 юаньд тус тус хvрсэн байна.
Ирэх 4 жилд олимпийн наадмын эдийн засгийн ашигтай vр нєлєєнєєр, Бээжин хотын газар эдэлбэрийн салбарын хєгжлийн хурд нь жил тутамд дундажаар 16.3%-д хvрч, эдийн засгийн ерєнхий єсєлтєєс тvргэн болно гэж Бэжингийн олимпийн эдийн засгийн судалгааны нийгэмлэгийн саяхан нийтэлсэн "2008 оны Бээжингийн олимпийн эдийн засгийн тайлан"-д тєсєєлсєн байна.
Бээжин хот 2008 оны олимпийн нгаадмыг зохион явуулах эрх авснаас хойш, газар эдэлбэрийн салбар дахь хєрнгє оруулалт нь тvргэн нэмэгдэх vе шатандаа орсон байна. Ирэх 4 жилд Бээжин хот хотын дэд бvтцийн барилга байгуулалтад 180 тэрбум юаний хєрєнгє оруулж, 142 гол барилга байгуулалт хийж, гадаадын адил зэрэглэлийн том хот хоорондын зєрєєгєє багасгахаар бvх хvчнээр чармайх болно. Энэ нь Бээжин хотын газар эдэлбэрийн хєгжил байдалд маш их vр нєлєє vзvvлэх юм.
Бээжин хотын хєгжлийн тєлєвлєгєєний дагуу, 2008 он гэхэд дотоодын нийт vйлдвэрлэлийн хvн тутамд оногдох дундаж хэмжээ нь 40 мянган юаньд хvрэх тул, vvнээр тооцоолж vзвэл, 2008 он гэхэд Бээжингийн газар эдэлбэрийн ажил тєрєл нь тvргэн хурдаар хєгжих эхлэл гараагаа авах юм байна. /О.Дарамбазар орчуулав/
|