Єнгєрєгч 5-р сард "Форчен" чуулга уулзалт, Нобелийн шагналтнуудын чуулга уулзалт Бээжинд болсны дараагаар, энэ сарын эхээр Бээжин хот нь бас дэлхий нийтийн анхаарлын тєвд дахиж орсон байна. Гадаад Орнуудтай Найрамдлаар Харилцах Хятадын Ардын Нийгэмлэг "Дэлхийн Хот, Орон Нутгийн Засгийн Газрын Нэгдсэн Байгууллагын Зєвлєлийн 2005 оны хурал—Дэлхийн хотын дарга нарын чуулга уулзалт"-ыг Бээжинд зохион явуулж, Хятад улсыг оролцуулсан дэлхийн олон улс орон, газар нутгийн хотын дарга нар нийт 400 шахам хvн оролцсон юм. Уг чуулга уулзалтын vеэр, сурвалжлагч 5 хотын даргыг тусгайлан сурвалжилсан байна. Тэд сурвалжлагчтай ярилцахдаа, "тvргэн хєгжилтэй, маш их шинэчлэгдэн єєрчлєгдєж байгаа" Бээжин хотын тухай, мєн єєрийн ажиллаж байгаа хотынхоо тухай єгvvлснийхээ дараа, бас Бээжингийн цаашдын хєгжлийн асуудлаар санал санаачилга дэвшvvлсэн юм. Yvнээс гадна, хотын дарга нар бас Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажлыг єндрєєр vнэлж, 2008 оны олимпийн наадам амжилттай явагдана гэдэгт бvрэн итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.
"Бээжинд ирж буцах болгондоо бvр салж яадсан сэтгэлгээр харьдаг юм" гэж Канадын Куйбекийн Китин хотын дарга Ивес Дучарме хэлж байлаа. 3 удаа Бээжинд айлчилж єнгєрсєн Ивес Дучарме бол уг чуулга уулзалтад оролцсон хотын дарга нарын тодор, Бээжин хотын талаар хамгийн их сэтгэгдэлтэй хотын дарга нарын нэг нь байв. "Би 2000 онд Бээжингийн урт Цагаан хэрэмд олимпийн наадмыг зохион явуулах эрхийн тєлєє явуулсан арга хэмжээнд оролцож, vндэстний хувцас ємсгєлєєрєє чимсэн 2000 шинэ хvргэн шинэ бэрээ vvрч Цагаан хэрэмд авирсан нь дэлхийд хосгvй гэмээр єргєн их ажиллагаа байсныг гайхан харсан юм" гэж тэр хэллээ.
"Манай хот бол мэдээллийн аж vйлдвэр, аялал жуулчлалын vйлсээр гол болгосон шинээр хєгжиж байгаа хот юм" гэж хотын дарга Ивес Дучарме танилцуулаад, Бээжингийн хєгжлийн тухай ярихдаа, гадаадын жуулчид Бээжинд ирвэл хуучин хотоор явахыг маш сонирхдог юм, иймээс Бээжин хот тvvх соёлын дурсгалт зvйлсээ нэн сайн хамгаалахыг хvсч байна. Энэ нь зєвхєн Хятадын хойч vеийнхний тєлєє л тєдий биш бас бvх дэлхийн тєлєє хийгдэх сайны vйлс болох юм гэж тэмдэглэжээ.
Китин хот Хятадын Сань-я, Гуанжоу, Шанхай зэрэг хотуудтай ах дvv хот бололцсон, Бээжинтай ч ах дvv хот бололцохыг хvссээр ирсэн юм гэж тэр vгийнхээ тєгсгєлд онцолсон юм.
Туркийн Диарбакер хотын дарга Осман Баидемир бол Бээжинд анх удаа ирж байгаа хvн юм. Анх тэрээр "Бээжин бол маш олон хvн амтай хот" гэж сонсон болохоор, Бээжингийн зам харилцаа гэж ёстой л маш тааруухан байх нь гэж бодож байсан ажээ. Гэвч нисэхийн буудллаас Бээжингийн Олон Улсын Зочид Буудал хvрэх замдаа, би Бээжингийн зам харилцааны хєгжлийн байдлыг маш их гайхан бахархаж явсан гэж тэрээр сурвалжлагчид ярьсан юм.
Бээжингийн тухай сэтгэгдлээ ярихдаа, Осман Баидемир "тvргэн хєгжилтэй", "сайн удирдлагатай" гэж дvгнэж байсан. Гэвч vvний зэрэгцээ, тэр бас "хэрэв Бээжингийн таксийн машиныг шинэчилж чанар чансааг нь дээшлvvлбэл нэн сайн болох нь "гэж хэлж байсан юм.
"Бээжингийн vзэмжит газруудыг Тайжун хотын цэцэрлэгт хvрээлэнгийн vлгэр загвар болгож болно" гэж Хятадын Тайваний Тайжун хотын дарга Ху Жицян хэлж байлаа. Ху Жицян бол Тайваний хотын дарга нарын тодроос анх удаа эх газарт айчилсан хvн юм. Тэр хэлэхдээ, Бээжингийн байдлыг "машин олон , хvн олон" гэсэн ийм 4 vгээр хураангуйлж болно. Намайг Бээжинд ирэхээс ємнє, орон нутгийн бизнесменvvд надад Бээжингийн vзэмжит газруудтай танилцаарай, Тайжунгийн vлгэр загвар болгож болно гэж ярьж сануулж байсан. Бээжин хот тvvх соёлын vзэмжит газруудыг хамгаалах ажлаа маш сайн хийж байна гэжээ.
Музамбекийн Мапуто хотын дарга Е-неасда Кон-кеикао Комик бол 3 дахь удаагаа Бээжинд ирж байгаа хvн юм. Тvvний хамгийн сvvлийн удаа Бээжинд ирсэн нь 1989 он байжээ. "Энэ удаа Бэжинд ирээд гудамжин яваа хvмvvс єнгєрснийхээ шиг нэг л єнгийн нэг л завартай хувцас ємсч байгаагvй, бас адилхан хэлбэртэй онодог дугуй ч онож яваагvйг харлаа. Одоо эндэхийн хvмvvс бvр олон єнгийн моод хувцасаар хувцаслаж, их олон зауу хvмvvс бvр англи хэлээр гадаадын хvмvvстэй шууд ярих болсон байна. Бээжин улам нээлттэй болж байна. Ийм биш бол, дэлхийн хотын дарга нар энд чуулган чуулахгvй юм гэжээ.
Швецарийн Женев хотын дарга Мануель Торнаре ч мєн ч Бээжинд анх ирсэн хvн юм. "Гадаадын хvvмvс Хятад улсад ирвэл, хуучин Бээжингийн тvvх соёлын дурсгалт зvйлсийг хамгийн их сонирхдог юм. Эртний барилга байгууламж эвдэгдвэл тvvнийг хэзээ ч сэргээж чадахгvй. Ямар орчин vеийн хот байлаа ч гэсэн, эртний барилга байгууламжийг эвдлэх нь хотын сvнс сахиусыг талхидсантай адилхан явдал болох юм. Єнгєрсєн тvvхтгvй хотод ирээдvй гэж байхын аргагvй юм гэж тэр тэмдэглэсэн байна. /О.Дарамбазар орчуулав/
|