• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-28 16:59:54    
Єv ян сиvгийн vлгэр

CRI

    Єv ян сиv бол Хятадын уран зохиолын тvvхэнд Тан болон Сvн улсын vе (манай тооллын vеийн 618 оноос манай тооллын vеийн 1279 он)-ийн 8 их зохиолч гэж нэр алдаршсан 8 том яруу найрагчийн нэг болох юм.

    Умдар Сvн улс (манай тооллын 960 оноос манай тооллын 1127 он)-ын vеийн нэрт их зохиолч Єv ян сиv бол гармагай уран зохиолч болох бєгєєд бас нэрт тvvхч болох юм. Єv ян сиv 4 настайдаа эцгээсээ єнчин хоцорч амьдрал нь ядуурч, сургуульд сурах мєнгєгvй тул ээж нь тvvнд газар дээр зурж vсэг заасан бєгєєд єєрєє уран зохиол заажээ. Єv ян сиv 10 настайаасаа тухайн орон нутгийнхаа бичиг хартай хvмvvсээс ном зээлж уншдаг болсон тєдийгvй олсон номоо хуулж авдаг байжээ. Єv ян сиv хар багаасаа хатуужилтай орчин ахуйд ээжийнхээ уйгагvй зааж сургасан болон єєрєє мятрашгvй махран зvтгэсэнээр 20 эрэм насандаа хол ойрдоо нэртэй эрдэмтэн болсон байлаа.

    Манай тооллын 1029 онд Єv ян сиv 22 насандаа улсын шалгалтад оролцож, 1-р байр эзэлсэн байна. тvvнийхээ дараа жилд нь Лvє янгийн орон нутгийн засаг ноёны туслахаар томилогдож ноён болжээ. 5 жилийн дараа Єv ян сиv хааны ордонд томилогдон очиж, ном бичиг хамгаалах болон найруулж бичих албаны газар ноён суужээ. Энэ тохиолоо ашиглан тэрээр их олон ном хар уншсан бєгєєд бас нийгмийн асуудалд анхаарал тавьдаг болсон байлаа. Тэрээр улс тєрийн хvсэл эрмэлзэлээ биелvvлэхийн тєлєє тухайн vеийн єєрчлєн байгуулалтын нэг хувьсгалд оролцож ноёд язгууртадтай харшсаны улмаар зэргийг нь бууруулж орон нутагт ноён болгох шийтгэл амсчээ. Манай тооллын 1054 онд Єv ян сиv дахиж томилолтоор хааны ордонд орж Тан улсын тvvхийг найруулан бичих алба хашжээ. Тvvнээс хойш Єv ян сиvгийн ажил тєрєл нэлээд урагштай болж, сvvлд нь бvр ерєнхий сайдын орлогч болсон аж. Манай тооллын 1071 онд тэрээр зєвшєєр олж тэтгэвэртээ гараад дараа жилд нь насан эцэс болсон байлаа.

    Єv ян сиv бол эрдэм боловсролын талаар их олон амжилт гаргасан хvн юм. Тэр бол яруу найрагч, шvлэгч, тvvхч, хєшєєний бичээс судлаач билээ. Уран зохиолын талаар Тан улсын их зохиолч Хань юй, Лиv зvн юаний санаачилсан эртний уран зохиолын хєдєлгєєнийг биелvvлсэн тєдийгvй яаруу найраг зохион бvтээх талаар шинийг vvдсэн байна. Тvvний vлдээсэн 500 гаруй яруу найраг буй. Энэ нь мєн ч тvvний уран зохиолын бvтээл дэх оргилууд болох юм.

    Тvvхийн талаар Єv ян сиv зохион бvтээх идэвхтэй зарчмыг санаачилж, тvvнийгээ маш лавдуун хянуур нухацтай сайхан туршиж нотолжээ. Тэрээр дарахгvй давуулахгvйгээр тvvхийн vнэнд шударга хандахыг зорьж, єєрийн найруулан бичсэн "Таван vеийн шинэ тvvх" хэмээх номдоо тvvхийг vнэн мєнєєр нь тэмдэглэхийг маш их анхаарч, зарим тvvхчдийн тойрч гарсан буюу зайласхийсан зvйлvvдийг заларуулан гvйцээж бичжээ. Єv ян сиv тvvхэн материалыг ашиглахдаа єєрєєс нь ємнєх vеийн тvvхчдээс нэн єргєн хvрээнд ажиллаж, уран зохиол, тэмдэглэл зэргийг ч ашиглаж, хуучин тvvхийн бичигт байсангvй тvvхэн vнэнvvдийг нvнэж, зарьмыг нь бvр маш амьдлаг сайхан тэмдэглэж, хожмын хvмvvсийн тvvхэн vйл хэрэг хvн харыг ойлгоход тус дєхєм vзvvлжээ.

    Хєшєєний бичгийн судалгааны талаар Єv ян сиv бас шинэ амшилт гаргасан байлаа. Ваар шаазан, зэс гууль хvрэл эдлэл зэрэг Хятадын эртний маш олон эд хэрэгсэл дээр ихэвчлэн бvр vсэг сийлсэн байдаг. Эдгээр vсэг бичиг бол эртний тvvхийг судлах найдвартай материал байгаа юм. "Хєшєєний бичгийн судлал" нь даруй эдгээр материалыг судалсан vдсэн дээр буй болсон аж. Єv ян сиv єєрийн ажил албаны дєхєм нєхцєлєє ашиглан тvvх соёлын дурсгалт зvйлс цуглуулан судалж, "Эртний тэмдэглэл" хэмээх ном бичижээ. Энэ нь Хятадын эрдэм шинжилгээний тvvхэн дэх "Хєшєєний бичгийн судлал"-ын эхлэл болсон санж.

    Єv ян сиv маш хянуур нухацтай суралцдаг. Нас єндєр болсоны хойно ч гэсэн vvнээ баримталсаар байжээ. Єv ян сиv бага залуу насандаа шаргуу хатуужилтай суралцаж, ноён болсоны даргаа суралцах нєхцєл сайжирсаны улмаар нэн олон ном уншиж, бас тасралтгvй зохиол бvтээл бичдэг байжээ. Єv ян сиv нас єндєр болсоны дараа єєрийн бvтээлvvдийг vг vгэлбэр дараалан хянан тохиолдуулж засаж шєнийн гvнийг мэдэлгvй єнгєрvvлдэг байжээ. Нэг удаа эхнэр нь тvvнд хандаж: "чи єдий єндєр настай болчихоод ингэтлээ зvтгээд яах гэсэн юм? ямар багш чинь загнахдаа биш" гэсэнд Єv ян сиv инээгээд: "Би багшдаа загнуулахаас айж байгаа биш шv, харин хожмын хvмvvсийн элгэлэхээс айж байна" гэж хариулсан гэнэ.

    Єv ян сиv эрдэм боловсролтой хvмvvсийг єргєж дэвшvvлэхэд их хvч тавьдаг байжээ. "Тан Сvнгийн 8 том эрдэмтэн"-ний доторх Тан улсын vеийн Хань юй, Лиv зvн юанийг гаргавал Умрад Сvн улсын vеийн 5 том эрдэмтэний зарим нь Єv ян сиvгийн шавь, зарим нь тvvний дэвшvvлсэн хvмvvс болох тул Хятадын уран зохиолын тvvхэнд Єv ян сиv єнгєрсєнийхийг залгамжилж хойчистоо уламжлах зангилааны vvрэг гvйцэтгэсэн гэж хэлж болох юм.