• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-29 16:27:22    
Бээжингийн Олдимпийн наадмын уриа бий болжээ

CRI

    2008 оны Бээжингийн Олимпийн наадмын уриаг нийтлэх ёслол 6-р сарын 26-нд Бээжингийн ажилчны цэнгэлдэх хvрээлэнд болжээ. ХКН-ны тєв хорооны улс тєрийн товчооны байнгын хорооны гишvvн Ли Чанцvнь ёслолд оролцсон бєгєєд "нэг дэлхий ертєнц, ижил хvсэл мєрєєдєл" гэсэн 2008 оны Бээжингийн Олимпийн наадмын уриаг нийтэлжээ.

    ХКН-ын тєв хорооны улс тєрийн товчооны гишvvн, Бээжин хотын хорооны нарийн бичгийн дарга, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лю Чи ёслолыг даргалсан бєгєєд vг хэлсэн байна. Лю Чи хэлэхдээ,энэхvv уриа нь Хятадын ард тvмэн болон дэлхийн олон газрын ард тvмний хамтаар байх гэр орон, хамтаар эдлэх ололт амжилт, ирээдvйгээ хамтаар цогцлон байгуулах эрхэм дээд эрэл бvслийг илтгэж, 5 мянган жилийн соёл иргэншилтэй, орчин vеийн болгох байгуулалт уруу том алхмаар алхаж яваа агуу их vндэстний энх тайван хєгжил, эвсэг нийгэм, ард иргэдээ аз жаргалтай байлгахын тєлєє хvчин зvтгэж байгаа итгэл vнэмшлийг харуулж, 1 тэрбум 300 сая Хятадын ард тvмний энх тайван сайн сайхан дэлхий ертєнц байгуулахын тєлєє хvчнээ нэмэрлэх сэтгэлийн дууныг харуулсан байна. Энэхvv уриа нь "хvмvvнлэгийн Олимпийн" ухагдахууны бодитой илрэл, Олимпийн бvхийл дvр тєрх болон зохион байгуулах ажлын жолоодох зарчим болно гэжээ.

    Олон улсын Олимпийн хорооны ерєнхийлєгч Роге Бээжигийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороонд цахилгаан ируулж, Бээжингийн Олимпийн наадмын уриаг нийтэлсэнд баяр хvргэж байгаагаа илэрхийлж, энэ уриа Олимпийн vзэл санааны мєн чанарыг харуулав гэж vзсэн байна.

    Бээжингийн Олимпийн наадмын уриаг цуглуулах арга хэмжээ энэ оны 1р сарын 1-нээс эхэлсэн. Нэгхэн сарын хугацаанд Хятад, Сянган, Аомэнь, Тайвань тэрчлэн Америк, Англи, Франц, Япон, Ємнєд Солонгос, Куба, Норвеги,Бразили зэрэг орнуудын Хятадын харьяат болон олон улсын найрсаг хvмvvсийн ирлvvлсэн 210 мянган уриаг хvлээн авчээ. Эцсийн бvлэгт бий болсон энэхvv уриа бол Олимпийн наадмын ухагдахуун болон зохион байгуулагч орны соёлыг хуриангуйлан нэгтгэсэн уриа болжээ.

    Ойлгосноор холбогдох тал батлан зєвшєєрж, Бээжингийн Олдимпийн наадмыг зохион байгуулах хороо шийдснээр, "нэг дэлхий ертєнц, ижил хvсэл мєрєєдєл" уриа нь 29-р Олимпийн наадмын уриа, 13-р Параолимпийн ч уриа болжээ.

    ОУОХ-ны гишvvн, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны зєвлєх Хэ Чжэньлян Синь хуа агентлагийн сурвалжлагчид ярилцлага єгч хэлэхдээ, энэхvv уриа нь Бээжигийн Олимпийн наадмын сvлд болох "Хятад тамаг, бvжиглэн тоглож байгаа Бээжинтэй" адил дэлхий нийтийг баярлуулах болно. Тvvний хамгийн том онцлог нь "нэг орон, нэг бvс нутагт хязгаарлагдаагvйгээр, манай гаргийн хараанаас хvн тєрєлхтний хамтын эрэл хvсэл, хамтын зорилтыг дэвшvvлсэн байна. Yvний зэрэгцээ бас Хятадын соёлын охийг гvйцэт харуулсан байна гэжээ. "

    Энэхvv уриа зєвхєн Хятадыг онцолсонгvй, харин дэлхий нийтийн зохицон нийцэх ухагдахууныг харуулав гэж Афины Олимпийн бамбарын бухиа тєслийн хариуцлагтан День.Пэч vзэж байна. Бээжигийн Олимпийн наадмын уриа нэлээд баялаг агуулгатай, "эвсэн зохицох" vзэл санааг харуулав гэж Сиднейн Олимпийн наадмын бамбар бухианы хариуцлагатан Де. Тан наде vзсэн байна.

    Бээжингийн гадаад хэлний их сургуулийн профессор Чжэнь Линь хэлэхдээ, эцсийн бvлэгт тогтоосон энэхvv уриа нь Олимпийн vзэл санааг илтгэсэн тєдийгvй хvн тєрєлхтний хєєцєлдєж байгаа алс хэтийн зорилтыг илтгэв гэжээ. Хамгийн тєхєм хялбар нь хамгийн шилдэг байдаг, энэхvv уриа нь ийм онцлогтой, хялбар хэлбэрээр хvнийг анхааран халамжлахыг илтгэсэн байна. Энэ нь Олимп бол дэлхийн ард тvмний ойлголцлого, эвсэн нийлэх, адил бус соёлыг хувиалцан эдлэх "єргєн цуглааныг " харуулсан байна гэж Хятадын ардын их сургуулийн Олимпийн судлалын тєвийн Жинь Юаньпv vзэж байна.