Хятадын Тайваний Рэнь Шяньчи бол Хятад дууны тавцан дах залуу од юм. Хvнд элэгсэг дотно ханддагаараа дууны хорхойтонд гvн таалагдсан байна. 2004 оны эцсийн єдєр тэрээр "Хоёр туйл" гэдэг шинэ CD-гаа гаргасан байна. Энэ удаагийн хєтєлбєрєєр Рэнь Шяньчи болон тvvний шинэ CD-г танилцуулъя.
Одоо та бvхний сонсч байгаа нь Рэнь Шяньчигийн шинэ CD дах "vvрд зvрхшээхгvй " дуу болно. Уг дууны хєг ая нь ид хvчлэг байж, дууны шvлэг нь ч дайчин єєдрєг юм. "Єнєє юу ч vгvй гэсэн, нулимсаа зvлгэн, омог тєгєлдєр алхана. Зориг мохохгvйгээр vvрд урагшаа тэмvvлнэ" гэж дуулна.
Рэнь Шяньчи єнєє кино, телевиз, дууны хvрээнд зэрэг нэрд гарч байгаа боловч юуны ємнє дуучны хувиар олонд таалагдсан юм. 1997 он, Тайваний нэрт хєгжимчин Шао Цун, Рэнь Шяньчигийн онцлогт зохицуулж, "Дэндvv зєєлхєн сэтгэл" гэдэг CD гаргасан байна. Энэ CD-гаас хойш рэнь Шяньчи маш тvргэнээр нэр нєлєєтєй болж, урьд хожид "Нисэх шувуу" "Цас" "Рэнь Шяньчи" "Би бол мєнгєтєй хvн" зэрэг шинэ шинэ CD гаргасан байна.
2004 оны дээд хагас жил, "Журмын сэтгэл" гэдэг шилдэг дууны цомгоо гаргасны дараа, нэг талаар дэлхийн аялан тоглолт хийж, нєгєє талаар кинод гол дvр тоглосон байна. Шинэ CD "Хоёр туйл "-г 2004 онд багтаан хvмvvст хvргэхийн тулд Рэнь Шяньчи сар бvр асар их долларын тєлбєр тєлж, олон улсын утсаар ажлаа гялалзуулахыг компанийн улсуудад шаарддаг байлаа. Yvний зэрэгцээ ажил хэдий их байсан ч Рэнь Шяньчи CD бэлтгэн найруулах бvх явцад биеэрээ оролцсон байна. Шинэ CD нь 100 гаруй дуунаас 11-г сонгосон юм. Рэнь Шяньчи єєрєє маш сэтгэл ханамжтай.
Одоо та бvхний сонсч байгаа нь шинэ CD дах ижил нэрт гол дуу "Хоёр туйл" болно. Хоёр туйл гэж хэлэхтэй зэрэг хvмvvс ємнєд умарт туйл, тухайлбал дэлхийн бємбєрцєгийн хамгийн хол зайтай мєртлєє хvйтэн зэвvvн захыг бодогдуулдаг. Энэ дуунд илтгэх гэсэн санаа нь дэлхийн хамгийн хол зай нь хоёр туйл биш, харин дотно хайртай байдаг янаг амраг болно. Тухайн vеийн сэтгэлийн хєєрєл болон гал халуун хайр алдагдвал, бие биеэ ойлголцохоо больж, аажмаар хєндийрєх болно. Энэ нь хамгийн аймшигтай юм. Рэнь Шяньчи энэ дууг залуу хосуудад зориулж, дэргэд байгаа хамгийн хайртай хvнээ сэтгэлээсээ нандигнаж, тэвчээртэй байхыг хvссэн байна.
Шинэ CD-д Рэнь Шяньчи Сянгангийн нэрт жvжигчин Шу Чийг урьж "Тэр жилийн энэ єдєр" гэдэг хайрын дууг хослон дуулсан байна. Шу Чийг студийн орчинд зохицож, сандрахгvй байлгахын тулд Рэнь Шяньчи уг студийг гэрийн тавилгатай байр болгон зассан байна. Бичлэг дууссаны дараа бэлтгэн найруулагч маш баярлаж, анх удаагаа Шу Чийн дууг сонсч байгаа бєгєєд дуу хоолой нь залуу охины хєєрхєн цайлган болон бvсгvй хvний гэгээн тунгалагийг зэрэгт нь гаргаж чадсан гэжээ.
Дуучны замналаар замнасан 8 жилийн хугацаанд Рэнь Шяньчи vнэн сэтгэлээрээ хvvмvvсийг догдлуулсаар ирсэн байна. Шинэ CD-дээ тэрээр гудамжны залуучуудын дууг анх туршиж, єєрийгєє жижиг нохойгоор зvйрлэн, хvнд хайрлагдахыг мєрєєдєж байгаа хэдий ч хана мєргєсєєр байсан хєєрхийлєлтэй явцыг харуулсан байна. Уг дуунд ингэж дуулсан байна. Чамайг хєєцєлдєєд байсан жижиг нохой нь би болно. Хазаад авахын бол хэзээд тавихгvй. Чамайг хайрласаар байсан жижиг нохой нь би болно. Хойноос чинь сэмээр дагаж, хэзээд эргэхгvй. Хайрыг хvлээж байгаа жижиг нохой нь би болно. Надад ч зєєлєн элэгсэг талтай. Хялбархан гомддог жижиг нохой нь би болно. Намайг авч явахгvй гэж шийдсэн юм бол.
|