Эрхэм хvндэт сонсогчид оо, єнєєдрийн Тvвд орон нэвтрvvлгийн шинэ дугаараар та бvхэнд Тvвдийн аялал жуулчлалын vзэмжит цэгvvдийг танилцууьяа.
Тvвдийн аялал жуулчлалын vзэмжит цэгvvдийн дотор хамгаас алдартай нь Будла ордон, Норбулинка, Сера хийд, Жэбон хийд, Гандан хийд, Их зуу хийд, бага зуу хийд, Шгазын Жашлонбу хийд, Жалангийн Лансрин хувь эдлэн газар, Минжуур ой, Чандын Доврин хийд, Каногын хуучин буур, Жянсны Бай жюй си хийдийн бодь суврага, Жадын Торин сvм, Гvгэ вангийн бунханы хуучин буур зэрэг нь аялан жуулчилж, ардын зан vйлтэй танилцах талаар дэлхийд хосгvй сайхан vзэмж болох юм.
Тvвдийн єєртєє засах районы тєв Лхас хотын баруун хойд талын Мабар уулан дээр байрлаж байгаа Будла ордон бол дэлхий дээр далайн тvвшнээс хамаг єндєрт єргєгдсєн, хамгаас том ордны барилга юм. Манай тоололын 7-р зууны vеэс байгуулсан Будла ордон нь 13 давхар бєгєєд 41 га талбайтай. Будла ордныг бvхнийг гандиг чулуугаар жийрэглэн байгуулж, мянга гаруй таслага ордон єрєєтєй. Энэ ордны дотор дvр дvрийн Далай Ламын шарлын суврага, шарлын дуган болон тєрєл бvрийн дугантай. Шарлын суврага болгоныг алтаар єнглєн, дээр нь шvр сувд зэрэг эрдэнийн чулуу шигтгэж, маш тансаг сайхан юм. Тавдугаар дvрийн Далай Ламын хамаг том шарлын суврага нь 14.85 метр єндєр, нийт 119 мянган лан алт оруулж, том жижиг 4000 гаруй ширхэг сувд шигтгэсэн бєгєєд бусад сувд эрдэнийн чулуу хэцнээн оруулсаныг тоолох аргагvй.Далай Лам нь Будла ордонд ажиллаж амьдарч, шашны ажиллагаа хийж байлаа. Тvвд тайван замаар чєлєєлєгдсєнєєс хойш, 1961 онд Будла ордныг Хятадын засгийн газраас бvх Хятадын бичиг дурсгалын зvйлийг гол хамгаалах байгууллага болгосон юм. 1989 оны хавраас 1994 оны зун болтол улсаас 53 сая юаний хєрєнгє оруулан, Будла ордонд бvх талаар засвар хийж, ёстой алтан гэрэл цацруулсан юм.
Лхас хотын тєвд байгаа их зуу хийдийг манай тоололын 647 оноос эхлэн байгуулсан юм. Энэ бол Тvвд Ван Соронжингомбын Тан улсын гvнж Вэн Чэн гvнжийг буулгахын тєлєє байгуулсан хийд юм. Хийд дотор нь бурханы дуган, номын дуган зэрэг барилгатай. Бурханы дуган нь дєрвєн давхар єндєр, алтаар єнгєлсєн зэс дээвэртэй, тансаг сайхан алтан єнгєєр гялалзаж, Тан улсын vеийн барилгын стелийг хадгалсан мєртєє Балба Энэтхэгийн барилгын урь мэргэжилийг ч уламжилсан нь гайхалтай юм. Том дуганы гол дунд нь Вэн Чэн гvнжийн Чан ан хотоос авчирсан Шагимуни бурханы арван хоёр настай vеийн алтадсан том хєргийг тахиж байна. Хийдийн доторхи хана хэрэм болон дуганы дотор нь Вэн Чэн гvнжийн Тvвдэд орсон байдал болон домог vлгэрийг амьд юм шиг зурсан Тvвд загварын зураг мянга гаруй метр байна.
Их зуу хийдийг наалдаж байгаа Бакур гудамжинд тухайн нутгийн наймаачид болон Балба Энэтхэгийн наймаачдын нээсэн жижиг дэлгvvрvvд нэг нь нэгээ залган байрлаж, тєрєл бvрийн гоё сайхан гар урлалын бvтээгдэхvvн зарж байна. Гудамжаар унан мєргєл хийж байгаа сvжигтэн нар хvмvvсийн анхаарлыг хамгаас их татаж байна.
Шгаз хотын Шгаз жун болон Жашилунб хийд бол бас ч аянчин жуулчдын сонирхол татсан vзэмжийн цэг болох юм. " Жун" гэсэн vг нь Тvвд утгаар цайж, уулан цайж, бэхлэлт цайж гэсэн утгатай. Шгазын жун нь Будла ордон зэрэг шашны барилгатай адилаар єндєр уулын оройд байрлаж байна. Тэр нь цэргийн барилгын шинжтэй мєртєє Тvвдийн уулын орон нутгийн засгийн газрын сияний ордон байрлаж байсан юм. Энэ ордныг Мин Чин улсын vед байгуулж, дотор нь судрын дуган, бурханы дуган, сияний яамны албан єрєє, шvvх, гяндан болон агуулах зэрэг байрлаж байна. Уулын дээр болон уулан доороо бvр нууц зам болон усаар холболдож байгаа нь гайхалтай. Энэ бол эртний vеийн цайжит барилга урт хугацаа хєгжин хувирч, Тvвдэд єєрийнх нь онцлогтой барилга гарсаны илрэл болох юм.
Жашлунб хийд бол ар Тvвдийн хамаг том сvм хийд юм. Нийт 500 гаруй жилийн тvvхтэй болж байна. Энэ хийд бол Банчин бугдын шашны vйл ажиллагаа болон улс тєрийн vйл ажиллагаа хийдэг тєв юм. Уулыг тvшvvлэн байгуулсан Жашлунбу хийд нь номын 50 гаруй дуганыг оролцуулсан 200 гаруй таслага гэр єрєєтєй. Тэр бvх дуганы дотор Майдар бурханы том дуганд гучин метр єндєр, тэргvvн, нvvр, цээж, бvслvvр, хєлний таван давхар дугантай бєгєєд дотор нь 26.2 метр єндєр суугаа майдар бурханыг тахиж байна. 6700 лан шижир алт болон 110 мянга гаруй кг хvрэл оруулан бvтээсэн бурханы биед том жижиг алмаас чулуу, сувд эрдэнэ, мануу зэргийг 1400 гаруй ширхэг шигтгэсэн байна.
|