Дэлхийн банкын тэргvvн эдийн засагч байсан 2001 оны Нобелийн шагналт эдийн засагч Joseph Stiglitz юаний ханшыг єсгєх нь Америкийн худалдааны алдагдалыг єєрчлєж чадахгvй бєгєєд Америк долларын ханш унаж байгаа дарамтыг сулруулж чадахгvй юм гэж олон удаа олон нийтийн дунд илэрхийлж байсан юм.
Америк худалдааны алдагдалаа багасгах гэсэн хvсэлтээ юаний ханшийг єсгєх дээр тавьж болохгvй гэж Joseph Stiglitz цохон тэмдэглэсэн байна. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлvvд юаний ханш єсєх эсэх асуудал дээр анхааралаа нэн их хандуулах боллоо. Гэвч Joseph Stiglitz юаний ханш єсєх эсэх нь Америкийн гадаад худалдааны алдагдалтай байдлыг єєрчлєхєд єчvvхэн ч тус болохгvй юм гэж хэлсэн байна. Юаний ханш єсєх нь Америк Хятад хоёр орны худалдааны алдагдалыг багасгаж магад, гэвч иймэрхvv алдагдал нь Америкийн бусад оронтой хийх худалдаанд нэгэн адил гарах болно гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
Америкийн санхvvгийн алдагдал болон америк долларын ханшын хандлага нь vvнээс болоод єєрчлєгдєхгvй юм. Америк долларын ханш нь Америкийн эдийн засгийн бодлогыг даган хэлбэлзэх ёстой. Харин Азийн орнуудын тєв банкын хэрэгжvvлэх бодлогоос болоод хэлбэлзэж болохгvй юм гэж Joseph Stiglitz илэрхийлжээ. Сvvлийн vед Америк долларын ханш БНСУ, Япон зэрэг Азийн орны гадаад валютын нєєцийн олон ургалч бодлогод нєлєєлєгдєж байна.
Ам долларын ханш унаж байгаа vндсэн нєхцєлийг анхаарвал зохино гэж Joseph Stiglitz илэрхийлж, АНУ бусад оронд бондоо зарахад тvшиглэн єєрийн орны санхvvгийн асар их байнгын алдагдлаа багасгахад найдаж байна. Гэвч ам доллар нь олон жилийн турш олон орны гол болох валютын бэлтгэл мєнгєн тэмдэгт болж байсан боловч итгэмжийн vнэ єртєг нь єдєр ирэх тутам буурч байна. Азийн бvс нутгийн олон орны тєв банкууд єєрийн гадаад валютын нєєц дэх ам долларын харицалыг багасгахаар тєлєвлєж байна гэж хэлсэн байна.
Joseph Stiglitz санхvvгийн байнгын алдагдалыг хєрєнгє оруулалт болон нєєцийн зєрvvгээс болсон гэж тайлварлаж байлаа. Эдийн засгийн адил нэгэн хараас цэгээс vзэхэд АНУ-ын гол асуудал бол vндсний нєєцийн хэмжээ бага байгаад оршино. АНУ бусад орныг буруушаахаас ємнє єєрийн орны санхvvгийн бодлогоо хянан vзэх хэрэгтэй байна гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
|