АНУ-ын Бушийн засгийн газар болон Америкийн конгресс хэдэн сар дараалан Хятадын засгийн газарт дарамт vзvvлж, юаний ханшийг єсгєхийг шаардсан нєхцєлд АНУ-ын хэд хэдэн хэвлэлийн хэрэгсэл Ассошиейтэд пресс агентлагийн "Юаний ханшийг єсгєх нь Америкид цохилт болж болзошгvй" гэсэн нийтлэлийг нийтэлсэн байна.
АНУ юаний ханшийг шахаж байгаад єсгєх нь Америкид санаанаас гадуур муу vр нєлєє авчирч магад гэж єгvvлэлд тэмдэглэжээ.
Юаний ханш чєлєєтєй хэлбэлзбэл, Хятадын хямд бvтээгдэхvvнтэй зах зээлд орон байр эзлэх гэж єрсєлдєж байгаа Америкийн компаниудад авч хэлвэл ашигтай нь маргашгvй юм. Гэвч юаний ханш хэлбэлзэснээс болох эдийн засгийн vр дагварыг хvмvvс сайн бодолхилсонгvй байна. єєрєєр хэлбэл, юаний ханш єссєнєєс болоод импортоор авах электрон бараа цамц зэрэг зэрэг АНУ-ын зах зээл дээрх бараа нуудын vнэ єсєх болно. Yvнээс болоод АНУ-ын инфляцийн дарамт нэмэгдэж, Walmart зэрэг Хятадаас бараа материал импортоор авдаг компаниудад олон тєрлийн асуудал авчирч єгєх болно гэж єгvvлэлд vзэжээ.
Юаний ханшийг єсгєх нь АНУ-д маш ашигтай гэж олон хvмvvс хэтэрхий их vнэлж байна. Гэвч Америкийн єргєн олон хэрэглэгчид болон маш олон компанид авч хэлбэл асар их гарз хохирол очруулах юм гэж єгvvлэлд бас тэмдэглэжээ.
Юаний ханш єссєнєєс Америкийн хэрэглэгчидийн худалдан авах Хятадын барааны vнэ нэмэгдэх нь лавтай юм гэж Америкийн бэлтгэл комисс \FED\ -ын дарга Alan Greenspan цохон тэмдэглээд, vvний vр дvнд Америкийн дотоодын юмны vнэ єсєх нь лавтай юм гэжээ. Walmart компанийн орлогч захирал Charles Holly ч адил vзэлттэй байлаа. Тэрээр 4-р сарын сvvлчээр болсон хєрєнгє оруулалтын нэг хурал дээр хэрэв бидний vйлдвэрлэлийн єєрийн єртєг нэмэгдэхэд хvрбэл борлуулалтын vнэ нэмэгдэх нь дамжиггvй юм гэж цохон тэмдэглэжээ.
Yvнээс гадна юаний ханш єсєх нь Хятадаас эд анги импортолож байгаа Америкийн компанийн эргэлтийн єртєгийг ч нэмэгдvvлэх болно. Хятадаас импортоор авч байгаа эдгээр хямд бvтээгдэхvvн бидний амьдралыг тєвшинг дээшлvvллээ. Хятадчууд бидэнд туслан инфляцийг тогтоон барих талаар их тэмжилгээ vзvvлэн Америкийн эдийн засгийг сайжруулж байна гэж Oak Associates нийгэмлэгийн тэргvvн эдийн засагч Edward Yardeni хэлжээ.
Хятад улс бол АНУ-ын бондын гол худалдан авагчын нэг мєн. Хэрэв Хятад улс юаний ханш єссєнєєс болоод энэхvv зарлагаа хэмнэхэд хvрбэл АНУ-ын хєрєнгє хурамтуулах єртєгийг нэмэгдvvлж, банкын зээлийн хvvг нэмэгдvvлэхэд хvрч магад. Ингэвэл Америкийн газар эдэлвэрийн зах зээлд буурах хандлага гарч эдийн засаг ч унаж мэдэх юм гэж тус єгvvлэлд vзэсэн байна. Иймээс одоо Хятадын засгийн газар хэзээ юаний ханшийг єсгєж магад гэж тєсєєлєх нь данч эрт байна гэж тус єгvvлэлд тэмдэглэжээ.
Хятад улс юаний ханшийг єсгєхгvй байхын тєлєє АНУ-д экспортолох барааны боомтын гайлиа нэмэгдvvлэхээс буцахгvй юм гэж Morgan Stanley компанийн Ази Номхон далайн бvс нутгийн тэргvvн эдийн гасагч Andy Xie vзэжээ. Хятадаас Америкад экспортоор гаргаж байгаа бvтээгдэхvvний 4/5 хувийг АНУ болон бусад орноос Хятадад vйл ажиллагаа явуулж байгаа компаниуд биелvvлж байна. Хэрэв Америкийн конгресс Хятадаас экспортолох барааны боомтын гайлийг 27% болгоход хvрвэл АНУ-ын компаниуд хамгийн тvрvvнд хохирах болно гэж Andy Xie бас тэмдэглэжээ. Andy Xie-гийн тєсєєллєєр АНУ-ын компаниуд vvнээс болж 50 тэрбум ам доллар хохирах юм банйа. Америкийн компаниуд иймэрхvv хvнд єртєг зардал гаргах учир АНУ-ын биржийн худалдаа ч хохирах юм. Бушийн засгийн газар иймэрхvv байдал гаргахгvй байх болно гэж би vзэж байна гэж Andy Xie хэлсэн байна.
|