• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-30 16:49:58    
"Олимп чи биднийг холбож байна" vзэсгэлэн боллоо

CRI

    Бээжингийн Олимпийн наадмыг зохиион байгуулах хорооноос зохиосон "Олимп чи биднийг холбож байна" vзэсгэлэн 6-р сарын 22-нд Бээжингийн Шєvдv музейд ажиллаа.

    Тус удаагийн vзэсгэлэнгийн vзмэр хоёр хэсгээс бvрэлджээ. Нэг хэсэг нь "Би Олимпид баялаг нэмнэ" хvмvvжлийн арг хэмжээнд цуглуулсан эд зvйс. Нєгєє хэсэг нь Олимпийн наадмыг зохион байгуулахаар єргєдєл дэвшvvлэх Бээжингийн хороо, Олимпийн наадмыг зохион байгуулах хороо єргєдєл дэвшvvлэх, зохион байгуулах явцад бий болсон болон цуглуулсан эд зvйлс болно. Yзэсгэлэн зохион байгуулагч тал хандивласан мянга гаруй зvйлээс 80 гаруй иж бvрдэл, 400 гаруй ширхэг vзмэрийг сонгон гаргасан байна.

    Yvний дотор Бээжигийн Олимпийн наадмын сvлд болох "Хятад тамга" болон Ян Ливэй сансарт авч гарсан Олимпийн далбаа зэрэг "vндэсний эрдэнийн зэрэглэлийн" эд юмс байна. Бас Сянган Аомэнь Тайваний болон гадаадад байгаа Хятадын харьяат нарын хандивласан зvйлс багтаж байна. Yзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гvйцэтгэгч орлогч дарга Лю Жинминь єєрийн єргєдєл дэвшvvлэх тєлєєлєгчдийн бvрэлдэхvvний хувиар Олон улсын Олимпийн хорооны 112-р бvгд хуралд оролцоход євсєж байсан костюмоо хандивлажээ. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хорооны гvйцэтгэгч орлогч дарга Лю Жинминь vзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр хэлэхдээ, Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар єргєдєл дэвшvvлэх болон Олимпийн наадмыг бэлтгэх явцад 96 хувийн ард иргэдийн дэмжлэгийг олсон.

    Єргєн олон ард иргэд санаачилгаасаа тєрєл бvрийн арга хэмжээ зохион байгуулж, хадгалах vнэ цэнэтэй vлэмж эд зvйлсийг бий болгосон. Эдгээр эд зvйлс нь 2008 оны Олдимпийн нандин єв хєрєнгє болох бєгєєд Олимпийн тvvхэн дэх соёлын чухал єв болох болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэхvv vзэсгэлэн нь Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулахаар хоёр удаа єргєдєл дэвшvлсэн болон гурван жилийн бэлтгэл ажлыг дахин сануулахын зэрэгцээ ард иргэдийн Олимпийг зохион байгуулахыг халуун сэтгэлээр дэмжсэн єнгєрєєлтийг бvх талаар харуулахад дус болно. Энэ vзэсгэлэнгээр дамжуулан Олимпид иргэдийн анхаарлыг цаашид татахын зэрэгцээ нийгэм нийтийн "хvмvvнлэгийн Олимпийн" ухагдахууны талаархи ойлголтыг цаашид нэмэгдvvлэхийг хvсэж байна гэжээ.

    6-р сарын 22-ны vзэсгэлэн олон хvмvvсийн сонирхолыг татсан байна. Энэ удаагийн vзэсгэлэн 7-р сарын 16-н хvртэл ажиллах юм байна.