• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-06-30 16:55:24    
Цэвэрших насны эмэгтэйчvvдийн онцлог шинж

CRI

    Эмэгтэй хvн гэрлэж, хvvхэд тєрvvлсний дараа, амьдарлын нэгэн тодорхой vеийн дараа нас ахих тутам, єндгєн эсийн чадавх муудаж, цаашлаад бvр зогссоны дараа, сарын тэмдэг ч зогсож, цэвэрших насандаа ордог байна. Энэ нь даруй боловсронгуй vе шатнаа буюу цэвэрших vе шатанд шилжиж байгаа явц болно.

    Цэвэрших насны хамгийн онцлог илрэл бол сарын тэмдэг замбараагvй болж байснаа зогсох явдал юм. Хvний биеийн байдал адилгvйгээс болж, сарын тэмдэг зогсох цаг хугацаа нь адил бус байдгаас зарим хvн эрт нь 40 нас, зарим нь нэлээд орой нь 50 нас орчим байдаг. Хятадад єндєр наслалт нэлээд урт байдгаас сарын тэмдэг зогсох хугацаа нь ч нэлээд орой байж, бараг 51-52 нас хvрч байж зогсож байна.

    Тэгвэл юунд цэвэрших насны бэрхшээлтэй учирдаг бэ? Эмэгтэй хvн болгон боловсронгуй vеэс цэвэрших vед орох бол нэг шилжилтийн явц байж, хамгийн илт єєрчлєлт нь єндгєн эсийн чадавх муудах явдал болно. Энэ бол эмэгтэй хvн бvрийн туулж гардаг vйл явц юм. Гэвч эмэгтэй хvн бvхэн заавал цэвэрших насны саадад учрах биш, зєвхєн цєєн тооны эмэгтэйчvvд тусдаг байна. Энэ нь сэтгэлийн хєдєлгєєнтєй шууд холбоотой байдгаас жишээлбэл сэтгэл санаа бачимдаж цухалдах, уур уцаар ихтэй, бодлого арвин, зан ааш тvргэн иймэрхvv эмэгтэйчvvдэд тусах нь их байдаг, бас тарган хvнд илрэхдээ нь эцэнхий хvнээс тусах нь илvv байдаг.

    Цэвэрших насны илрэл бол мєр євдєх, толгой євдєх, чих шуугих, хvйтэн хєлс гарах, vе мєч, нуруу євдєх зэрэг байдал гардгаас гадна хэтэрхий ядрах, сэтгэл санаа тогтворгvй болох бол бvр цэвэрших насны илрэл юм. Цэвэрших насанд орно гэдгийг хэн ч мэднэ, харин тvvнээс яаж сэргийлнэ гэдгийг хvмvvс анхаарахгvй байдаг билээ.

    Тэгвэл цэвэрших наснаас яаж сэргийлэх бэ?

    Сар болгон ирдэг байсан сарын тэмдэг гэнэт зогсвол, санаа сэтгэл таагvй болдог, сарын тэмдэг бол эмэгтэй хvний билэг тэмдэг болохоор гэнэт зогсоход єєрийгєє эмэгтэй хvн биш болсон шиг санагдаж, єтєлж доройтох насандаа орлоо гэж санаа зовдог. Yнэнийг хэлэхэд цэвэрших насны эмэгтэйчvvдийн бие сэтгэл дахин залуугийн сайхан цаг шигээ байж чадахгvй болж, явах тусмаа тамир тэнхээ муудан, мартамтгай болохын улмаар єєрийгєє єтєлж байгаагаа мэддэг. Ялангуяа хvvхдvvд гэрлэх нь гэрлэж, єєрєє тэтгэвэртээ гарах зэрэг асуудал нь сэтгэл санааг маш их тогтворгvй болж орхидог.

    Хvн бvхний явах зам хойно, цэвэрших насандаа хvрсэн эмэгтэйчvvд заавал єєрийн амьдралдаа итгэлтэй, цог жавхаатай байх хэрэгтэй. Сэтгэл санаа баярлангуй байх бол цэвэрших насны vеийг єнгєрєєх хамгийн сайн арга юм. Иймээс сэтгэл санаагаа чєлєєтэй байлгах бєгєєд байнга биеэ дасгалжуулж байх нь єтлєє насаа нэн баяр баясангуй єнгєрvvлж чадна.