Сянгангийн нэрт дуучин Ко Коли, тухайлбал Ли Вэнь гэсээр та бvхэн андахгvй мэдэх биз. Гэвч бага насандаа худал хэлж, эгчдээ алгадуулсан хэргийг мэдэхгvй байж болзошгvй.
Ли Вэнь багадаа Баби хvvхэлдэй тоглох дуртай юм. Єдєр бvрийн хамгийн их баяр баясал гэвэл Баби хvvхэлдэйд шинэ хувцас оёх явдал болно. Тэр vед ээж нь ойр зуурын хэргэлээний мєнгийг маш чанга хамаардаг учраас бvс бараа авч Баби хvvхэлдэйгээ чимж чадахгvй байлаа. Арга vгvйдэж урамгvй сууж байтал эгч нь харин Ли Вэньд ашигтай зєвєлгєє єгсєн байна. Тухайлбал хувцас оёж vлдсэн даавуун єєдєс юм уу ємсєхгvй болсон хуучин хувцасуудыг ханзлаад Баби хvvхэлдэйд ємсгєх болно.
Нэг єдєр Ли Вэнь юу бодсоноо Баби хvvхэлдэйд ёслолын хувцас оёхоор боллоо. Тvvнд таалагдсан материал нь ээжийнх нь хар малгай болно. Энэ малгайны материал нь энгийн матриал биш, торго мэт єнгє гялбаатай цэлмэн бvс юм. Ээж нь энэ малгайд маш хайртай байдаг. Чухал ёслолоос єєр єдрvvдэд ємсдєггvй байлаа. Энэ малгайг хувийн эд хогшлоо болгохын тулд Ли Вэнь сэмээр авч нэг газар нуусан байна. Тэгээд нэг єдєр ээж болон эгч нь байхгvй vеийг завдуулж, малгайг хайчлан, маш тvргэнээр Баби хvvхэлдэйд шинэ хувцас оёсон байлаа. Yлдсэн бvсvvдийг нуух газар олж ядан, эцэсдээ цонхны хєшигний ард орхисон байжээ. Одоо ч мэдэх хvн алга гэж санаа амар сууж байтал хэдэн хоногийн дараа ээж нь энэ малгайгаа ємсєх гэж эрсэн байна. Яаж эрсэн ч олдохгvй байсанаа Ли Вэньг нуусан гэж сэжиглсэн байна.
Ээж эгч нь хэдий асуусан ч олж хараагvй гэж Ли Вэнь ерєєс ам алдсангvй. Нэгэн єдєр, эгч нь єрєєгєє цэвэрлж байтал санамсаргvй хєшигний ар дах нууцыг задрууллаа. Yнэн байдлыг мэдсэн ээж нь маш их уурлаж, Ли Вэнь дэргэд нь юу ч дуугарч чадахгvй сэмээр зогсож байв. Ли Вэньг илрvvлсэн эгч нь бvр их уурлаж, ээжийн хамгийн хайртай малгайг хайчилсан мєртєлєє худал хэлсэнийг нь бодон бодон хилэннэж, олны ємнє Ли Ваньг барьж тас алгадсан байлаа.
Энэ нэг алга нь Ли Вэньд хэзээд мартагдашгvй сургамж болсон байна. Єнєє сая олон дууны хорхойтоны шvтэн бишрэгч болсон ч Ли Вэнь энэ явдалыг vргэлж хэлж явдаг байлаа. Тэрээр хэлэхдээ, уран бvтээлч болсоны хувьд нийгэмд сургаан хvмvvжvvлэх vvрэг гvйцэтгэж байгаа юм. Нэг хєдлєл нэг ажиллагаа нь ч дууны хорхойтодын дуриах загвар болж болзошгvй. Багын vе дэх эгчийн нэг алга намайг цаг ямагт сэрэмжлvvлж байдаг гэжээ.
|