Хятадын баруун ємнєд нутгийн Тvвдийн єєртєє засах район нь дэлхийн олон орны аянчин жуулчдын анхаарлын тєвд орж, арван зvгийн зочид дархан нууцгай Тvвдийн нутагт хєл тавьж, тэндэх єндєрлєгийн єнгє vзэмжтэй танилцаж байна. Тэгвэл Тvвдийн аялал жуулчлалд холбоотой дэд бvтэцийн байгуулалт болон vйлчилгээний байдал нь ямаршуу байдаг бол гэж сонсогчид маань сонирхож юн магад, Одоо энэ талын байдлаас дєхєм танилцуульяа.
Єнгрєгч зууны 80 оны байдлаар Тvвд нутагт дотоод гадаадын аянчин жуулчдыг хvлээн авч зочилдог зуун ортой ганц зочид буудалдтай байлаа. Сvvлээр нь аажмаар нэмэгдэж, 1993 он болоход Тvвдэд жуулчдыг суулгах том жижиг 78 буудалтай болж, эдгээр буудалд нь 1329 єрєєтєй болсон байна. Олон улсын Holiday lnn групп ч Лхас хотод тухайн орон нутагтай хамтран гурван одтой зочид буудал байгуулсан байна. Эндэх цєєн бус зочид буудал нь Тvвд стелийн барилга бєгєєд дотроо орчин vеийн тоног тєхєєрємжтєй, жуулчид сонирхолтой юм бол Тvвд маягийн байшин буюу Тvвд майханд ч сууж болох юм.
Хоол ундын талаар Тvвдэд уламжлалт Тvвд хоол зууш байх юм. Жишээлбэл, vнээн сvv болон ямаан сvvгээр хийсэн цєцгийн тос, сvvтэй цай, хєх тариа болон буурцагаар хийсэн занба, хєх тариагаар нэрсэн архи, бас тараг, хурууд, хатаасан бурц гээд л олон сайхан идээнтэй байгаа юм. Тvвдэд бас Сь чуан зууш, Шандун зууш, Гуандун зууш, Янжєv зууш зэрэг Хятадын дотор газрын нэрт зуушууд ч байна.
Тvвдэд мєн Тvвд онцлогтой дурсгалын бэлэг сэлтийн зvйл маш элбэг байдаг юм. Жишээлбэл тод хээтэй тvвд модон аяга, олон єнгийн хаш чулуун эдлэл, хуучны маягийн шаазан эдлэл, уран нарийлаг хицтэй алт мєнгєн эд, тvвд хутга, цэмбэ, тvвд хvж зэрэг зvйл нь жуулчдын сонирхолыг маш их татаж байдаг юм.
Тvвдийн баяр цэнгvvний vйл ажиллагаа ч маш баялаг байдаг. Тvвд бол дуу бvжгийн далай гэсэн алдартай нутаг юм. Хvн болгон сайн дуучин, сайхан бvжиглэж чадна. Тvвдэд хvрсэн жуулчид тэдний дуу бvжгийг сонирхож болох тєдийгvй оролцож ч болох юм.
Аялан жуулчлах таван элмент, єєрєєр хэлбэл зам явах, аялан жуулчлах, суух, хоол унда, юм хум худалдан авах эдгээр бvхэн нь Тvвдэд єєр єєрийнхєє онцлогтой байдаг бєгєєд аянчин жуулчдыг маш их баяр хєєртєй болгодог. Тэд нар Тvвдэд орж аялан жуулчлахдаа єєрийн биерээ Тvвдийн дархан нууцгай дvр тєрхтєй танилцан, сэтгэл догдлуулам єнгє vзэмжийг сонирхож, сэтгэл зvйн талаараа маш их ханхлуун болж байдагыг дурдууштай.
Тvвдэд єнєє байгалийн єнгє vзэмжийг сонирхон аялан жуулчлаж байхаас гадна уул авирах, гол мєрнєєр бартаа хайх, цасанд гулгах, авто аялал, дугуйгаар аялах, явган аялах, мориор аялах, жижиг салаар аялах, ан гєрєє хийх, загас гєхдєх, халуун рашаанаар угаах зэрэг агуулгатай аялал жуулчлалын vйл ажиллагаа явагдаж байна. Эрдэм шинжилгээ хийх болон тєрєл бvрийн эрдэм шинжилгээний хурал хийх зэрэг ч улам олширч байна.
Тvвдэд хvрч аялан жуулчлахад хувь хvн ганцаар явсанаас жуулчлал компанийг дагаж явсан нь хол дєхєм байдаг. Жуулчлал компанийг дагаж явбал зам харилцаа, угтаж хvргэх, орон байр, орчуулагч, хєтєч гээд л олон тєрлєєр vйлчлvvлж болно. Тvвдэд єнєє 21 жуулчлал компани байгаа бєгєєд тэдгээрийн дотроос 14 компани нь гадаадын жуулчдад тусгайлан vйлчилж байна. Тэд Англи, Япон, Герман, Франц зэрэг олон хэлний орчуулагчтай. Yvнээс гадна Тvвдийнхэн бас Бээжин, Чэн дv зэрэг хотод аялал жуулчлалын хэрэг эрхлэх газартай. Мєн Сянган болон Катмандууд аялал жуулчлалын байнгын байгууллага байгаа болохоор аянчин жуулчид маань тэднээр vйлчлvvлж болох юм.
|