Хятад улс АНУ-ын богино хугацааны бондыг худалдан авахаа зогсоход хvрвэл, АНУ-ын эдийн засаг даруй vогсонгуй байдалд орох болно. Иймээс энэхvv хараас чигээс Хятад улсыг харахад тэр нь дэлхий эдийн засгийн сэргэлтийг vргэлжлvvлж байгаа банк санхvvгийн тєв болох болно гэж АНУ-ын эдийн засагч Paul Krugman vзсэн байна. Их Британий Санпи Телеграф сонин тус сонины сэтгvvлчийн бичсэн "Хятад улс бол банк санхvvгийн тєв" гэсэн гарчигтай єгvvллийг нийтэлжээ.
АНУ-ын нэрт эдийн засагч Paul Krugman сэтгvvлчид хэлэхдээ, дэлхийн эдийн засгийн амин судас нь Хятад улс АНУ-ын тєрийн бондод сонирхолтой эсэхээс шалтгалана гэжээ.
Лондон хvрэх онгоцон дээр сэтгvvлч Paul Krugman-ээс Америк Хятадын хооронд болж байгаа худалдааны хэлэлцээрийн тухай асуухад, Хятад улс энэ удаагийн худалдааны маргаанд асар их давуу байр эзэлж байна. Хятадын засгийн газар хэрэв одоо хэрэгжvvлж байгаа vйл ажиллагаагаа зогсоох юм бол дэлхийн хvрээнд эдийн засгийн донслолыг амархан бий болгох болно гэж илэрхийлжээ.
Paul Krugman сэтгvvлчийн гайхаж байгааг хараад цааш нь хэлэхдээ, Хятад улс бараа бvтээгдэхvvнээ ихээр экспортолж байна. Гадаадын компаниуд Хятадад их хэмжээгээр хєрєнгє оруулж байна. Иймээс их хэмжээний худалдааны ашиг авч байна. Гэвч Хятадын тал бий бvхий хєрєнгє мєнгєє улсдаа vлдээсэнгvй, харин эдгээр мєнгєєр АНУ-ын засгийн газрын богино хугацааны бондыг худалдан авч байна гэжээ.
Одоо АНУ газар эдэлбэрийн зах зээлд ихээр найдаж байна. Эдийн засгийн нэмэгдэлд тус дєхєм vзvvлэх бий хvхий хvчин зvйл нь бvр газар эдэлбэрийн зах зээлийн хєгжилтєй холбоотой юм гэж тэрээр онцолжээ. Таны vгийг соносоход танил дасал шиг байна. Гэвч энэ нь Хятад улстай ямар харицаатай бэ?
Paul Krugman Хятад улс АНУ-ын богино хугацааны тєрийн бондыг худалдан авч байгаа сонирхолтой тоо баримтыг хэллээ. Даруй 2004 онд 200 тэрбум ам доллар, энэ онд бараг 300 тэрбум ам доллар худалдан авах тєлєвтєй байгаа эдгээр болно. Хятадын засгийн газар АНУ-ын санхvvгийн асар их алдагдалд хєрєнгє мєнгє олгож байна гэж тэрээр хэллээ. АНУ-ын санхvvгийн алдагдал нь vндсний орлогын 5 хувь орчимыг эзэлж, єдєр бvр 1 тэрбум ам долларт хvрч байна.
Хэсэг хугацаа єнгєрєєгєєд Хятад улс АНУ-ын богино хугацааны тєрийн бондыг худалдан авахаа болиж магад, тэгэхэд хvрвэл ам долларын ханш тvргэн унаж, АНУ-ын зээлийн хvv ч нэмэгдэж, газар эдэлбэрийн хєєсєнцєр байдал даруй нурах болно гэж тэрээр бас хэллээ.
Тэрээр vгийнхээ тєгєсгєлд, ингэх нь АНУ-ын эдийн засаг—дэлхийн эдийн засгийн хєдєлгvvр хvчийг зогсонги байдалд оруулах болно. Энэхvv хараас цэгээс vзэхэд Хятад улс нь дэлхий эдийн засгийн сэргэлтийг vргэлжлvvлж байгаа банк санхvvгийн тєв мєн гэж тэмдэглэжээ.
Paul Krugman-ий шинжилгээ ийм нэг бодит хэргийг товойлгосон байна. Даруй АНУ-ын ерєнхийлєгчийн Хятадыг заналхийлах хvчин нь хязгаартай юм. Тэрээр хэлэхдээ, хэрэв АНУ одоогийн шиг ингэж Хятадын АНУ-ын богино хугацааны бондыг худалдан авахад найдаагvй юм бол бидний худалдааны хамгаалатын vзэл нэн ноцтой болсон юм гэжээ.
2003 онд Paul Krugman Нью-йорк темс сонинд нийтлvvлсэн тусгай єгvvллээ редакторлон "Yнэн байдал" гэсэн ном болгон хэвлvvлсэн юм. 9-р сарын 11-ны vйл хэргээс хойш АНУ-ын зонхилох тооны шvvмжилэгчид хатуу vг хэлэх сонирхолгvй болсон тул миний энэхvv Бушийн засгийн газрын эдийн засаг, дипломат бодлогыг шvvмжилсэн ном даруй гvйлгээ сайтай ном болсон юм гэжээ.
Paul Krugman Реаганий засгийн газарт хvчин зvтгэж байсан тvvхийг тvvний эдгээр vг ярианаас мэдэхийн аргагvй байлаа. Yvнээс бид тvvнийг тэдгээр сэтгэл санаа тааламжгvй байгаа зvvний зvтгэлтэдтэй адилаар vзэхийн аргагvй юм. Тэрээр ч чєлєєт зах зээлийн тогтолцоог урт хугацааны турш дэмжсээр иэрсэн юм.
|