Содномванжил гэвэл монгол бичигтэдийхэн бараг бvр мэдэнэ. Тvvний "Бичгийн хvний эрхэм чанарыг хадгалсан соёлтон." гэж ч хэлцэнэ. "Эрхэм чанар" гэгч "хvн чанар" дээр л тусгалаа олж байх даа. Содномванжил бол нарийн хянуур, буянт халуун сэтгэлэгээр єєрийн биеэ хадгалж, хvний мєс чанарын ариун тунгалагийг тунаруулсан соёлын зvтгэлтэн билээ.
Тэрээр 1945 онд уулын Улаанцавын чуулганы Урдын баруу гvнгийн хошуунд тєрж, хархан багаасаа уран зохиолд дур бахтай байж, ардын аман зохиол, ардын дуу холбоог цээжлэн, уран зохиолын ертєнцєд ур авиасаараа шуурч байжээ. Уул нь тэрээр шvлэг бичиж, уран зохиолын замаа єлгєж явснаа сvvлэр нь туужсын зохиол руу шилжиж, нэр алдраа мандуулж явжээ. "Мєнхий нар" шvлгийн тvvвэр нь 1976 онд Хармєрний ардын хэвлэлийн хорооноос хэвлэгдэж, "Богд уулын хормойд" гэх найрууллын тvvвэр нь 1989 онд Євєр монголын багачууд хvvхдийн хэвлэлийн хорооноос хэвлэгдэж, бусадтай хамтарсан "Єгvvллэгийн сонгомол" нь 1993 онд Євєр монголын ардын хэвлэлийн хорооноос хэвлэгдсэн байдаг. "Хянган голын бялзуухай", "Их далайн давалгаан" зэрэг туужсын зохиол нь "Солонго" шагнал, "Бvх раионы єєрчлєлийн сэдэвт туужын уралдаан"-ы шагнал зэрэг олон шагнал хvртсэн байна. "Хайр шингэсэн алчуур", "Yvлэн бор", "Зvvдний ногоон дэлхий" зэрэг туужис нь хятад хэлэнд орчуулагдаж, нєлєє тусгал их болсон байна.
Содномванжил гуй 1967 онд Євєр монголын монгол хэл бичгийн тусгай мэрэгжлийн сургуулиас тєгєсч, Хєлєн буйр аймагт ажил хуваагдан, эвэнк vндэстний єєртєє засах хошууны Баянтал сум, Шинэхээн зvvн сумны бага сургуульд багшилж, олон бичигтэн хvмvvжvvлсэн байна. 1976 онд Євєр монголын соёлын хэвлэлийн хороонд ажил шилжин, 30 жил найруулагчын ажилд зvтгэсэн байна. Тэрээр 1984 оноос 1996 он болтол 10 гаруй жил хэвлэлийн хорооны уран зохиол найруулах тасгийн эрхлэгч байж, "чадамгай зохион байгуулагч бєгєєд сайн дагуулагч" явсан юм. Тэр бас залуу залуу найруулагчидыг хvмvvжvvлэх юм уу маш олон залуу зохиолчидын зохиол бvтээлийг найруулан хэвэлж байсан. Тэрээр урид хожид Хармєрний ардын хэвлэлийн хорооны тэргvvний ажилтан, Євєр монголын єєртєє засах раионы засгийн газрын шууд хариа байгууллагын монгол vг хэл, vсэг бичиг сурч хэргэлсэн тэргvvний ажилтан болон Хятадын найман муж раионы монгол vсэг бичиг сурч хэлгэлсэн тэргvvний ажилтнаар сайшаагдсан байна.
Содномванжил гуй удаан жилийн туршлагатай, элбэг зузаан мэдлэгэтэй ахмад найруулагч болсны хувьд, маш олон номыг ухаалан сэдэж хэвлvvлсэн юм. Энэ тухайгаа тэрээр "Номын сэдэв зураглаж тєсєвлєхєд vндэстний хэвлэлийн ажил vйлс єєрийн vндэстний онцлог болон газар орны онцлогоо товойлгож, номын сэдэв зураглан тєсвєлхийг чухалд vзэж, содон бvтээл, євєрмєц онцлогт ном, нийгэмийн болон эдийн засгийн vр ашигтай ном бичиг хэвлvvлбэл сая бvх орны хэвлэлийн этгээдийнхэнтэй хамт хєл тогтож чадана" гэж хэлсэн байдаг.
|