• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-01 19:18:03    
Бээжингийн Олимпид асар их худалдааны боломж агуулагдаж байгаа

Хятадын Олон Улсын Радио

    1984 оны Лос-анжелосын Олимпиос хойш, Олимпийн хєдєлгєєн болон аж ахуйн нэгжийн худалдлаачид салшгvй барилдгаатай болжээ. Олимп нь дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан єргєн цуглаан болсны хувьд аж ахуйн нэгжид єєрийгєє харуулах, сурталчлах хамгийн сайн тавцан болжээ. 2008 оны Олдимп ч Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжид хамгийн сайн боломж тахиол болжээ.

    Бээжингийн Олимпийн наадам болтоо гурван жилийн хугацаа байгаа. Энэхvv асар их зах зээл нь олон аж ахуйн нэгжийн сонирхолыг татаж байна. Тэд тамирчидтай адил энэ удаагийн Олимпийн єргєн их vйл хэрэгт оролцохыг эрмэлзэн хvсэж байна.

    Олон улсын Олимпийн хорооны талаас Олимпийн тvншлэлийн тєлєвлєгєє буюу ТОР тєлєвлєгєє нь олон улсын аж ахуйн нэгжvvдийн хєєцєлдєх зvйл болжээ. Тогтоолын дагуу Олимпйн тvнш болсон аж ахуйн нэгж нь манай рагийн хэмжээнд оюуны ємчийн эрхийг хэрэглэж, зах зээлийн маркетинг хийх хэрэгтэй. Бээжингийн Олимпийг хамарсан Олон улсын Олимпийн зургадахь хугацааны ТОР тєлєвлєгєєнд манай гаргийн тэргvvн зэргийн vндсэн дамнасан 11 компанийг оруулсан бєгєєд Хятадын аж ахуй нэгжид єєрийгєє харуулах аятай сайхан боломж болджээ. Леново боломж тахиолыг ашиглан, Олон улсын Олимпийн хорооны мэдээлэл техникийн ажил тєрлийн цорийн ганц хамтран ажиллах тvнш болжээ. Леновогийн тєлєєлєгч хатагтай Ли Мэй хэлэхдээ:

    Тухайн vеийн бидний бодол бол, энэ бол Хятад анх удаагаа Олимпийн наадмыг зохион байгуулах эрх авч байна. Олимп Хятадад хамгийн єргєн их дэмжлэгтэй, зарим тоо сэлт бусад орныхоос дээгvvр байгааг бидний хийж байгаа зах зээлийн судалгаанд харуулж байна. Леновогийн стратегийн талаас бодолхийлэхэд, Леновогийг дэмждэг олон улсын тавцанг бид хайж байна. Тухайн vе Олон улсын Олимпийн хороо ч Хятадын нэг аж ахуйн нэгж ТОР-ын тєлєвлєгєєний нэг гишvvн болохыг сайшааж байсан. IBM ухран гарснаар мэдээлэл техникийн энэх тєрєл хоосон болжээ. Энэ бол тvvх бидэнд олгосон олдошгvй боломж тохиол болно гэж бид vзэв гэжээ.

    ТОР-ын тєлєвлєгєєнд орсон Леново нь 2006 оны цагаан Олимп, 2008 оны Бээжингийн Олимп тэрчлэн дэлхийн 200 гаруй улс орон газар нутгийн Олимпийн хороо, Олимпийн тєлєєлєгчдєд тєрєл бvрийн тооцоолон бодох машны тєхєєрємж, хєрєнгє мєнгє, техникийн талын дэмжлэг олгох болно. Олимпийн бvх явцад албан тушаалтан, хэвлэл мэдээллийнхэн, ажилтан, сайн дурынхан ч эдгээр бvтээгдэхvvнийг хэрэглэх болно.

    ТОР-ын тєлєвлєгєєний гишvvн 12-оос хэтэрч болохгvй гэж IOC-д тогтоожээ. Иймээс олон аж ахуйн нэгж хараагаа 2008 оны Бээжингийн Олимпийн зах зээлийг нээн хєгжvvлэх тєлєвлєгєєнд хандуулсан байна. Ойлгосноор Бээжингийн Олимпийн зах зээлд шаардагдах нийт хэмжээ 600 тэрбум юаньд хvрнэ. Хєрєнгє оруулах хvрээ хэмжээнд хотын дэд бvтцийн байгуулалт, спортын тєхєєрємж, хvрээлэн байгаа орчныг хамгаалах байгууламжийн байгуулалт, Олимпийн vйл ажиллагаа явуулах, эрхлэлтийн зардал, аюулгvйн хамгаалалтын зардал зэрэг багтаж байна. эдгээр нь аж ахуйн нэгжид Олимпид оролцох боломж тахиол олгожээ. Єнєє Хятадын ба гадаадын 8 нэрт аж ахуйн нэгж Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороотой ивээн тэтгэх хэлэлцээрт гарын vсэг зурж, Бээжингийн олимпийн хамтран ажиллах тvнш болсон байна.

    Эдгээр хамтран ажиллах тvншvvд зєвхєн Олимпийн асар их vр ашгийг харсан тєдийгvй, хараагаа хол сунгасан байна. Бээжингийн олимпид авто машны vйлчилгээ хангах гэж байгаа Волксваген-ы тєлєєлєгч Вэй Чэн рvй Бээжингийн Олимпийг дэмжиж байгаа ач холбогдлыг тайлбарлаж хэлэхдээ: Хятадын ард тvмний Олимпийн наадамд хандаж байгаа оргилом хулаан сэтгэл нь бидэнд гvvнээ сэтгэл тєрvvлсєн. Бид ч Хятадын ард тvмний соёл, боловсрол, асрамжийн vйл хэргийн хєгжлийг идэвхтэй дэмжинэ. Аюулгvй байх нь авто машны салбарын чухал хvчин зvйл болно. Дэлхийд тvрvvлж яваа аж ахуйн нэгжийн хувьд бид аюулгvйн дээд баримжааг хатуу баримталсаар ирсэн. Бээжингийн Олимпийн наадмыг зохион байгуулах хороотой хамтран ажиллахаар дамжин, осол гарахыг багасгах техникийг хамтаар судлан гаргаж, аюулгvйгээр жолоодох дамжаа, сургалт хэрэгжvvлнэ. Ингэмээнжин сая зам харилцааны орчин улам аюулгvй болж, хvмvvнлэгийн олимпийн ухагдахууныг харуулж чадна гэжээ.