Сvvлийн жилvvдэд, кальци багатай хvчил ихтэй vлэмж хэмжээний хvнсний бvтээгдэхvvн болон махны зvйл зах дvvргэж, айл єрх болгоны амтат идээн болсон байна. Yvний зэрэгцээ чихэр бурам их нэмэгдсэн нь хvний бие дэх кальцитай зvйлийг тvргэн гадагшлуулж, цусыг хvчиллэг болгож, ємєн vv євчинд нэрвэгдэх хэмжээг нэмэгдvvлсэн байна. Энэ тухай эрдэм шинжилгээний ажилтнуудын vзэж байгаагаар, ємєн vvд нэрвэгдсэн хvний цусанд хvчиллэг зvйл олон байдаг, цусны хvчил нэмэгдэх нь ємєн vvд нэрвэгдэх совин байж ч болзошгvй юм. Далайн байцаа бол шvлт ихтэй байдгаараа алдаршсан нэртэй ногоо юм. Хэрвээ далайн байцааг байнга идэж байвал цусны хvчиллэг зvйл нэмэгдэх юм уу ємєн vvд нэрвэгдэхээс сэргийлж болох юм.
Далайн байцаад 10 гаруй зvйлийн органик бодис болон иод, кобальт, кальци, фосфор, тємєр зэрэг минерал бодис агуулагдаж байх тєдийгvй бас амин дэм болон никотин хvчил зэрэг агуулж байдаг, уурагт нь навчны ногоон эд агуулагдаж байгаа болохоор цус тєлєх чадал ихтэй байгаа юм. Далайн байцаан кутин нь бас артерийн судасны хатуурлыг анагаах, хvний биед хар тугалга, хром зэрэг тємєрлєгийн зvйл шингэхийг хориглох болон хvний биеийн цацраг элементийг зайлуулах vйлдэлтэй юм. Далайн байцаа доторх кутин нь гэдсэнд бvлэгнэсэн цавуулаг эд бий болгох нь хортой эдийг баас шээсээр ялгаруулахад тустай болохоор єтгєн хатах болон ємєн vv євчнийг хориглоход чухал vvрэг гvйцэтгэдэг байна. Л.Буянтогтох орчуулав.
Давс гэдэг амтлагч давуу тал ихтэй 1, Тахианы єндєгийг давсанд булаад тавичихвал урт хугацаа хадгалж болно. 2, Гахайн тос хайлуулахдаа жаахан давс хийчихвэл тунгалаг болдог бєгєєд харьцангуй урт хугацаанд тавьж болно.
3, Цуунд жаахан давс хийвэл удаан тавихад чанар нь хувирдаггvй. 4, Yнээний сvvнд жаахан давс хийвэл урт хугацаа сайхан хэвээрээ байдаг бєгєєд уухад ч амттай болдог. 5, Загасыг хєргєгчид хєлдєєхєд амархан хатдаг, харин давстай усанд дvрээд хєргєгчид тавих юм бол хатахаас нь сэргийлж болно.
6, Улаан чавга зундаа амархан хорхойтох буюу ялзардаг. Улаан чавгыг хэдэн єдєр наранд тавьж, давсаа хуурч халаагаад 1000 грамм чавганд 80 грамм давс тэнцvvлж, уутанд хийж битvvлж хадгалбал улаан чавга хорхойтож ялзрахгvй байх болно.
7, Дvvпvvг буцалгаж хєргєєсєн давстай усанд хийгээд тавивал 7 хоног тавьсан ч vнэр амт нь єєрчлєгдєхгvй байдаг.
8, Талх тавьдаг савандаа урьдаар жаахан давс цацаад, дараа нь талхаа хийгээд таглачихвал талх чинь амархан хатахгvй, хєгцрєхгvй байх болно.
9, Угааж цэвэрлэсэн улаан лоолио 10%-ын давстай устай саван хийгээд, жижиг хулсаар таглаж дээр нь цэвэр чулуугаар дараад сэрvvн газар тавьсан улаан лоолийг сараар хадгалсан ч чанар нь хувирдаггvй юм.
10, Шинэ мєєгийг 0.6%-ын давстай усанд 10 минут дэвтээгээд гаргаж хатаасныхаа дараа хvнсний гилгэр уутанд хийгээд тавихад 3 хоног эвдрэхгvй байх болно.
11, Лаазанд байгаа улаан лоолийг задлаад идэж дуусахгvй бол дээр нь жаахан давс vрээд, бас жаахан тос тусаачихвал олон хоног хадгалж болох бєгєєд хєгцрєхгvй байж чадна.
12, Зуны цагт ногоо цаганы амтлагч шилтэй дарсандаа жаахан давс хийчихвэл чанар нь хувирахгvй байх болно.
13, Давсалж хатаасан махыг саванд хадгалахдаа, урьдаар ваарынхаа ёроолд давс цацаад дээр нь нэг мєр давстай махаа тавиад, нэг мєр мах тавих бvр нэг удаа цагаан архи шvршээд хамгийн эцэст нь махан дээрээ нэг мєр давс хийгээд хатуу цаасаар бvтээж ваарын тагийг тавьж шар лагаар зай завсаргvй шавж орхивол энэ мах жил болсон ч муудна гэж байхгvй.
14, Шинэ цагаан гааг угааж, салхинд сэврээгээд давсанд булах юм уу давстай саванд хийгээд тавих юм бол удаан хугацаагаар шинэ хэвээрээ байж чадна. Л.Буянтогтох орчуулав
|