• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-01 19:25:03    
Казак vндэстний эмэгтэй багш Кулимхан

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын баруун хойт нутгийн Синьзянгийн Уйгарын Єєртєє Засах Районы тєв Єрємч хотын холын дvvргийн уул усаар хvрээлэгдсэн газарт нэг бvлэг Казакчууд оршин сууж байдаг юм. Тэнд Казак vндэстний нэг бага сургууль байдаг бєгєєд тус сургуульд суралцаж байгаа нь бvр алс холын буйд бvглvv нутгийн хvvхдvvд юм. Эдгээр хvvхдvvд байнга эцэг эхийнхээ хамт нvvдпэн маллаж явдаг боловч, тэр нь тэдний эрдэм мэдлэг сурах халуун урам, юм vзэж сурах гэсэн хvсэл тэмvvлэлд нь ерээс харш саад болоогvй билээ. Тэдний энэхvv хvсэл мєрєєдлєє биелvvлэхэд нь Кулимхан гэдэг нэг казак багш эмэгтэй эхийн сэтгэлээр туслан дэмжиж хайр халамж хvртээсэн юм.

    Кулимханы ажилаж байгаа бага сургууль нь Єрємч хотоос хамгийн хол байдаг дvvргийн сургууль юм. Уг сургууль нь гvн ууланд байдаг бєгєєд машнаар явсан ч зам муу болохоор цаг гаруй явж сая хvрдэг юм. Сургуулийн эргэн тойрны газруудаар зун намрын улиралд Казак малчид зуслан намаржаагаар ирж суудаг.
Кулимхан энэ жил дєчин гуравтай. Тэр 1982 онд єндєр зэргийн дунд сургуулиа тєгсгєєд, энэ бага сургуульд ирж багшийн ажил хийжээ. Анх ажилд орсон байдлыхаа тухай Кулимхан хэлэхдээ: "Намайг анх энд ирэх vед энэ сургуульд тавхан анги, хоёрхон хичээлийн танхимтай байсан, багш нарын суух байр гэж байхгvй. Эдэлж хэрэглэх зvйлээ тависан газаргvй. Арга бус хичээлийн танхимынхаа буланд овоолж, хичээлийн танхимаараа байр болгон амьдарч ажиллаж байсан юм" гэжээ.

    Уулан гуунд амьдрахад их бэрхшээлтэй байдаг. зам харилцаа дєхємгvй, хавар намрын уриралд трактор зэргээр гадагш гарч болдог боловч, євєл болохоор цас мєсєнд євч хуцагддаг тул зєвхєн явган явж уулнаас гардаг банйа. Имйэрхvv хатуу бэрх орчинд Кулимхан 23 жил ажиллаж ирсэн банйа. Чухам юунаас болж ийм орчин ахуйд ажилласаар ирсэн тухай сонирхосонд тэрээр хэлэхдээ: "Тухайн vед залуу байлаа, эндэхийн бэрхшээлтэй байдлыг хараад зориг харьж байсан боловч, тариачин малчдын хvvхэдэд багш хэрэгтэй байгааг ойлгоод vлдэж ажиллах сонголт хийсэн юм. Хvvхдvvдэд бичиг vсэг сургах болсноос хойш, би тэднийг улам хайрлах болсон учраас багшийн энэ ажлаа насан туршийнхаа ажил мэрэгжил болгосон юм" гэлээ.

    Гvн уулан дахь бага сургуульд нь орчин vеийн хичээл сургалтын багаж хэрэгсэл гэж vгvй, биеийн тамирын тоног тєхєєрємж нь ч маш дєнгєсєн зvйлvvд байдаг болохоор, хvvхдvvдийнхээ хичээлийн гаднах амьдралыг баяжуулахын тєлєє, Кулимхан хичээл сургалтаас гадна бас байнга хvvхдvvдтэй хамт тоглоом тоглож, тэдэнд vлгэр ярьж єгєх юм уу ууланд авирах, хєл бємбєгєний уралдаан тэмцээн зэргийг зохион явуулж, эе найртай явж хvнд тусархаг байхыг тэдэнд сургадаг байлаа.

    Кулимхан сурагч болгоныг бvр єєрийнхєє хvvхэд шиг vзэж, тэдэнд харамгvй тумлаж байдаг. Онц зарим хvvхэд нь сурлагын тєлбєрєє єгч чадахгvй болбол, єєрийн тоотой хэдхэн цалингаас гаргаж, тэдэнд тусладаг. Гулмилла бол тусламж хvртсэн тэдгээр хvvхдvvдийн доторхи нэг нь юм. Тэр хэллэхдээ: "2004 онд манай гэр ядуугийн улмаас би сургуульдаа ирээгvй байсныг Кулимхан багш олж мэдээд, манайд ирж намайг сургуульд оруулж, сурлагын тєлбєр зэргийг миний ємнєєс тєлсєн юм. Би Кулимхан багшдаа маш баярлаж явдаг" гэлээ.

    Кулимхан багш хvvхдvvдэд хайр халамж хvртээж байдаг учраас, хvvхдvvд нь ч тvvнд маш ээлтай байдаг юм. Жазила гэдэг хvvхэд хэлэхдээ: "Кулимхан багш бидэнд маш их таалагддаг юм. Сурлага_ амьдрлын талаар багш маань бидэнд маш их туслалцаа vзvvлж байдаг юм. Заримдаа бид vдэд гэртээ харихгvй бол, багшийндаа хол иддэг, бидний хувцас урагдвал багш маань нєхєж єгдєг, сурлага сайн биш хvvхдэд байнга нэмэлт цагаар хичээл нєхєж ордог юм. Бил єсч том болсныхоо хойно, Багштай адилхан сайн хvн болно" гэжээ.

    Кулимханы vлй хэрэг нь их олон хvний сайшаал дэмжлэгийг олсон юм. Одоо, тvvний ажиллаж байгаа бага сургуульд нэн олон багш ажиллахыг сонирхох боллоо. Кулимханы ажиллаж байгаа сургуулийн захирал Торсан Хаис хэлэхдэ: "Кулимхан бол бидний vлгэр дууриал юм. Тэр олонд итгэл зориг єгсєн, хvмvvс тvvнийг маш хvндэтгэдэг юм" гэлээ. /О.Дарамбазар орчуулж хянав/