ОХУ-т тєрийн айлчлал хийж байгаа Хятад улсын дарга Ху Жин тао болон тvvний гэргий Лю Юн чин орон нутгийн цагаар 6-р сарын 30-ны орой Москва хавийн ерєнхийлєгчийн харшид ерєнхийлєгч Владимир Путин болон тvvний гэргийн єєрт нь зориулан хийсэн гэрийн зоогт оролцсон байна.
Хятад улстай стратегийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцаа хєгжvvлэх явдлыг Орос маш чухалд vзэж байгаа бєгєєд Орос Хятад хоёр орны улс тєр, эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагаа маш ихээр хєгжсэн байна. Энэ онд хоёр орон цэргийн анхны сургууль хийнэ. Ху Жин таогийн энэ чухал айлчтлал Орос Хятадын харилцааг лавтай цаашид хєгжvvлэх болно гэж Путин хэлсэн байна.
Сvvлийн жилvvдэд, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцаа аятай сайхан хєгжиж, хоёр талын улс тєр, эдийн засаг худалдаа, эрчим хvч, хєрєнгє оруулалт, соёл, боловсрол, цэргийн зэрэг салбарын хамтын ажиллагаа байнга єргєжиж сэтгэл хангамжтай vр дvнд хvрсэн байна. Хоёр орон олон улсын vйл хэрэгт аятай сайхан зохицуулалт хийж, хамтран ажиллаж байна. Хоёр тал энэ айлчиллаар, улс тєрийн итгэлцлээ эрчимжvvлж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа єргєтгєж, соёл тvvхийн солилцоогоо ахиулж, стратегийн хамтын ажиллагаагаа эрчимжvvлж, Хятад Оросын стратегийн хамтын ажиллагааны тvншлэлийн харилцаанд шинэ хvч сэлбэж, хоёр ард тvмэнд буян vйлдхийг хvсч байна гэж Ху Жинтао илэрхийлэв.
Хоёр орны тэргvvн дотно найрсаг байдалд хоёр талын харицааг хєгжvvлэх, бvх салбарын хамтын ажиллагааг гvнзгийрvvлэх, тэрчилэн олон улсын болон бvс нутгийн чухал чухал асуудлаар санал бодлоо єргєн хvрээнд гvнзгий солилцсон байна. /Цэцэн орчуулж, Урангоо, Л.Буянтогтох нар хянав/
|