• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-04 16:47:14    
Сvнид бvсгvйчvvдийн хувцасны ёслол

Хятадын Олон Улсын Радио

    Олонхи бvсгvйчvvд, хvvхнvvд гоёж гоодох дуртай байдаг нь нийт эмэгтэйчvvдийн нийтлэг онцлог гэж хэлж болох юм. Сvнид бvсгvйчvvд ч эрт дээдээс аваад олон янзын содон соргог эд бараагаар єєрийн биедээ тохирсон хувцас хийж ємсєх ба гоёл чимэглэл зvvхийг эрхэмлэсээр ирсэн юм.

    Нэг. Хувцас Сvнид бvсгvйчvvд ихэвчлэн тэрлэг ємсдєг.Сvнид тэрлэг бол цээж суга нь уужуу, хормой нь налгар єргєн, оноогvй бєгєєд олон эмжээртэй, маш гоё vзэсгэлэнтэй байдаг. Тэрлэг хийхдээ олонхдоо хурц содон єнгийг сонгодог бєгєєд биедээ яв цав тааруулж хийхийг чухалчилдаг. Сvнид бvсгvйчvvд євєлдєє хурган дээл ємсдєг, дээлийн олонхи нь цэнхэр буюу хар єнгєтэй даавуу даалинбаар гадарлаж, гурав буюу дєрвєєр эмждэг, хурган дээлийг баяр наадам, хурим найр, сар шинийн баяраар ємсдєг байна.

    Ууж бол Сvнид бvсгvйчvvдийн гоёлын хувцас болно. Богино ууж болон урт ууж гэх хоёр зvйлийн хийцтэй ууж байдаг бєгєєд богиныг гэр зуур ємсєж, урт уужийг найр наадамд ємсдєг. Сvнид ууж бол ханцуйгvй, ємнєє шулуун энгэртэй, хээнцэр ганган сайхан торгоор хийж, мєнгєн товч шилбэ хадаж, гоо сайхан урлаж оёдог, уужийг авгай хvн ємсєхєєс биш охид ємсдєггvй.

    Сvнид бvсгvйчvvд олонхдоо зулай тvрий дээр нь хээ угалз ороосон мэтгэр хоншоортой монгол гутал хийж ємсдєг. Сvнид бvсгvйчvvдийн бас нэг онцлог бол хєгшин залуугvй жилийн 4 улиралд цагаан дурдаг алчуураар толгойгоо ороож явдаг заншилтай.

    Хоёр. Засал зvvлт Сvнид бvсгvйчvvдийн толгойн засалд хавчуур, хандарга, гэзэгний засал гэж хэдэн зvйлийн мєнгєн эдлэл байдаг. Хавчуур, татуур, сагалдарга нийлж, авгайчуудын гоёлын эд болжээ. Хавчуур бол мєнгєєр єлзий утсан сvлжмэл хэлхээ хэлбэртэй урлаж, тvvний дээр шvр сувд шигтгэсэн байдаг. Даруулга бол эмэгтэй хvний магнай дээрх vсээ дардаг засал юм.

    Хандарга гэж Сvнид эмэгтэйчvvдийн гэр зуураа зvvдэг энгийн засал юм. Хавчуураас бага байж, авгайчуудын байнга зvvдэг толгойн засал бєгєєд тvvний бvтэц нь хар хилэн дээр шvрэн шигтгээтэй гурван мєнгєн эдлэлийг зэрэгцvvлэн хадаж, хоёр талын шанаа дагасан сvлжмэл мєнгєн сундартай, хандаргыг охид зvvдэггvй.

    Гэзэгний засал бол харин охидууд л хийдэг толгойн засал бєгєєд гэзгээ дагасан таван шигтгээтэй, дороо мєнгєн тvйг зvvсэн, тvйгийн доор гурван салаа хар буюу улаан залгаатай мєнгєн эдлэл болох юм. Yvнээс гадна, Сvнид эмэгтэйчvvдийн нийтдээ зvvх дуртай засалд ээмэг, бєгж, бугуйвч байдаг.

    Єнєє Сvнид бvсгvйчvvдийн толгойн засал зvvх нь цєєн болж, хурим найран дээр хаяа зvvх болж, харин ээмэг, бєгж, бугуйвч зvvх нь мєн л олон нийтийн чанартай болжээ. Монгол ээмэг, бєгж, бугуйвч зэрэг заслын зvйл нь vндэстний уламжлалт гар урлалын хувьд бусад vндэстэн буюу гадаад орны хvмvvст ихэд таалагдах болжээ.