• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-04 17:02:12    
Хаш эдлэл

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын хэдэн мянган жилийн тvvх соёлд Хятадынхан хаш эдлэлийг их сонирхдгоороо онцлог юм. Хаш эдлэл нь Хятадын эртний соёл иргэншлийн нэг чухал агуулга болох тєдийгvй мєн ч одоогийн Хятад хvмvvсийн их сонирхдог уламжлалт урлагийн бvтээгдэхvvн болсон байна.

    1968 онд Хятадын умард хэсгийн Хэ бэй мужийн эртний нэг булшнаас хэсэгтэй хашуудыг алтан утсаар хэлхэж бvтээсэн нємрєг олдсон байна. Тус булшны эзэн нь манай тооллын ємнєх нэгдvгээр зууны vеийн Хєv улсын хаан байсан аж. Энэ хаш нємрєг нь малгай, цээживч, ханцуй, бээлий, туухуу, гутал зэрэг 6 хэсгээс бvрдэж, нийт 2498 хэсэг хашийг хэлхэж бvтээсэн бєгєєд нємрєгний урт нь 188 сантиметр байлаа. Энэ нємрєгний хашуудын єнгє тарлан, том жижиг, зузаан нимгэн зэргийг маш уран нарийн тааруулснаас vзэхэд, манай тооллын нэгдvрээг зууны vед Хятадын дархдын ур мэргэшил маш єндєр болсон бєгєєд тухайн vед ноёд язгууртан нар ч тансаг чамин амьдралд ташуурч байсан нь тодорхой байна.

    Дээр ярьсан хаш нємрєг бол Хятадын єнє удааны тvvхтэй хаш эдлэлийн соёлын зєвхєн нэг жишээ болох юм. Хятадын эрдэмтэн нарын судалснаар Хятадын хаш эдлэлийн хєгжил нь 10 мянга гаруй жилийн тvvхтэй болсон бєгєєд одоогоос 7000 гаруй жилийн ємнєх шинэ чулуун зэвсгийн vеийн бууриас бас уран нарийн хийцтэй хаш сvх, хаш хусуур зэргийг олсон байлаа.

    Хятадын тvvхэнд хашны тухай ойлголт танилт адилгvй байсан учраас газар газрын vе vеийн хаш эдлэл нь бас єєр єєр євєрмєц онцлогтой байсан юм. Ерєнхийдєє хаш нь хамаг эхэндээ хэрэглээний зvйл байж, хожим нь аажмаар гоёл чимэглэлийн зvйл болж, цаашлаад эд хєрєнгє болон эрх сvрийн бэлэг тэмдэг болсон байна. Бvр сvvлдээ феодалын нийгмийн vеийн хааны тахилга тайлгатай холбогдож, мухар бишрэлийн зvйл зvйлийн нууцлаг утга агуулгатай болсноор, хvмvvс гаж муу ад чєтгєрийг зайлуулахын тєлєє хаш зvvж, vхэшгvй мєнхє жаргахын тєлєє хашийг идэж, чандар цогцыг єнє мєнхє хэвээр нь хадгалахын тєлєє хаш хувцас ємсєгдєг болсон байна. Хvмvvс ингэж хашаар гоёж, хашаар баярхаж, хашийг маш их эрхэмнэдэг болсноор хаш нь Хятадын эртний хvмvvсийн амьдралын нэг хэсэг нь болсон билээ.

    Хятадад хаш хамгийн их дэлгэрсэн эхний vе бол манай тооллын ємнєх 1-р зууны орчмын Хань улсын vе байлаа. Тэр vеийнхээс єнєє олдоод байгаа хашуудын зонхилох нь бvр баяд ноёдыг дагуулж оршуулсан зvйл болно. Манай тооллын 9-р зууны орчмоор Хятадад хаш эдлэлийг сонирхож хэрэглэдэг явдал нь баяд ноёдын хvрээнээс тэлэгдэж, ард иргэд ч эдлэдэг болсон байна. Тэр vед єлзий буяныг бэлэгдсэн, муу муухайгаас зайлуулах, шашны хэрэглээний болон энгийн хэрэглээний, чамирхал тавилга зэргийн хаш эдлэл их хэмжээгээр буй болж, хаш эдлэлийн дархад нь нийгмийн давхаргын бие даасан нэг хvчин болсон байлаа. Хаш эдлэлийн хийцийн талаар тавилга, амьдралын хэрэглээний зvйл, бичгийн хэрэгсэл, хишиг дэмбэрлийн болон бэлэг дурсгалын, шашин шvтлэгийн гэх зэрэг байж, хаш эдлэлийн хээ угалзанд ардын зан заншлын vлгэр, сайн сайхны бэлэгдэл хээ зураг их гардаг болж, амьдрал нийгэмд ойртуулж, гоёл чимэглэлээр хэрэглэх нь хаш сийлбэрийн гол урсгал болж, хашны сийлбэр урлаг нь бvр ч их уран нарийн болсон байна. Хятадын хамгийн эцсийн феодалын хаанд тєр болох Манж Чин гvрний vе нь хаш эдлэлийн хєгжлийн бас нэгэн оргил vе болох аж. Тэр vеийн хааны ордны хаш эдлэлийн сийлбэрийн ур технолги нь Хятадын хаш эдлэлийн сийлбэрийн урлагийн хамгийн єндєр тvвшинг тєлєєлж байдаг.

    Хятадын хаш эдлэл нь чанарын хувьд олон зvйлийн байдаг. Хаш нь тємєрлєгийн агуулагдац болон буй болсон газрын адилгvйгээс болж, єнгє тарлан нь бvр адилгvй байдаг. Yvнд хамгийн vнэтэй нь Хэ тяний хаш болно. Хэ тяний хаш нь Хятадын Шинь жиангийн Тэнгэр уулны ар хормой дохь Хэ тянь, Мє юй районаас гардаг. Тэр газар цаг агаар маш муу болохоор хvн хар цєєх байдаг. Харин тэндээс гардаг хаш нь чанар маш сайн бєгєєд єнгє сайтай болохоор хvмvvс эрт дээр vеэсээ их эрхэмлэдэг байсан юм. Yvнд жишээ болгож дурдахад, манай тооллын ємнєх 6-р зууны орчмоор хоё Хєv улс Хэ тяний нэг хэсэг хашийг булаалдаж, бараг дайн хийхдээ тєхсєн vнэн vлгэр буй.

    Хятадын хашийг уран сайхан хийц сийлбэрээс нь болж аль эрт дээр vеэс тєв Ази болон Европын орнууд их сонирхдог болсон байлаа. Хятадын эрдэмтэн нар Хятадын эртний хаш эдлэл болон дэлхийн бусад орнуудын хаш эдлэлийг харьцуулж vзсэнд Хятадын эртний хаш эдлэлд гиометрын хэлбэртэй хээ зураг, амьтан ургамал, vсэг бичиг, уран зураг, ерєнхийлсєн чанартай гэхчлэн олон зvйлийн сэдвийг хамарсан байдаг. Харин Япон, Европ тив, Сибери зэрэг газрын хаш эдлэлvvд нь хийцийн талаар ихэвчлэн єдєр тутмын хэрэглээний зvйлvvд байж, дєхємхєн гиометрын хээ зурагтай, маш бага хэмжээний чимэглэлтэй байдаг. Хятадын эртний хаш эдлэл дээрх уран зургийн чанартай хээ угалз нь дэлхийн хашны сийлбэрийн тvvхэнд ижил нь vгvй зvйл болох аж.
Єнєє хаш эдлэл нь эрхэм дээд, цэвэр ариун, нєхєрлєл найрамдал, єлзий буян, энх тайван, гоо сайхны бэлэг тэмдэг болж, мєн Хятадын амьдралын дутагдаж болшгvй гар урлалын бvтээгдэхvvн байсаар бєгєєд гэр ахуйн чамин тавилга, хайр сэтгэлийн итгэмж зvйл, бэлэг дурсгал аль нь болсон ч бvр Хятадын хашийг эрхэмнэдэг євєрмєц соёлын утга агуулгаа хадгалсаар юм. /Э. Цогзолмаа орчуулав/