• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-04 17:07:23    
Фэн хуан хотоор жуулчилсан тэмдэглэл

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын тєв хэсэгт байрлаж байгаа Ху нань мужийн баруун биед том биш мєртєє єнє удаан тvvхтэй Фэн хуан хот байрлаж байдаг юм. Уул сарьдагаар хvрээлэгдсэн энэхvv жижиг хотын байгалийн vзэмж онцын vзэсгэлэнтэй бєгєєд хvн ард нь бор боровжуун байдаг юм. Хятад оронд жаран жил амьдарсан Шинэ Зеланди нутагтай зохиолч Реви Аллей энэ хотыг Хятадын хамгийн гоё хот гэж магтаж байсан юм.

    Фэн хуан бол манай орны алдарт зохиолч ноён Шэн Чvн вэний тєрсєн нутаг бєгєєд мєн тvvний уран зохиолоор дамжин дэлхийд алдар нэрээ дуурсуулсан юм. Ноён Шэн Чvн вэний зохиолд євєрмєц стельтай эртний хотын дvр банга гардаг бєгєєд Фэн хуан гэсэн нэр хvмvvсийн сэтгэлд гvvнэ хоногшсон юм. Та хэрбэ биерээ Фэн хуан хотод хvрэх юм бол энэ хотын vзэсгэлэн сайхан болон дархан нууцгай байдал нь ноён Шэн Чvн вэний зохиолд бичсэнтэй эгээ адилхан байгааг мэдрэх юм, ялангуяа хуучин хотын тойрог нь ёстой цагийн хvрдийг дагаагvй зогссон шиг сэтгэгдэл тєрvvлнэ.

    Єндєд дээр байрласан хотын хойд хаалгаар орж, 400 гаруй жилийн тvvхтэй болсон эртний хотын хэрмээр дотогш Фэн хуан хотод орж очвол, хvзvvндээ гоё сайхан мєнгєн цагариг зvvж, толгойгоо дvvрэн мєнгєн эдлэлээр гоёсон Миао vндэстний охид нутгийн дуугаа дуулж байгаатай дохионо. Фэн хуан хот 300 гаруй мянган хvн амтай, тэдний олонх нь Миао vндэстэн болон Тузя vндэстэн юм. Фэн хуан хотод мєн энэ хоёр vндэстний євєрмєц онцлогтой дvvжин асар байгаа нь гайхалтай юм.

    Фэн хуан хот маш жижиг, хагас єдєр бололгvй бvх хотоор нь тойрч дуусна. Хотын баруун талд байгаа хуучин хлотын дvvрэг нь хvмvvсийн сонирхолыг хамгаас их татаж байдаг юм. Тэр хуучин дvvрэг хэдийгээр удаан жилийн салхин бороонд хуучирч зэхсэн боловч, арван гуравдугаар зуунаас хойш бvрэлдэн тогтсон уламжлалт байршил болон тvvхийн дvр тєрхєє уг хэвээр нь хадгалан хамгаалж байна. Хуучин хотын дvvрэг нь Тє жян мєрний эрэг дагуу байрлаж, мєрний ус нь хотын дундуур урсан єнгєрч байна.

    Хот доторхи барилгуудынх нь тархалт маш журамтай, гудамжны нvvрэн талд байрласан гэр байшингийн олонх нь дэлгvvр, мєрний эрэг дагуу гол нь дvvжин асар байрлаж, уулын энгэрээр сvм хийд байрласан байна. Дvvжин асар бол тухайн орон нутгийн хамгаас онцлогт барилга юм. Эдгээр дvvжин асрыг бараг бvр модоор байгуулж, мєрний эрэгтэй наалдсан хэсэг нь Тє жян мєрєн дээр хий дvvжлэгдэн, мєрний усанд шаасан модон тулгуур дээр тогтож, газартай наалдсан хэсэг нь газрын байцыг ашиглан тавьсан чулуун суурин дээр тогтож байна. Эдгээр дvvжин асрын олонх нь эртгэр хошуут саравч, загасны хайрс шиг давхарласан вааран дээвэртэй, маш vзэсгэлэнтэй харагдна.Ийм гоё vзэмжтэй байдагаар Фэн хуан хотод тусгайлан ирж зураг зурж байгаа холын хvмvvс их олон байдаг юм байна. Тє жян мєрний эргэд зураг зурж байгаа бяцхан охин Цай Сяо юе сурвалжлагчид хэлэхдээ: би ангийнхаа хvvхдийн хамт эндээс маш хол байгаа Хятадын ємнєд нутгаас энд ирж зураг зурж байна гэлээ. Тэрээр хэлэхдээ:

    "Би Жанжянгийн гуравдугаар дунд сургуулийн сурагч. Жил болгон манай сургуулийн сурагч галт тэргэнд арван хоёр гурван цаг сууж байж энд ирж зураг зурдаг. Эндэх байшин маш онцлогтой, бид энд маш сонирхолтой гэжээ."

    Тє жян мєрний эргэд хvрхэд эртний дvvжин асарууд яг л урт хєлєє усанд дєрсєн хун шиг сайхан харагдна. Номин цэнхэр мєрний ус туналзан урсаж, нутгийн бvсгvйчvvд ногоо цагаа, хувцас хунараа мєрний усанд угаан цэвэрлэж, инээлдэн хєєрєлдєж, єєрсдийгєє Тє жян мєрєн болон дvvжин асартай нэгэн цогц болж, жуулчдын нvдэн дэх vзэмж болсоноо огтхон ч анзаарахгvй байлаа.Би жижиг салд гарч, мєрний хоёр эргийн єнгє vзэмжийг бахархан явахдаа, салчин настан Лао Пэнгээс хуучлан ярихыг нь сонсож явсан юм.

    Тэрээр хэлэхдээ: " Би жижиг сал бариад гурван жил болж байна.голын хоёр эргийн айл болгонд онгоцчинтай. Одоо голын хоёр эргийн айлууд бvр єнгєрсєнийхээсээ баяжсан.Энд аялал жуулчлалын уларил болоход нэн ажил ихтэй болох юм гэлээ.

    Пэн євгєн бол Фэн хуангийн нутгийн хvн, анх нь тариа тарьж амьдарч байсанаа одоо тариа тарих мєртєє жуулчин компанид оэгоцчин болж, жуулчдыг дагуулан Фэн хуан хотын єнгє vзэмжийг танилцуулах ажил хийж байгаа юм байна.

    Фэн хуан хотод бэлэг дурсгалын зvйл маш олон байдагын дотроос гаатай чихэр хамгаас онцлог юм. Энэ гаатай чихрийг гараар vйлдвэрлэдэг бєгєєд одоогоос зуу гаруй жилийн тvvхтэй болж байна. Гаатай чихэр хийдэг алдарт жижиг vйлдвэрийн захирал хатагтай Жан Лан чин єєрийнхєє бvтээгдэхvvний тухай танилцуулж хэлэхдээ:

    " Манай гэрийн гаатай чихэр vйлдэх аргыг нагац эмээгээс уламжласан юм. Нагац эмээ маань Чин улсын vед, 1896 оноос гаатай чихэр хийж эхэлсэн юм. Анх нь эмээ хvнсний зvйлийн нама хийж байсан, сvvлээр нь тэр гаа болон бурмыг хамт буцалгаж чихэр болговол, ходоодыг бvлээсгэн, цусны эргэлтийг сайжруулан, ханиадыг зогсоон, цэр арилгаж, мєн маш амттай байдагыг олж мэдсэн байна. Тэгээд бид гаатай чихэр хийх болсон юм гэжээ."

    Фэн хуан хотын гудамжинд гаатай чихэр байхаас гадна маш олон гоё эдлэл байгаа болохоор тэнд хvрсэн жуулчид Миаочуудын ардын гар урлалын бvтээгдэхvvн, мєнгєн эдлэл, нэхмэл бараа, хайчилмал, будагт давуу гэх зэрэг олон бараа тавар сонгон авч болох юм. /Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав/