Компьютерын программыг жинхэнэ болгох шаардлагын дагуу, мужийн хэмжээнээс дооших засаг захиргааны байгууллагууд эрхбиш энэ ондоо багтаан компьютерын программыг жинхэнэ болгох ажлаа дуусгах хэрэгтэй юм байна. Зохиогчийн эрхийн vндэсний товчооны зохиогчийн эрхийн удирдах газрын дарга Жао Шиулинь хэлэхдээ, єнгєрсєн хэдэн сарын хугацаанд, Зохиогчийн Эрхийн Yндэсний газар, Мэдээллийн Аж Yйлдвэрийн Яам, Сангийн Яамнаас 31 муж, єєртєє засах район, шууд харьяа хот болон 5 хотын 34 байгууллагад тал бvрийн байцаалт судалгаа хийсэн дvнгээс vзвэл, компьютерын программыг жинхэнэ болгох ажил нь бишгvй олон байгууллагад холбогдож, зохицон ажиллах хvчнээ эрчимжvvлэх шаардлагатай байгаа бєгєєд засгийн газрын байгууллагын гол гол удирдах хvмvvсvvд vvнийг хvндэтгэн vзэх чухалтай юм байна.
"хамгийн гол нь байгууллагуудын ашиг сонирхолын нєлєєг тэвчих хэрэгтэй байна." Жян Су мужийн Зохиогчийн Эрхийн Товчооны хариуцлагатай ажилтан Лу Синь шэн хэлэхдээ, ажил эхлэх vеэр, зарим байгууллага нь жинхэнэ программын мєнгийг єєрєє тєлнє гэж vзээд жинхэнэ болгох хэмжээг бараг дvvрэн хувьд хvрсэн байна. Сvvлээр нь банк санхvvгийн товчооноос тодорхой заавар єгч, тєрийн зєвлєлийн vзэл санааны дагуу хєрєнгє мєнгийг бєєнд нь тєлєх, бєєнєєр худалдан авах, хуваарлаж єгєх хэрэгтэй, зарим байгууллагуудад бас хуурамч байдал гарч байна гэж хэлсэн байна. Эцэст нь мужийн албан байгууллагын ажил эрхэлсэн удирдалгын газар, Зохиогчийн Эрхийн Товчоо, Мэдээллийн Аж Yйлдвэрийн Товчоо, Банк Санхvvгийн Товчоо хамтаараа хянан шалгах хэсэг байгуулж, компьютерын vндсэн хєрєнгєд шалгалт шинжилгээ хийж байгаад сая нэлээд зєв оноцтой тоо баримт олж чадсан байна.
Мэдээллийн Аж Yйлдвэрийн Яамны компьютерын программ хэрэглэх газрын орлогч дарга Сунь Вэньлун хэлэхдээ, сvvлийн жилvvдэд, эх орондоо vйлдвэрлэсэн компьютерын программууд нь техникийн шинэчлэлт, бvтээгдэхvvний чадавх, зах зээлд єрсєлдєх болон vйлчилгээний чанар зэрэг олон талаараа маш их дэвшсэн байна. Ажил дээр байнга хэргэлдэг компьютерын программ болон єргєн хэрэглээний хямд мєртєє хэргэлж болхуйц зохицуулах тєсєл нь ажлийн хэрэглээний мэдээллийн системын шаардлагад нийцэх тєдийгvй, бас манай улсын адил тєрлийн компьютебын программын бvтээгдэхvvний зах зээлд сонгож болхуйц бvтээгдэхvvний тєрєл зvйл нэмэгдсэнийг бодит хэрэг гэрчилж байна.
Хятадын Инженерийн Академийн академич Ни Гуаннаньхэлэхдээ, манай улсын компьютерын программын аж vйлдвэрийн хєгжлийн зорилт бол компьютерын программын экэспортыг 5 тэрбум ам.долларт хvргэж, жил тутмын бvтээгдэхvvн нь 1 тэрбум юанаас давсан компьютерын программын хэсэг аж vйлдвэрийн нэгжvvд бий болгож, энэ ондоо багтаан эх орондоо vйлдсэн компьютерын программын зах зээлийн 60%-ыг эзлvvлэх гэсэн болно. Компьютерын программыг жинхэнэ болгох ажил нь vvнд нэлээд ашигтай нєхцєл бололцоо хангасан байна. Одоогийн байдлаар, зарим орон нутгийнхан тєсвєє багасгахын тєлєє засгийн газрын компьютерын программ худалдан авах vнийг дэндvv дор тогтоосон байна.
Мэдээллийн Аж Yйлдвэрийн Яамны компьютерын программ хэрэглэх газрын орлогч дарга Сунь Вэньлунгийн vзэж байгаагаар, засгийн газраас дэмжлэг vзvvлэх бол нэг тал, vvний зэрэгцээ эх орондоо vйлдвэрлэсэн компьютерын программын бvтээгдэхvvний чанарыг бас эрхбиш батлах хэрэгтэй юм. Ялангуяа зах зээл тvргэн хєгжиж байгаа байдалд, компьютерын программын бизнесменvvд борлуулсаны дараах vйлчилгээгээ заавал сайн хийж, засгийн газрын мэдээлэлжvvлэх талын vйлчилгээгээ яасан ч тасалдуулж болохгvй юм байна. /Л.Буянтогтох орчуулав/
|