Нар баруунш ташихын хирээр, Тvвдийн Лхас хотын Будла ордны єргєн талбайд тvвд бvсгvй зумаа хvvгийнхээ наадан тоглохыг нинээмсэглэн харж зогсож байлаа. Єргєн талбайн цэл ногоон зvлэг, цэцэг навч нь сvрлэг vзэмжтэй Будла ордныг нэн гоё, нэн жавхаа тєгєлдєр болгосон байна. Энэхvv сайхан єнгє vзэмжийн цаана, Лхас хотын цэцэрлэгт хvрээлэнгийн ажилтдын шаргуу хєлс хєдєлмєр шингэсэн байгаа юм. Тэдгээрийн дотроос бид уг ажлыг хєтлєн дагуулагчдын нэг болох Лхас хотын цэцэрлэгт хvрээлэнгийн ажил эрхлэх газрыг дарга Цао Гvйрунг танилцуулья.
Сурвалжлагч Цао Гvйрунгийн ажлын газар очихад Цао Гvйрун хамт ажилагч нартайгаа авто замын хажуу дахь газрыг зvлэгжvvлэх ажлаа хэрхэн урьдчилан дуусгах асуудлыг судлан хэлэлцэж байлаа. Энэ он бол Тvвдийн Єєртєє Засах Район байгуулагдсаны 40 жилийн ойд тохиож байгаа болохоор, зvлэгжvvлэх ажил нь єнгєрсєн жилvvдийнхээ ч их байгаа юм.
Цао Гvйрун бол Хятадын Ляо-нин мужид тєрсєн Манж vндэстэн юм. 30 гаруй жилийн ємнє, тэрээр Лхас хотод очиж суралцсан бєгєєд дараа нь тэндээ vлдэн ажиллажээ. Тэр vеэс одоо болтол, Цао Гvйрун цэцэрлэгт хvрээлэнгийн ажлын байранд 20 гаруй жил ажилласан байна.
"Олон жилийн хvчин чармайлтаар Лхас хотын цэцэрлэгжvvлэлтийн тvвшин дээшилж байна. Би цэцэрлэгт хvрээлэнийн хэрэг эрхлэх газартт 20 жил ажиллалаа. Сургууль тєгсєєд ажилд гарахад практикийн явц байдаг, дээд шатны удирдлагын халамжлал дэмжлэг дор, ажил маань маш тvргэн амжилттай ахиж байна" гэж Цао Гvйрун хэллээ.
Олон жилийн практикаар дамжиж, Цао Гvйрун vvрэгт ажилдаа хянуур хянамгай удирдлага болсон байна. " журам горимгvй бол ажил vйлс эрлэхэд бэрхтэй" гэдэг нь тvvний ажлын хэв суртал юм. Цао Гvйрун газрын дарга бодсныхоо дараа, тvvний хийсэн хамгийн анхны ажил бол олон тєрлийн ажлын дvрмийг журамжуулж, сул задгай байсан єнгєрсний байдлыг єєрччилсэн явдал байлаа.
Лхас хотын цэцэрлэгт хvрээлэнгийн хэрэг эрхлэх газарт 20 гаруй жил ажиллаж байгаа ахмад ажилчин Пужэнь хэлэхдээ: "Єнєє манай Лхас хотын цэцэрлэгт хvрээлэнгийн хэрэг эрхлэх газрын нэр хvнд улмаар єндєржиж, ажилтдын хvртэж байгаа халамж ч дээшиллээ. Yvнд бид маш баяртай байна. Бид мєн ийм сайн даргатайдаа маш баярлаж явдаг юм" гэлээ.
Єнєє, Лхас хотын их бага гудамжин дахь мод, цэцэг, зvлгvvд бол бvр цэцэрлэгт хvрээлэнгийн ажилтдын хичээл зvтгэлээр бvтсэн зvйлvvд юм. Єнєє гэхэд Лхас хотын зvлэгжvvлсэн хэмжээ нь бvх хотын нийт талбайн гурван хувиас давж, зvлэгжvvлсэн газрын хvн тутамд оногдох хэмжээ нь 10 шахам ам метрт хvрсэн байна. 2004 онд Хятадын зvvн нутгийн хєгжсєн зарим хотуудын цэцэрлэгт хvрээлэнгийн хэрэг эрхлэх газрын тєлєєлєгчид Лхас хотод очиж, тэндэхийн гудамж талбайн байдалтай танилцаад, далайн тvвшнээс 700 гаруй метрийн єндєрлєг газрын хот болсны хувьд тэр мэт зvлэгжvvлэн ногооруулсныг нь гайхан биширч байсан юм.
Шинэ сортын ургамалын тєрєл зvйлийг тарьж туршихад Цао Гvйрун ажилтадтайгаа цуг хєдєлмєрлєдєг юм. Лхас хотын буддын шашны нэрт хийд—Их зуу хийдийн зvлэгжvvлэх ажлын явцад ЦаоГvйрун шинийг vvдэх ажлыг зоригтой хийж, ургамалын шинэ сортыг их хэмжээгээр тарьж, єдєр болгон 10 хэдэн цаг ажиллаж, тvvний урагцын байдлыг нарийн шинжилж байжээ. Цао Гvйрун болон ажилчдын хамтын хvчин чармайлтаар шинэ сортын ургамалыг тарьж бойжуулах ажил нь єндєрлєг нутагт амжилтанд хvрч, Их зуу хийдэд євєрмєц онцгой vзэмж бvрдvvлж єгсєн юм.
Лхас хотын иргэн Гvнгаа хэлэхдээ: "Єнгєрсєнд бид гэртээ цэцэг тарьж сонирхож байсан боловч, авто замын хажуугаар цэцэг модны зvйлийг ерээс хараагvй басйан, харин одоо гэхэд авто замын хоёр хажуу, бусад газруудыг бvр маш сайхан гоёж чимсэн байна. Одоо, хавар намрын аль vед ч гэсэн, амьд цэцэг сонирхох болсон бєгєєд єнгє vзэмж ч маш сайхан байна" гэжээ. /О.Дарамбазар орчуулж хянав/
|