• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-05 16:12:55    
Хятад, Америкийн эдийн засгийн салбарынхан Хятадын зах зээлийн эдийн засгийн хєгжлийн тухай ярилцлага хийлээ

Хятадын Олон Улсын Радио

    2004 онд Хятад улс дэлхийн худалдаанд гурав дахь том орон болж, бvх жилийн худалдааны экспорт импортын нийт хэмжээ нь 1 триллион 100 тэрбум ам.доллароос давсан байна. Гэвч єнєє мєн дэлхийн олон улс орон бас Хятад улсыг зах зээлийн бус эдийн засгийн тогтолцоотой орон гэж vзэж байгаа болохоор, Хятадын бараа таваар бусад орны зах зээлд ороход хямд vнээр борлуулахын эсрэг арга хэмжээнд байнга учирдаг байна. 2004 онд Хятад улс бvх дэлхийн хэмжээнд хямдаар борлуулахын эсрэг шалгалтад хамгийн их єртсєн орнуудын нэг нь болсон юм. Энэ нь Хятадын гадаад худалдааны хєгжилд гаж нєлєє vзvvлсэн байна. Саяхан Бээжинд болсон "Хятад-Америкийн зах зээлийн шинэ эдийн засгийн асуудлаарх (Бээжин) чуулга уулзалт" дээр, Хятад, Америк хоёр орны эдийн засгийн салбарынхан зах зээлийн эдийн засгийн тогтолцоо Хятад улсад хэрхэн хєгжиж байгаа зэрэг асуудлаар ярилцлага хийсэн юм.

    Энэ чуулга уулзалт нь Хятадын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны хєгжилд тус дєхєм vзvvлэх, Хятад улс зах зээлийн эдийн засгийн статустай болсныг дэлхий нийтээр хvлээн зєвшєєрєхийг ахиулах гэсэн зорилттой явагдсан юм. Хятадын Ардын Улс Тєрийн Зєвлєлдєх Зєвлєлийн Бvх Хятадын Хорооны орлогч дарга Ли Гvйсянь уг чуулга уулзалт дээр хэлэхдээ, Хятад улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоо тогтоон тєгєлдєржvvлэхээр хvчин чармайлт гаргасаар ирсэн юм. Дэлхийн улс орнууд Хятадын зах зээлийн эдийн засгийн байгуулалтыг гvнзгий ойлгож, дэлхийн эдийн засгийн хєгжилд хамтаар тус дєхєм vзvvлбэл зохино гэжээ.

    "Хятад улс зах зээлийн эдийн засаг хєгжvvлж байгаа нь Хятадын ард тvмэнд асар их ашиг сонирхол хvртээж байгаа тєдийгvй бас дэлхийн эдийн засагт ч хувь нэмэр оруулсан юм. Хятад улс нь Америк, Европын Холбоо зэрэг зах зээлийн эдийн засгийн тогтолцоот улс орнуудтай шинж чанарын хувьд адилхан байж, бvрэн зах зээлийн эдийн засагтай болсон байна. Их олон улс орон нь дэлхийн эдийн засагт Хятад улсын оруулсан хувь нэмрийг дутуу vнэлж, Хятадын зах зээлийн эдийн засгийн тогтолцооны талаар гvнзгий судалгаа шинжилгээ хийгээгvйгээр, эрх ашиг нь тэнцvvргvй vvрэг хариуцлага хvлээлгэх гэж Хятад улсад шаардаж байна. Энэ нь шударга бус зvйл юм" гэж Ли Гvйсянь тэмдэглэжээ.

     Хятадын Хєгжил, Єєрчлєн Байгуулалтын Улсын Хорооны эдийн засгийн тогтолцооны ерєнхий єєрчлєлтийн хэлтсийн дарга Фань Хэншань хэлэхдээ, Хятад улс єнєє зах зээлийн эдийн засгийн бvрэн системтэй болоод байна гэжээ.

    Тэр хэлэхдээ: "Одоо, Хятадын эдийн засгийн vйл ажиллагааны явцад таваарын нєєц баялгийн хуваарилалт юм уу хvчин зvйлийн хуваарилалт, зах зээлжvvлэлтийн хэмжээ нь ч маш єндєр тvвшинд хvрсэн байгаа юм. Таваарын хувьд гэхэд зєвхєн хэдхэн тєрлийн бvтээгдэхvvний vнийг тогтооход тєрєєс удирдамж гаргаж байна. Засгийн газрын талаас авч хэлбэл, Засгийн газрын хянан зєвшєєрч байсан тогтолцоонд чухал их томоохон єєрчлєлт гарсан юм. Засгийн газрын удирдах хvрээ хэмжээ болон арга хэлбэр ч єєрчлєгдєж байна. Хятад улс єнєє зах зээлийн эдийн засгийн тогтоцоотой орон болоод байна" гэлээ.

    Уг чуулга уулзалт дээр, Америкийн эдийн засгийн салбарынхан ч Хятадын зах зээлийн эдийн засаг хєгжvvлж хvрсэн ололт амжилтыг нотолсон байна. Америкийн Эдийн Засгийн Шинжилгээний Yндэсний Газрын эрдэм шинжилгээний туслах ажилтан, профессор Жефрэй Колес хэлэхдээ, Хятад улс зах зээлийн эдийн засгаа цаашид хєгжvvлж, vйлдвэр аж ахуйн нэгжийн хєрєнгє нийлvvлэлтэд дєхєм зам суваг нээж єгєх хэрэгтэй. Yvний зэрэгцээ, зах зээлийн эдийн засгаар гол цогц болсны хувьд Хятадын vйлдвэр ахж ахуйн нэгжvvд ч пvvс компанийн удирдлагын бvтцээ цаашид сайжруулж, зах зээлийн єрсєлдєх хvчнээ нэмэгдvvлэх шаардлагатай байна гэжээ.

    "Хєрєнгийн зах зээлээс зах зээлийн эдийн засагт vзvvлэх vvрэг нь юуны ємнє хєрєнгийг vр ашигтай газарт хэрэглэх явдал юм. Хоёрдугаарт, тvvнийг дахин хуваарилж хєрєнгє мєнгє болон нєєц баялгийг доор vр ашигтай салбараас єндєр vр ашигтай салбарт шилжvvлэн хэрэглэх явдал болно. Yйлдвэр аж ахуйн нэгжид авч хэлбэл, хєрєнгийн зах зээл нь хєрєнгийн ажлыг єндєр vр ашигтай удирдаж, пvvс компанийн дотоодод хамгийн шинэ тэргvvний технолог хэрэглэж, ажлын vр ашгаа дээшvvлэх нь чухал байдаг" гэж профессор Жефрэй Коле тэмдэглэжээ. /О.Дарамбазар орчуулж Пэрлэймаа хянав/