Тун саяхан Хятадын Жиан сv мужийн урлагийн ажил эрхэлсэн корпурац асар их хєрєнгє мєнгє гаргаж, Хятад, Япон, ємнєд Солонгосын нэрт урлагчдыг урьж, "Тоорын цэцгэн хээтэй дэвvvр" гэдэг Кvнь чюй шийг дахиж найруулан тоглож, єнє эртний Кvнь чюй шийнд шинэ хvч сэлбэхийг хvссэн байна.
Кvнь чюй бол Хятадын хамаг єнє эртний ший жvжгийн нэг юм. Єнєє бараг 600 гаруй жилийн тvvхтэй болоод байна. Кvнь чюй шийний агуулга баялаг, хэл хэллэг нь яруу уянгалаг бєгєєд тоглолтод нь бvжиг голлож, дуулах, бvжиглэх, ярих, vйл хєдлєл зэргийг уялдуулсан байдаг. Кvнь чюй ший бол Бээжин ший, Чуань жюй ший, Юе жюй ший, Хуан мэй ший зэрэг Хятадын олон тєрлийн ший жvжгийн vvсэл хєгжилд маш vр нєлєє vзvvлсэн болохоор хvмvvс тvvнийг Хятадын ший жvжгийн эх ундрал гэж нэрэлдэг. 19-р зууны vеэс энэ нь нийгмийн амьдралаас салснаар бууран урууджээ. 2001 оны 5-р сард нэгдсэн vндэстний байгууллагын гэгээрэл боловсрол шинжлэх ухаан соёлын байгууллагаас тvvний хvн тєрєлхтєний аман ба биет бус соёлын євийн анхны жагсаалтад оруулсан байна. Yvнээс хойших 4 жилд Хятадын уран бvтээлчид Кvнь чюй жийг залгамжилж уламжилж хамгаалах талаар маш олон ажил хийж, зохих амжилтад хvрсэн байна.
Кvнь чюй шийг хамгаалахдаа уламжлалт зvйлийг хэвээр нь хадгалах юм уу єєрчилж шинэчлэх юм уу гэдэг асуудал дээр Хятадын ший жvжгийн салбарынхан маргасаар ирсэн байна. Кvнь чюй шийг хамгаалж хєгжvvлэхдээ уламжлалт зvйлийг залгамжилсан vндсэн дээрээ зохих хэмжээнд єєрчилж шинэчлэх хэрэгтэй гэж Кvнь чюй шийний эх нутаг болох Жиан сv мужийн уран бvтээлчид vзсэн байна.
Ингээд тэд нар Хятад, Япон, ємнєд Сологосын нэрт уран бvтээлчдийг урьж, "Тоорын цэцгэн хээтэй дэвvvр" гэдэг уламжлалт жvжгийг дахиж найруулж, тоглосон байна. Жиан сv мужийн урлаг тоглолтын корпурацын ерєнхий захирал Гv синь хэлэхдээ, єнє эртний Кvнь чюй шийг vзэгчид сонирхгvй, хvлээж авахгvй, тvvнд оролцохгvй юм бол энэ нь хэзээ хэзээгvй устаж алга болох болно. Иймээс бие vvнийг vзэгчдийн таашаалд нийцvvлж тоглохоор шийдсэн юм гэжээ.
Жиан сv мужийн урлаг тоглолтын корпурацын хариан дахь Жиан сv мужийн Кvнь чюй театр бол Хятадын Кvнь чюй урлагийн тоглолтын хамгийн шилдэг хамтлагийн нэг нь юм. Олон жилийн турш тэд нар олон шилдэг жvжигчин хvмvvжvvлж, уламжлалт жvжгvvдийг шинэчлэн найруулж тоглосны дотор "Тоорын цэцгэн хээтэй дэвvvр" гэх зэргийн жvжиг нь тєрийн шагнал хvртсэн байна.
"Тоорын цэцгэн хээтэй дэвvvр" гэдэг бол 17-р зууны vеийн Хятадын ший жvжгийн нэр зохиолч Кvн шан рэний тєлєєлєх бvтээл юм. Yvнд 17-р зууны эхээр Мин улсын хаант тєр нурмаар байсан байдал дахь Жиан нань газрын бичгийн хvн Хєv фан юй болон биеэ vнэлэгч нэрт бvсгvй Ли сян жюйний хайр дурлалын vлгэрийг єгvvлжээ.
|