Анх ОХУ-ын Москва хотод найзынхаа гэрт очоод шилэн саванд хулс ургуулсан байхыг харлаа. Найз маань номноос эртний Хятадын гvн ухаанаар хулс тарьж, гэр, албан тасалгаандаа байлгах нь хєгжиж дэвших, албан тушаал ахихад нэмэртэй гэж байсан хэмээн ярив. Тэр хулс vелэн vелэн ургаж байхыг хараад тvvний ажил vйлс бvтэмжтэй, сэтгэл зvйд сайнаар нєлєєлсєн байлгvй дээ гэж бодсон юмаа.
Та бvхний сонсож байгаа энэ гайхамшигт аялгуу буй хулсан лимбэний эгшиг. Энэ аялгуу маань манай єнєєдрийн нэвтрvvлгийн агуулгыг баяжуулж байна. Бээжин хотноо нэг жил суухдаа хулсаар хийсэн эд зvйл бvтээгдэхvvн єчнєєн их байгаатай тааралдлаа. Єргєн хэрэглээний барааг авч vзбэл бас чийг татдаггvй, сэрvvхэн гэх мэтийн сайн шинжийг агуулсан дэвсгэр, дэрний уут, машины сандлын гэр, суудлын тавиур, хулсан дэвvvр гээд л дурдаж болно. Зуны аагим халуун цаг ирэхэд хулсан дэр дэрлэбэл сэрvv татаад тархинд сэргэлэн сайхан болгодог гэж зєвлєсний дагуу худалдаж аваад хэрэглэлээ. Ер нь хулсыг 100 хувь ашигладаг газар юм.
Єнгєрсєн амралтын єдрvvдээр хулсны навчинд боосон амтат идээ телевизээр харууллаа. Гудамж талбай зах зээлээр янз бvрийн хэлбэрийн жvнзи хэмээх амттанг зарж байна. Хятадын их яруу найрагч Цюй Юань /байлдаант улсын vе м.т.є 455-221 онууд/ улс орноо харийн дайчдад эзлэгдсэн туйлын ихэд эмгэнэн гашуудсны улмаас мєрєн голын усанд орж амиа егvvтгэжээ. Хятад хvмvvс билгийн улирлын зуны сарын тавны єдєр Дуань v баяраар шvлхий тутарга хулсны навчинд боогоод гол мєрний усанд хєвvvлдэг нь яруу найрагчаа махчин загасанд бариулахаас сэргийлсэн хэрэг гэнэ. Ийм нэгэн домог одоо хир нь хvмvvний сэтгэлд амьдарсаар, энэ баяраа олон зуун жилийн турш тэмдэглэсээр...
Хятадын ємнєт Гуандун мужийн Гуаннин хотын ойролцоо хулсан шугуй байдаг нь Хятаддаа хамгийн том талбайтайд тооцогддог юм. Энэ муж дулаан чийглэг уур амьсгалтай байдаг нь хулс ургах хамгийн тохиромжтой нєхцєл гэж vздэг. Гуанин хотын гудамж талбай хаана ч хулсны навч хэвтэж байх нь ерийн vзэгдэл. Эндээс хулсаар хийсэн бэлэг дурсгалын зvйлс, хулсны vрслэг, хулсны навчаар боосон амтат идээ зэргийг худалдан авч болдог бєгєєд хулснаас хаядаг юм гэж огт байдаггvй байх нээ. Энэ хотын хулсан шугуй 10 мянган му талбайтай. Жуулчид тvvний гоо vзэсгэлэнг харж бахдахын зэрэгцээ зургийг нь авч, дурсгал болгодог. Энэ хавь орчим байгалийн бохирдолгvй болохоор зуны улиралд нутгийн хvмvvс, оршин суугчид Суйцзян голын усанд орж шумбана. Завь салаар явж байгалийн гоо vзэсгэлэнг тольдоно. Эндэхийн оршин суугчид хулсаа шатааж гаргаж авсан нvvрсээр угаагаад, цагаан будаатай жигнэж идэх дуртай бєгєєд vнэр нь онцгой сайхан ажээ.
Хулсаар хийсэн эд зvйл онцгой олон тєрєл байдгийг би дээр дурдсан. Эрт дээр vед манайхан хулсны vндсээр хийсэн хулсан ташуур хэрэглэдэг байсан нь уян хатан чанар сайтай, бат бэх байсан юм. Ардын дуунд ч орж, Хулсан ташуур минь байгаасай даа, хуруундаа єлгєєд гарах юм сан гэж дуулдаг шvvдээ. Цаашид ургах, vгvй болгохгvйн тулд хулсны vндсийг авахыг хоригложээ.
Хулсан шугуй, хулс, мєчир, навч зэрэг нь уран бvтээлийн гол сэдэв болж, нэхмэл, бараа торго, дурданд эрээн даавуунд хээ болон болон орсон, Хятадын уламжлалт зурагт болон яруу найрагт ч єєрийн байр сууриа эзэлсэн ийм л ургамал юмаа. Одоогийн залуус зуны цагт спортын пvvз ємсєхдєє хулсаар хийсэн улавч авч дэвсдэг нь чийг татдаггvй сайн гэнэ.
Хулстай холбоотой єєр юуг орхиж байна вэ? Аа,тийм
Тєгсгєлд нь хэлэхэд хулсанд амьдардаг нэгэн хєєрхєн амьтныг та бvхэн андахгvй сайн мэдэх байхаа. Амандаа хулсны навч зуусан цагаан хар эрээн тэр амьтан юу билээ. Панда??? Хулсны баавгай.
|