• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-06 17:03:25    
Євєр монголын мал аж ахуйн хєгжийн єнгєрєєлт (1)

Хятадын Олон Улсын Радио

    Євєр монгол бол Хятадын умард нутгийн нvvдэлчин vндэстний єлгийн нутаг, тал нутгийн мал аж ахуйн vvсэн хєгжсєн газар юм. умардын vндэстэн Хятаыдн умардын нvvдлийн соёл иргэншлийн тvvхийг бvтээсэн юм. тэр нь Хятадын тариалах соёл иргэншилтэй адилаар Хятадын эртний хоёр том соёл иргэншлийн нэг нь юм.

    Монгол vндэстэн дэлхийг донсолгож тvvхийн тавцанд гарснаа хойш Монголын єндєрлєг нь мал аж ахуйн уудам орон зай болсон байна. Монголчууд болон Умардын бусад цєєн тоот vндэстнvvд эн нутгийн мал аж ахуй болон тал нутгийн нvvдлийн соёл иргэншилд асар их хувь нэмэр оруулсан юм. манай эрний тvvх хорьдугаар зуун руу алхан орны дараа, Чин Гvрэн Євєр монголд их хэмжээгээр атар хагалбарлаж, Євєр монгол руу эмх замбараагvйгээр иргэдээ нvvлгэсэн байлаа. Чин Гvрний дараагаар Хятадын засгийн эрхийг барьж байсан Умардын цэргийн эрэхтэн, Гоминьдан Чин Гvрнээс ч илvv атар хагалбарласан байлаа. энэ бvхэн нь Євєр монголын тал нутгийн мал аж ахуйд хvнд цохилт болж, Чин Гvрний сvvлчээс эхэлж Євєр монголын тал нутгийн мал аж ахуй доройтон муутсны гол шалтгаан болсон байна.

    Чин Гvрний сvvлчийн vеэр шинэ засаг хэрэгжvvлж, Євєр монголын атар хагалбарласан хэмжээ урьд гараагvй хэмжээгээр нэмэгдсэн байлаа. Цахрын ємнєд хэсгийн малын билчээр vгvй болсон байна. Хятадын зvvн хойт нутгийн уудам тал хээрийн тєв хэсэг болон умард хэсгийн Жирим аймгийн тал нутаг ч Хянган давааны ємнєд хэсгийн єчvvхэн хэсэг нь vлдсэн байлаа. Зуу Уд аймгийн Шармєрєн голын урсгал дагуу, Их Зуу аймгийн тєв баруун хэсэг, Бортохойн тал хээр, Далан хар уулын хойт хэсэгт тариалах талбай ихсэж, уудам сайхан малын билчээрvvд тариан талбай болсон байлаа. Умарды цэргий эрэхтний vед зvvн хойт нутгий цэргийн эрэхтэн Жан Зуолинь Євєр монголын зvvн нутгийн билчээрийг хvчээр хагалбарлаж, 1916 онд Хорчин зvvн гарын дунд хошууны Ляо Хе голын ємнєд умард хэсгийн малын билчээрийг хvч мэдэн хагалж, 1922 онд Ляо Хе голын баруун хэсгийн малын билчээрийг хvчээр хагалбарласан байна. Гоминьдан засгийн эрх барьсны дараахан Япончууд Євєр монголын зvvн, баруун хэсгийг тvрэмгийлэн эзэлсэн байна.

    1947 онд Євєр монголын єєртєє засах раион байгуулагдснаа хойш, Ялангуяа Бvгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдснаас хойш, ХКН болон ардын засгийн газар тал нутгийн мал аж ахуйг хамгаалан хєгжvvлэх чиг шугам бодлогууд тогтоосон байна.