Одоо та бvхний сонсч байгаа нь Хятадын дууны тавцан дах хуучин хvн Жан Чянгийн дуулсан "намрын сарнай " болно. Єнгєрсєн зууны 80-аад оны vе, Жан Чян євєрмєц онцлогтой дуу хоолойгоороо Хятадын дотор газрын эстрадын хєгжмийн салхийг хагалсан байна. 2001 он, тэрээр "Сэтгэлээ ханатал дуурсаарай " гэдэг шинэ дууны цомгоо авч, 10 жил алгасалсан дууны тавцанд буцан ирсэн байна.
Та бvхний сонсч байгаа энэ дууг даруй уг цомгоос сонгосон юм. Дууны хєг айзам нь чєлєєтєй тайван байж, ємнєд америкийн хєгжмийн онцлогоор товойм юм. Миний цонхны доор хэн сарнай тавив? Чи байсан уу, намайг санаж байна уу, эсвэл єнгєрсєнєє мартаж чадахгvй байгаа юм уу. Хамгийн vнэнч сэтгэлээрээ ижилхэн сарнайг сонголоо, чи хvлээж авах уу гэж дуулна.
Хэрэг дээрээ, дотоод сэтгэлийн ертєнцєд, эр эм гэсэнгvй, хайр гэдэг нь хамгийн оргилуун бєгєєд ариун дархан юм. Маш олон хайрын vлгэрийн ард сэтгэлийн хєдлєлийн будлиантай явц байдаг. Одоо бид гитар, хийлийн уянгалаг дуунд нэрт дуучин Тv Хунгангийн "ертєнцийн эрчvvд"-г сонирхъё. Энэ дуунд бодит нийгэм дэх хотын эрчvvдийн зvйл зvйлийн дотоод сэтгэлийг vзvvлсэн юм.
Хvндэт сонсогчид оо, хайр сэтгэлийн далай тэнгист хэсэг сэлсэнээ Чэнь Линьгийн дуунд баяр баяслыг мэдэрье. "13131" нь хєгжмийн нот бєгєєд хєєр баяслын нот юм. Нисээд єнгєрсєн эрвээхэй цайлган ертєнцийг над vлдээлээ. Уул усыг туулж, балчир насны хєдєє талд ирлээ. Да ди да ди да хуучин дууг дуулж, бага насаа харлаа.
Сая та бvхний сонссон дуу нь Чэнь Линьгийн 7 дох CD "13131"-ийн ижил нэрт гол дуу болно. Энэ CD-гийн нэрийн тухай Чэнь Линь хэлэхдээ, миний тєрсєн єдєр 1-р сарын 31-ний єдєр бєгєєд энэ нь мєн ч уг CD-г бэлтгэн найруулсан Бээжин хотын Жу Шу соёлын компанийн байгуулагдсан єдєр учраас ийм нэр єгсєн юм. Шинэ дууны цомог болон энэ дуугаар нэн олон найз нєхєдтэй баяр баяслаа хуваалцмаар байна гэжээ.
"13131" дууны дараа бид тоо сэлттэй холбогдох "зоригоороо явна" дууг сонирхоё. Yvнийг Ию Фэй Мэнь хамтлагийн шинэ дууны цомог "11"-ээс сонгосон байна. "Ию Фэй Мэнь" гэдэг нь дижитал электрон эд ангийн нэр юм. Уг хамтлаг электрон хєгжмєєр голлосон онцлогтой. Гэвч энэ дуунд Ию Фэй Мэнь хамтлаг єнгєрсєний хэв намбаа єєрчилж, Хятадын ємнєд нутгийн аялга, Малайзын ардын дууг хамруулсан бєгєєд Хятадын уламжлалт ший жvжиг дэх хэнгэргийг ашигласан байна.
Уг хамтлагийн бvрэлдэхvvн хэлэхдээ, хєгжмийн нэн олон хэлбэртэй харилцаж, єєрийн бvтээлдээ шинэ хvчин сэлбэхийн тулд дээрх оролдлого хийсэн юм. Энэ нь єнгєрсєний хэв намбаа орхих гэсэн биш, электрон хєгжмєє нэн чєлєєтєй болгох гэсэн юм гэжээ.
Одоо бид "И Рэнь Жи Зао" хамтлагийн шинэ дуу "гоо бvсгvй"-г сонирхъё. Хятадын баруун ємнєд нутгийн сьчуань мужийн И vндэстэний 3 залуу тэсрэлтийн хvч бvхий дуугаараа сая олон дууны хорхойтонд чин vнэнч сэтгэлээ илэрхийлсэн юм.
|