• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-07 16:18:22    
Хvvхэдтэйгээ цуг байхыг бодоорой!

Хятадын Олон Улсын Радио

    3 настай Ша ша элсээр тоглох маш дуртай. Ша шагийн амьдрадаг дvvрэгт хvvхдvvдийн тоглодог жижиг талбуур байдаг, тэнд Ша ша єдєр болгон бацхан найзуудтайгаа уул авирах, агуйд орох, шавар шороогоор тоглоно.

    Ээж нь Ша шагийг элсээр тоглох дуртайг мэдээд Ша шад тусгайлан элсээр тоглох жижиг хусуур, шанага гээд олон тоглоом бэлтгэж єгчээ. Ша ша єдєр болгон элсээр тоглоход нь ээж нь ч туслах сайн гар байж, байнга тvvнтэй цуг тоглоно.

     Ша ша жижиг хусуураар элсийг жижиг саванд хийгээд асгана, дахин савлаад дахиад л асгана.....
Хэрэв хvvхэд тань маш сэтгэл тєвлєрvvлэн тоглож байгаа vед хориглох буюу тvvний ажилд оролцох юм бол лавтай зєвшєєрєхгvй байхаа.

    Хvvхдийн мэргэжилтэн хэлэхдээ: хvvхдийн єдєржин хийж байгаа ажлын зорилго бол ирээдvйд том болсны хойно ингэж хийнэ гэдгийг л бий болгож байгаа явдал юм, ийм болохоор хvvхдийн ажилд том хvн оролцохыг зєвшєєрдєггvйн шалтгаан нь энэ билээ. Гэвч бодит амьдралд зарим эцэг эхчvvд, хvvхэд дургvй байхад томчууд хол байх нь сайн, єєрєє мэдэг!гэж боддог, тvvгээр барахгvй хvvхдийн хамгийн дуртай ажлыг хориглох буюу тэдний олон талын чармайлтыг баллаж орхидог байна. Бас зарим эцэг эхчvvд хvvхдийн дуртай ажлыг шууд орлон хийдэг нь хvvхдийн єєрєє хийх гэсэн эрэл хvслийг vгvйсгэж байх тєдийгvй, хvvхдийн чадавхын хєгжилд ноцтой саад бий болгож байгаа юм.

    Ша ша элсээр тоглох дуртай байгаа байдалд ээж нь Ша шагийн дур сонирхолд зориулан тусалж байгаа нь хvvхдийн єсєлт болон дур сонирхолд маш ашигтай юм. Хvvхдийн хийх дуртай ажлын гол нь мєн л бидний єдєр тутмын амьдралын бvрэлдэхvvн хэсэг юм. Энэхvv єдєр тутмын ажил амьдрал нь хvvхдэд туслан vvдэн бvтээх чадавхыг бий болгоход маш чухал vvрэг гvйцэтгэж байгаа юм.

    Хvvхэд тань 2, 3 нас хvрэх vед эцэг эхчvvд юуны ємнє хvvхдийг хайрлаж халамжлахыг сурч байснаа дахин тэдний орчин ахуй болон сонирхож байгаа ажил руу шилждэг, жишээлбэл гар нvvрээ угаахаас аваад хувцас хунараа тайлж ємсєх гээд олон ажлыг зааж єгнє. Хvvхэд єсєхтэй зэрэг хvvхдийн амьдралын орчинд анхаарлаа шилжvvлж, гэр бараа цэвэрлэх, хоол унд идэх, vvд хаалга хаах зэргийг зааж єгнє. Том болох тусмаа хvvхдийн нийгмийн харилцаанд анхаарлаа хандуулах болно. Жишээлбэл мэндчилэх, баярласан, талархсан, уучлал гуйх гээд олныг ойлгуулна.

    Эцэг эх энэ бvхнийг хийсний дараа хvvхэд шинэ орчин ахуйтай танилцаж, эхлээд дууриаж байснаа сvvлээр нь єєрєє хийх болно. Хийх явцад єнгєрсєнд гэртээ харж байсан буюу хийж байсан юм болж ирнэ.
Энэ бол эцэг эхчvvдийн хvvхдийн єдєр тутмын амьдралд байнга оролцож ирсний vр дvн болох юм.