Сvvлийн vе Бээжингийн хэдэн эмнэлгийн хамтран зохион явуулсан эх нялхасын эрvvл мэндийн зєвлєлгєє єгєх арга хэмжээний газар дээр сурвалжлагч Бээжин хотын гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид ажилладаг Жан овогтой хvvхэн мэргэжилтэнээс гэрлэхээсээ ємнєх эрvvл мэндийн vзлэг хийлгэх тухай зєвлєлгєє авч байгаатай тааралдсан байна. Тэрээр сурвалжлагчид хэлэхдээ,
Гэрлэхээсээ ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх явдал бол гэрлэж байгаа эрэгтэй эмэгтэй хоёр талын эрхбиш хариуцлагатай хандах чухал асуудал юм. Нєхрийнхєє талаас хэлсэн ч тэр, єєрийнхєє талаас хэлсэн ч тэр бид заавал ийм vзлэг хийлгэх нь зvйтэй юм гэжээ.
Хятад улс 20-р зууны 80-аад оноос эхлээд гэрлэхээсээ ємнєх эрvvл мэндийн vзлэг хийлгэх дvрэм хэрэгжvvлж, орон нутгийнхан ч ийм тусгай байгууллага байгуулсан байна. Гэрлэхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийх тухай Бээжингийн Ань Жэнь эмнэлгийн эх барих, эмэгтэйчvvдийн тасгын их эмч хатагтай Жан Жюнь танилцуулж хэлэхдээ:
Гэрлэхээс ємнєхийн эрvv мэндийн vзлэг хийлгэх нь тийм ч тvвэгтэй явдал биш, онцгой бэлтгэл хийх шаардлага байхгvй, гол нь гэр бvл байгуулж байгаа залуу хосод амьдралын талаар зєвлєлгєє єгєх, дахивал зарим халдварт євчин, удамшлын євчнийг шалгах зэрэг агуулга багтаж байна гэжээ.
Эмч нар шинжилгээний дvнгийн дагуу, "Гэрлэхээс ємнєхийн эрvvл мэндийн шалгалтын гэрчилгээ" єгдэг. Зонхилох олонх хvмvvсийн "Гэрлэхээс ємнєх эрvvл мэндийн vзлэгийн гэрчилгээ" дээр "Анагаах ухааны талаас vзвэл, гэрлэхэд нєлєєлєх зvйл илрээгvй" гэж бичсэн байдаг. Гэвч бас 8%-10%-ийн хvмvvс гэрлэхэд нєлєєтэй євчин эмгэгтэй байдагыг шалгалтаар илрvvлсэн байдаг. Эдгээр хvмvvст "Гэрлэхийг тvр хойшлуулах ", "Гэрлэх нь ашиггvй", " хvvхэд тєрvvлэхэд ашиггvй" гэх зэрэг зєвлєлгєє єгдєг бєгєєд vзлэг хийлэгсэн хvмvvст, євчнєєс сэрхийлэх, эмчлэх аргын тухай зєвлєлгєє єгдєг байна. Иймээс гэрлэхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх нь тун чухал ач холбогдолтой юм. Энэ нь эх нялхасын эрvvл мэнд болон гэр бvлийн аз жаргалд холбогдох тєдийгvй нэн чухал нь ард иргэдийн боловсрол, улс орны хєнжил ирээдvйтэй шууд холбоотой юм.
Хятадын євчин эмгэгээс урьдчилан сэргийлэх тєвийн эх нялхасын эрvvл мэндийн мэргэжилтэн хатагтай Су Хуйчин хэлэхдээ:
Гэрлэхээс ємнєх эрvvл мэндийн vзлэгийг хvмvvсийн сайн дурын дагуу хийлгэх болсоноос хойш, энэ талын vзлэг шалгалт хийлгэх хvн аяндаа цєєрсєн байна. Ерєнхийд нь хэлбэл, хотын хvмvvсийн гэрэлхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх нь хєдєє тосгоны хvмvvсээс олон байна. Хєдєє тосгон зарим хил хязгаар орон, ядуу хоцрогдсон районы гэрлэхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх хэмжээ нь зєвхєн 1% -д л хvрч байна гэжээ.
Одоо хvмvvс яагаад гэрлэхээсээ ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх дургvй байгаа тухай профессор Су Хуйчиний vзэж байгаагаар, нэг талаар гэрлэхээс ємнєхийн урьдчилсан vзлэг хийж байгаа байгууллагын олгож байгаа vйлчилгээ чирэгдэлтэй байна. Нєгєє талаар энэ vзлэгийг хийлгэхэд хvн бvр 70,80 юаний хураамж тєлдєг. Энэ нь хил хязгаар, ядуу хоцрогдсон районы оршин суугчдын бага бус зардал юм. Гэвч хамгийн гол шалтгаан нь хvн ардууд гэрлэхээс ємнє урьдчилсан vзлэг хийхийн чухал чанарыг таниж мэдэх талаар хvрэлцэхгvй байгаа бєгєєд vvнээс болоод яршиг тvвэг гарах магадгvй гэж бодож байгаа явдал болно.
Хятадын євчин хижгээс урьдчилан сэргийлэх, эх нялхасын эрvvл мэндийн мэргэжилтэн профессор Су Хуйчин цааш нь хэлэхдээ:
Yнэндээ зєвхєн засгийн газрын хvчин чармайлтад тvшиглээд санаандаа хvрхvйц vр дvнтэй болж чадахгvй юм. Тиймээс гэрлэхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх тухай мэдлэгийг дорвитой ухуулан сурталчилж хvн ардын эрvvл мэнддээ санаа тавихыг ухамсарыг дээшлvvлж, ухамсараасаа гэрлэхээс ємнє эрvvл мэндийн шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. энэ бол гэрлэхээс ємнє эрvvл мэндийн vзлэг хийлгэх хvмvvс цєєрч байгаа байдлыг сайжруулах vндсэн арга болно гэж би vзэж байна гэжээ. /Буянтогтох орчуулж, Урангоо хянав/
|