• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-08 17:19:57    
Маргааныг яаж зохицуулах бэ?

Хятадын Олон Улсын Радио

    Хvvхэд томчуултай маргалдах vе, эцэг эхчvvдийн эрх мэдэлд маш их цохилт болсон шиг санагддаг. Хэрэв эцэг эхчvvдийн анхаарч байгаа нь хэрэг явдлыг зєв шийдвэрлэх дээр байгаа юм бол томорсны хэрэг юу байхав. Харин маргааныг дарах vvднээс хvvхэдтэйгээ зєв харьцах нь буцаад хvvхдийн хvндэтгэлийг олдог байна. Хvvхдийг хvмvvжvvлэх бvх явцад, маргаан vvсэх бол зайлашгvй хэрэг юм.

    5 настай Жи ми ээжийгээ яахын аргагvй зовооно. Хоол идэх болгондоо ээж нь хоолыг нь ширээн дээр тавиад "Миний хvv хоолоо ид!" гэж дуудна. Гэтэл Жи ми телевиз vзнэ, vгvй бол тоглоно, яасан ч идэх юм биш, аргагvйдээ ээж нь аягын бариад хvvгийнхээ хойноос дагаад нэг нэг халбагаар идvvлнэ. Заримдаа уур хvрээд болохгvй болохоор хvvгээ нэг сайн зодоод авна. Зодсны дараа тэр даруйд нь сайн идээд дараачаар мєн л тоглоомдоо яарна, хоол идэж єгєхгvй ээжээ зовооно.....

    Ээж нь Жи мийг хоол ид гэсэн цагт заавал идэх хэрэгтэй гэж шаардна. Гэтэл Жи ми "Би дуртай цагтаа иднэ" гэж 5 настай хvv нь ээжтэйгээ эсэргvvцэх аргыг сурчээ.Ээж хvv хоёул єдєржин энэ тухай хэрэлдэж гарна. Хэрэв ээж нь асуудлын шалтгааныг эрж олоогvй бол иймэрхvv арга ямар ч хэрэггvй юм. Бид ийм аргыг хэрэглэж болно. Жи мийг хоёр удаа дуудаад цагтаа ирж хоолоо идэхгvй бол томчуул нь идэж барсны дараа аяга саваа хураагаад Жи мид идvvлэхгvй, єєр аахар саахар идэх юм ч єгєхгvй байж дараачийн хоол болтол хvлээлгэнэ. Жи мид єлсєхийн амтыг vзvvлнэ. Yvнд аав ээж заавал vзэлт тодорхой байх хэрэгтэй, хоол идэх бол єєрийн явдал, єєрєє ирж идэхгvй бол єлсєж суух л хэрэг, эцэг эхчvvл албаар цагтаа идvvлнэ гэж зvтгэсний хэрэггvй, ийм аргыг авч болно. Харилцан муудалцаад асуудлыг шийдвэрлэж чадахгvй юм.

    Томчуулын ємнєєс хvvхэд эсэргvvцэж, ингэхгvй, тэгэхгvй гэх vед эцэг эхчvvл тєрvvлж гаргасан хvvхдээ хамаарч чадахгvй болохдоо юу бэ ? гэж боддог. Гэвч бидний анхаарч байгаа нь асуудлыг зєв шийдвэрлэх дээр байгаагаас биш харин бид бол томчууд болохоор хvvхдийг хэлэх эрхтэй гэдгээ vзvvлэх хэрэггvй юм. Хамгийн чухал нь хvvхдийг дутуу турган хэлээд орхих биш, хийх ёстой зvйлийг заавал хийлгэх хэрэгтэй. Yvнд эцэг эхчvvд дагуулж хийх хэрэгтэй бєгєєд хvvхдийг ойлгож, урамшуулах vvдээс харилцан хvндэтгэсэн суурь дээр хvvхэдтэй хамтран ажилах хэрэгтэй юм, ингэх нь зєрчил мєргєлдєєнєєс зайлсхийж чадна.

    Маргааныг зохицуулах явцад хvvхдийг албаар ямар нэгэн ажлыг хийлгэнэ гэж оролдох бол тийм сайн арга биш юм. Хамгийн чухал нь хvvхдийн бодитой байдлыг сайн ойлгосон суурь дээр хvvхдийн єєрийн зан ааш болон сэтгэлийн хєдєлгєєнийг vзэж байж олон янзын арга барилыг авч итгаж хэлэх нь илvv vр дvнтэй байдаг.