• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-08 17:23:16    
Бээжингийн олимпийн наадмын хагаалалтын командлалын тєв байгуулагдаж, нээлтийн ёслолын холбогдох ажил эрчтэй явагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

    2008 оны олимпийн наадмын хамгаалалтын комдлалын тєв 7-р сарын 1-ний єдєр Бээжинд албан ёсоор байгуулагдсаныг 2008 оныБээжингийн зуны олимпийн наадмын хамгаалалтын ажлыг зохицуулах хэсгийн дарга Цян Вэй мєн єдєр мэдэгдсэн байна.

    Олимпийн наадмын хамгаалалтын командлалын тєв бол Бээжингийн олимпийн наадмын хамгаалалтын ажлыг бодитой удирдах байгууламж юм. Тvvний байгуулагдсан явдал нь олимпийн наадмын хамгаалалтын ажил чухал vе шатандаа бvх талаар орсныг харуулж байна.

    Yvний зэрэгцээ, Бээжингийн олимпийн наадмын хамгаалалтын мэдээллийн тєв ч байгуулагдсан юм. Энэ хоёр тєвийн байгуулагдсан явдал нь Бээжингийн олимпийн наадмын хамгаалалтын ажлын чухал агуулга болно.

    Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ёслол, хаалтын ёслолын ажиллагааны уран сайхны хамлагууд ч удахгvй бvрдэх гэж байна. Бээжин хотын орлогч дарга, олимпийн наадмыг зохион явуулах комиссын орлогч гvйцэтгэгч дарга Лю Зянминь сvvлийн vе олимпийн наадмын бэлтгэл ажлын байдлыг танилцуулахдаа, нээлтийн ёслол, хаалтын ёслолд оролцох уран сайхны хамдлагуудын тухай ярьсан юм.

    Тэр хэлэхадээ, олимпийн наадмын нээлтийн ёслол, хаалтын ёслолын уран сайхны тогтолтын хамтлагуудыг элсэх ажлыг єнєє хийж байгаа бєгєєд энэ онд багтаан хамтлагуудыг бvрдvvлнэ. Єнєєгийн байдлаар, дотоод гадаадын 8 хамтлаг тендрт оролцож байна. Эдгээр хамлагууд бол бvр хєгжим урлагийн талаар маш их туршлагатай хамтлагууд юм, тvvний дотор, Хятадын нэрт кино удирдаач Жан И Мєv, Афины олимпийн наадмын уран сайхны хамтлаг зэрэг багтаж байна. Yvнээс гадна, Шанхай, Гуандvн, Ху-нань зэрэг газар нутгийн уран сайхны хамтлагууд байна гэжээ.

    Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссынхан зочид хvлэээн авч байрлуулах ажлыг эхлэн хийж байгаа бєгєєд єнєєгийн байдлаар, 88 зочид буудалтай хэлэлцээр тохиролцоод байна. Yvнээс гадна бас 30 зочид буудалтай гэрээ хэлэлцээр тохиролцох асуудлыг зєвшин хэлэлцэж байна.

    Оллимпийн наадамд vйлчилэх эм эмнэлэгийн бэтгэл ажил мєн идэвхтэй явагдаж байна. Бээжингийн олимпийн надмыг зохион явуулах комисс єнєє 20 эмнэлэгийг тусгай vйчилгээний эмнэлэгээр тогтоогоод байгаа юм.

    2008 оны Бээжингийн олимпийн наадмын vеэр уралдаан тэмцээнийг сонирхох тасалбар нь хэдэн сая л байх боловч, тvvнд дэлхий нийтээрээ анхаарлаа хандуулах юм. Бээжин хотын орлогч дарга, олимпийн наадмыг зохион явуулах комиссын орлогч гvйцэтгэгч дарга Лю Зянминий танилцуулснаас vзвэл, єнєє, 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг сурвалжилж мэдээлэх тєлєвлєгєєний талаар BBS, CNN, Рейтер зэрэг хэвлэл мэдээлийн нэрт агентлагуудын саналыг сонссон байна. 2008 оны олимпийн наадмыг сурвалжилж мэдээлэх хэвлэл мэдээллийн хэрэгслvvдийн тоо нь тєсєєлєхєд 21,600 гаруйд хvрэх тєлєвтэй байна гэжээ. /О.Дарамбазар орчуулав/