2005 оны 6-р сарын 28-30 ны єдрvvдэд Євєр монголын єєртєє засах раионы зvvн нутгийн vлгэрт дууны уралдаан Євєр монголын хянган аймгийн Улаанхотод болж єнгєрлєє. Євєр монголын єєртєє засах раион 2001 оноос ийм уралдаан зохион явуулж эхэлсэн бєгєєд энэ жил хоёрдох удаагаа зохион явуулж байгаа юм. Євєр монголын зvvн нутагт Жирим аймаг, Хянган аймаг, Улаанхад хот, Хєлvн Буйр аймаг зэрэг Євєр монголын монгол хvн амын ихэнх хэсгийг эзэлдэг нутаг багтадаг бєгєєд эдгээр аймагтай хєршилж байгаа Хятадын Зvvн хойтын гурван мужид тєвлєрєн суугаа нэг хэсэг монголчуууд багтадаг юм. vvнд Гирин мужын горлосын монголчууд, Ляо Нинь мужын монголжинчууд, Хар мєрєн мужын дєрвєд монголчууд ч энэ уралдаанд урилгаар эхнээс нь адаг хvртэл нь оролцсоор иржээ.
Євєр монголын зvvн нутгийн ардын дуу гэдэг нь голдуу дєрвєн утаст хуурын хавсралттайгаар vлгэр хэлхийг хэлж байгаа юм. энэ нутагт сахиулсан єргємжилсэн vлгэр, гурван улсын vлгэр, хvйтэн уулын бичиг зэрэг хятадын эртний сонгодог уран зохиол болон ардын аман vлгэрийг ардын уран сайханчид хэлж дуулж байгад заншилтай юм. иймэрхvv vлгэрийг энэ нутгийн хvмvvс маш их сонсох дуртай байдаг юм. vvнээс гадна энэ нутагт бусад монгол нутгийнхантай адилаа энэ нутагт монгол ардын уртын дуу, холбоо шvлэг, ерєєл магтаал, богино дуу зэрэг ардын дууны маш олон хэлбэр оршиж байдаг юм.
Саяхан болж єнгєрсєн Євєр монголын зvvн нутгийн ардын дууны уралдаанд Євєр монголын зvvн нутаг болон Хятадын зvvн хойт нутгийн монголчууд тєлєєлєгч илгээн оролцуулж, Євєр монголын урлагийн сургуулийн Ядамжав, Улаанхад хотын Чулуунбаатар нар шилдэг амжилт олсон байна.
Тус уралдааны vеэр манай сурвалжилагч Євєр монголын хянган аймгийн боловсорлын дээд сургуулийн багш, ардын дуу судлаач эрдэмтэн Жаргал гуайтай уулзаж ярилцлаа. Тэрээр хэлэхдээ, єєрийнхєє амьдралтай уялдуулж зvvн нутгийн ардын дууны тухай ярилаа. Монгол ардын дуу бол монгол vндэстний тvvх, соёл за vйл, гvvн ухааныг агуулсан нандин єв хєрєнгє мєн гэж тэр vзлээ.
Хархан бага наснаасаа євєє эмээгээсээ ардын дуу сонсч тэдгээр ардын дуунд агуулагдсан хvн болох тухай ёс учир, амьдралыг таних ухаан сурч, хожим нь сургууль соёлын мєр хєєсєн ч, эрдмийн оргил авирсан ч ардын дуутайгаа хамт байсаар байна гэж тэр хуучилж байлаа. тэр эрдэмтэн цол хамгаалах єгvvлэлээ ч ардын дууны тухай сэдвээр бичсэн байна. ардын дуу бол монгол vндэстний амьдралын тvшиг тулгуур мєн гэж vздэг байлаа. тэгээд сурвалжилгын тєгєсгєлд єєрєє дуулж vзvvлсэн юм. одоо та бvхэн энэ тухай сурвалжилга хvлээн авч сонсоорой.
|