Хятад улсын дарга Ху Жиньтао Английн Шотландын Кленеагласт болсон "8+5"-ын яриа хэлцэлд оролцож байхдаа Америкийн ерєнхийлєгч Буш, Францын ерєнхийлєгч Ширак, Германы канцлер Шроедертай тус тус уулзсан байна.
Ширактай уулзах vе Ху Жиньтао хэлэхдээ,Хятад Франц олон улсын болон бvс нутгийн чухал чухал асуудлаар аятай сайхан хэлхээ холбоо, зохицуулалтаа хэвээр байлгаж байна гэжээ. Yргэлжлэн нааштай vр нєлєє vзvvлж, Европын Холбоо Хятадын эсрэг тавьсан зэр эвсгийн хориг арга хэмжээгээ эртхэн цуцлаж, Хятадын зах зээлийн эдийн засгийн байр суурийг хvлээн зєвшєєрхєд тус дєхєм vзvvлхийг би хvсч байна гэжээ.
Шроедертай уулзах vе Ху Жиньтао хэлэхдээ, дэлхийн хоёрдугаар дайн дууснаас хойш Герман энхийн хєгжлийн замаар замнасаар бєгєєд бvс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах чухал хvчин болсон байна. Германы талтай хамтаар Хятад Германы харилцааг цаашид хєгvvлэхэд Хятадын тал бэлэн байна гэжээ.
Уулзалтын явцад Ху Жиньтао болон Буш Хятад Америкийн хаилцаа, харилцан сонирхсон олон улсын болон бvс нутгийн асуудлаар санал бодлоо солилцсон байна. /Баясгалан орчуулж, Л.Буянтогтох, М.Цэцэн нар хянав/
|