• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-08 18:33:55    
Харвины эдийн засаг худалдааны яриа уулзалт

Хятадын Олон Улсын Радио

    Жилд нэг удаа болдог Харвины эдийн засаг худалдааны яриа уулзалт нь Хэйлунжян муж буюу Хармєрєн мужид худалдааны аз тохиол олгосны зэрэгцээ бас Хятадын бусад мужуудын гадаад эдийн засаг худалдааны чухал "цонх" болж байна. Бvртгэлийн тоо баримтаас vзвэл, тун саяхан єндєрлєєсєн Харвины эдийн засаг худалдааны 16-р яриа уулзалт дээр Хармєрєн мужаас бусад дотоодын муж, хот, єєртєє зєсан раионы худалдаачдын тохиролцсон импорт экспортын гэрээ 540 сая ам.доллард хvрч, єнгєрсєн удааныхаас 27 дахин нэмэгдэж, тус удааны яриа уулзалтын импорт экспортын нийт хэмжээний 13.6% эзэлсэн юм байна.

    Харвины эдийн засаг худалдааны яриа уулзалтын зохион байгуулах комиссоос ойлгосныг vзвэл, тус яриа уулзалтад Белорусь, Япон, Англи, Австрали, Тайвань зэрэг 81 улс орон болон бvс нутгийн 11 мянган худалдаачин болон дотоодын 29 мужийн 110 мянга гаруй худалдаачин оролцсон байна. Нийт 36 худалдааны тєлєєлєгчид 45 орон болон бvс нутгийн хадалдаачидтай гэрээ тохиролцсон юм байна. Гэрээний импорт экспортын нийт хэмжээ нь 3 тэрбум 960 сая ам.доллард хvрч, єнгєрєгч удааныхаас 18.9%-р нэмэгдэж, vvний дотор эзспортын гэрээ нь 2 тэрбум 260 сая ам.доллард хvрч, єнгєрєгч удааныхаас 47.7% -р нэмэгдсэн байна.

    15 жилийн хєгжлээр дамжин Хавины эдийн засаг худалдааны яриа уулзалт нь "Хармєрєнгєєр бvх Хятадыг холбох" зорилгоо илрvvлсэн юм байна. Тус удааны яриа уулзалтад, улсын дотоодын олон худалдааны тєлєєлєгчид нааштай оролцож, маш сайн vр дvнгд хvрсэн байна. Жэжян, Гирин, Ляонин, Шааньши, Хєхнуур мужийн худалдааны тєлєєлєгчдийн тохиролцсон эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны тєсєл нь 150 гаруй болж, нийт хєрєнгє оруулалт нь бараг 12 тэрбум юаньд хvрсэн юм байна. Yvнд Жэжян мужийн тохиролцсон улсын дотоодын хамтын ажиллагааны тєсєл нь 32 болж, нийт хєрєнгє оруулалт нь 7 тэрбум юаниас давсан юм байна.

    Танилцуулсныг vзвэл, тус яриа уулзалтын экспортын бvтээгдэхvvнд голцуу, нэхмэл бараа, хувцас, хєлдсєн гахайн мах, гутал шаахай, малгай, богц цєнх, єдєр тутмын хэлэглэгээний зvйл, авто машины тоног тєхєєрємж болон гэр ахуйн цахилгаан бараа багтаж байна. Импортын бvтээгдэхvvнд голцуу, ой мод, нефть болон тvvний боловсруулсан бvтээгдэхvvн, химийн аж vйлдвэрийн тvvхий материал, химийн бордоо, олон тєрлийн механик тоног тєхєєрємж багтаж байна. Yvнд цахилгаан хєдєлгєєгvvрт бvтээгдэхvvний экспортын гэрээний эзлэх хэмжээ ихээр нэмэгдсэн байна. Тус бvтээгдэхvvний гарын vсэг зурсан экспортын гэрээ нь 680 ам.доллард хvрч, єнгєрєгч удааныхаас 4.2 дахин нэмэгдэж, экспортын нийт хэмжээний 30.3%-г эзэлж, єнгєрєгч удааныхаас 19.7%-р дээшилсэн юм байна. \Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав.\