Сvvлийн жилvvдээс хvvхдийн сэтгэцийн асуудал нь гэр бvл, нийгэм, сургуулийн чухал сэдэв болж, хvvхдийг хvмvvжvvлэх асуудал нь нийгэм нийтийн чухал асуудал болсон тєдийгvй, шийдвэрлэх бэрх асуудал болоод байна.
Yvнд юуны ємнє гэр бvлийн хvvхдийг хvмvvжvvлэх хайр хэтэрч, удирдан хамааралт суларч байна. "Хvн болох багаасаа, хєлєг болох унаганаасаа" гэдэг vг бол монголчуудын урт удаан хугацаанд хvvхдийг хvмvvжvvлэх явц дундаас уламжлагдаж ирсэн туршлага байгаа юм. Хvvхэд ер нь томчуул болон багшдаа хэлэгдэж зэмлэгдэх явцаас зєв бурууг ялган таних чадвартай болж, алдаа буруу хийхээс хичээдэг байна.
Жишээлбэл, нийгэм хєгжиж, амьдралын тvвшин дээшилсэн, ялангуяа ганц хvvхэд тєрvvлэх болсноор хvvхдvvдийн мєнгє тєгрєг, ємсєж зvvх, идэж уух, тоглоом наадмаар нэг нэгтэйгээ єрсєлдєж адилтгах эрvvл бус хэв суртал бий болж, vvний улмаар хvvхдийн сэтгэл санааны тєрєлх чанарыг эвдэж, ажилч хєдєлмєрч, тэсвэр хатуужилтай сурч судлах сайн сайхан уламжлалаа орхиж, цаашлаад бусдад мєнгє тєгрєг єгч, дасгал даалгавраа хийлгэх, бvлэглэж хэрvvл зодоон хийх буюу хэдэн мєнгє, хэдэн чихэрээр харилцан холбоолж, дvргvйгээ зодох зэрэг явдлууд vргэлж харагдах болжээ.
Эдгээр нь бvр нийгэм нийтийн хэв шинж, кино телевизийн сурталчилгаа, гэр бvлийн амьдралын хєєцєлдєл, хvмvvсийн харилцаатай шууд холбоотой юм. Хvчир бэрх орчин ахуйд єсч тєрсєн хvvхдийн сурах, биеээ даах чадвар, асуудлыг шийдвэрлэх ухаан нь эрх єссєн хvvхдээс илvv давуу талтай байдаг. Учир нь тэд хатуу бэрх амьдралын орчинд янз янзын шалгалт сорилтод учирдаг болохоор нэлээд єндєр эрvvл саруул сэтгэцийн чадавхтай болсон байдаг. Єнєєгийн сурган хvмvvжил нь хvvхдийн биеэ даах чадварыг хvмvvжvvлэхээр гол зорилтоо болгодог боловч, зарим талаар бас хvvхдэд тавих шаардлага сулруулсан буюу зарим гэр бvлийнхэн ёс бусаар хvvхдээ ємгєєлєх шалтаг олгож, цаашилбал онц зарим хариуцлагагvй багшид амар жимэр явах тохиолыг олгосон байна. Хvvхдийг багаасаа хэлж хvмvvжvvлж байх хэрэгтэй, хvvхэд ёс алдаж, хэлэгдэж зэмлэгдэх нь зvй ёсны хэрэг юм. Гэвч хэлж хvмvvжvvлэхдээ л ёс учрыг тодорхойлон, зєв бурууг зєв таниулах хэрэгтэй юм.
Иймээс шударга, vнэн худлыг зєв тодорхойлсон зэмлэл, шvvмжлэл нь єсч бий хvvхдэд дутагдаж болохгvй юм. Сургууль бол хvнийг хvмvvжvvлж, нийгмийг хєгжvvлэх чухал газар болохоор нэн их vvрэг гvйцэтгэж байдаг. Сургуулийн талаас хvvхдийг удирдан хамаарч, заан сургах арга барилаа байнга єєрчлєж байх нь ч маш чухал юм. Цаг vеийн хєгжлийг дагаад хvмvvсийн vзэл бодол явах тусмаа єєрчлєгдєж байна. Тэгэхэд хvvхэд шинэ болгоныг хvлээн авах чадвар том хvнээс бvр ч тvргэн байдаг, хvvхдээ зєв хvмvvжилтэй, боловсролтой болгоъё гэвэл эцэг эхчvvд хvvхдийн сэтгэцийн эрvvл єсєлт бойжилтыг нэн анхаарах чухал билээ.
|