Єнгєрсєн зууны 90-ээд оны эхээр гар утс хэрэглэх нь баячуулын бэлэг тэмдэг болж байсан бол єнєє гудамжаар гvйлдэх хvvхэд хvртэл гар утс барих болсон байна. Сvvлийн vеийн бvртгэлээс vзвэл Хятадын гар утс ашиглагч 350 саяг давсан юм. Энэ тоо баримтад орон нудгийн чанартай холбооны сvлжээ ашиглагчийг хамарсангvй. Бvх хэрэглэгчийг багтаавал асар их хэмжээ байгаа биз.
Гар утасны тvvхийг эргэн vзвэл, vнэхээр хурдтай хєгжсєн юм. Гар утастай анх танилцахад бараг л Тав зургаадугаар ангийд байжээ. Тэр vед цагдаа дээрмийн кино их моод байсан. Дээрмийн тvрvv дандаа бvх бие хар хувцаслаад, бараан шил даруулж, олон бие хамгаалагч дагуулан явж байдаг. Бие хамгаалагч нь тоосгон чинээ гар утас барьчхаад байн байн бvхvйлзэн очоод тvрvvгээрээ яриулдаг. Нээрэн сvртэй харагдаж байсан. Гар утас хэрэглээд анх орж байсан vе, янз хэлбэр нь бvдvvлэг бєгєєд сvлжээ барих нь ч маш хаязгаардмал байдаг.
Хамгийн гол нь vнэ ханш нь асар vнэтэй тул тухайн амьжиргааны тєвшинд цєєн тооны баячууд л эдлэж чаддаг. Хэзээ хойно би єєрєє ч гар утастай болох сан гэж бодсоор байтал их сургуулиа дvvргэд ажлын байранд гарсаны дараа ериссон маркит хєєрхєн гар утастай боллоо. Тэр vед анхны гар утасаа маш хэмнэлтэй хэрэглэж байсан мєртєлєє харь нутаг ирж ажилласан гоонь бие надад аав ээж ах дvv садантайгаа сэтгэл бодлоо солилцох ямар их боломж хангасан байлаа. Харамсалтай нь ойтгортой хоногуудад сэтгэлийг сэргээх хань мань болж явсан гар утас хагас жилийн дараа хулгайчид алджээ. Нvд ирмэхийн зуур олон улсын радиод ажиллаад 6 жилийн нуурыг vзлээ.
Энэ хооронд солиж єнгєрсєн гар утас мань Хятадын гар утасны хєгжлийг зохих хэмжээгээр vзvvлж болох юм. Хамгийн тvрvvнд латин галигтай цєєн тооны хvмvvсийн хооронд л яриж болдог байсан бол хожим нь Хятад хэлтэй, мессеж бичих боломжтой болсон байна. Дараа нь тод єнгийн дэлгэцтэй жижиг хэлбэрийн гар утас моод болсон юм. Yvний дараа янз янзын хєг айзамтай олон єнгийн дэлгэцтай гар утас хvмvvсэд таалагдсан байна. Сvvлийн vе каймартай, дуу бичиж болох, интернетийн сvлжээнд холбогдож чадах, Имайл хурааж болох, зурагт сонирхож болох зэрэг олон хэрэглээ хангасан тєрєл бvрийн загвартай гар утас тасралтгvй гvйлгээнд гарсан байна. Гар утасны танилцуулагын бичгийг нарийн vзэхгvй юм бол чухам ямар ямар vйлдэлтэй гэдгийг мэдэхэд бэрэх юм. Хэсэг хугацаа алагсаад дэлгvvрд очиход л хуучин загварын гар утас хаямдраад, шинэ шинэ маягийнх нэмэгдсэн байдаг. Гар утастай байх нь гангараа байх зvйл биш болсон хэдий ч шинэчлэгдээд байх цагийн урасгалыг дагах гэдэг нь хэцvv юм. Єнєє 2000 орчим юунаар олон хэрэглээ хангасан сvvлийн vеийн загвартай гар утас худалдан авч болох нь дээ.
Єнгєрсєн жил Хятадын нэрт кино найруулагч Фэн Шао Гангийн удирдсан "Гар утас" гэдэг кино нийгэм дээр халуун хариу тусгал гарсан байна. Yлгэрийн vйл явдал нь ийм байлаа. Нийгэмд маш нэр хvндтэй мєртєлєє vлгэр шишээч нєхєр болсон хоёр эр хvн гар утаснаас болж, нууц амрагтай байгаа нь гэр бvлийнхдээ мэдэгдэж, vvний улмаар олон талын дарамтад юу ч vгvй хоцорсон vлгэр болно. Гар утас нь хvмvvсийн холбоо барихад маш дvхэм нєхцєл хангасан боловч хувь хvний ертєнц гэж алга болгосон байна. Сvvлийн vе хvмvvс гар утсаа хаагаад, хvнгvй орчинд хэдэн єдєр амрах юм сан гэж хэлэх нь олон дуулагдах боллоо. Энэ vгэнд амьдралын хэцvv болон бодит байдлын ємнє аргагvй байх сэтгэгдэл мэдрэгдэж байгаа биз.
|