• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-11 14:48:33    
"Сvнзийн дайтахуйн ухаан" болон "Шvvмжлэл єгvvлэл" монгол хэлээр хэвлэгдэв

Хятадын Олон Улсын Радио

    "Сvнзийн дайтахуйн ухаан" гэсэн ном 2005 оны 6-р сарын 14-ны єдєр Монгол улсад монгол хэлээр анх удаа албан ёсоор хэвлэгдсэн байна.

    Монгол хэлээр хэвлэгдсэн "Сvнзийн дайтахуйн ухаан" гэсэн номыг бол Монгол Хятадын найрамдлын нийгэмлэгийн гvйцэтгэх захирал Мэнэрэлийн Чимэдцэеэ жил гаруй хугацааг зарцуулж орчуулсан бєгєєд хэвлэлд оруулсан байна. Анх удаагаа 500 дэвтэр хэвлэгдэх юм.

    Мэнэрэлийн Чимэдцэеэ, 1979 онд Монгол улсын их сургуулийн хятад хэлний ангиийг тєгсч, Хятадын хэл соёлын их сургуульд мэргэжил дээшлvvлж єнгєрсєн юм. 1991 онд, тэрээр Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгийн гvйцэтгэх захирал болсон байна. Тэр бол Монгол улсын хятад судлаачдын нэг юм.

    Сvvлийн жилvvдэд Монгол улсад хятад хэл сурах явдал єрнєж, хятад хэл сурч байгаа хvний тоо жилээс жилд нэмэгдсэн байна. Єнєє Монголын бараг 40 гаруй их ба дээд сургууль, дунд сургууль болон бага сургууль хятад хэлний хичээл зааж байна. Зєвхєн Монгол улсын их сургуулийн хятад хэлний ангид хэдэн зуун сурагч хятад хэлний хичээл сурч байгаа юм .

    "Сvнзийн дайтахуйн ухаан" гэмээх ном бол одоогоос 2500 гаруй жилийн ємнє бичигдсэн Хятадын Цvнь чиv \хавар намар\-гийн сvvлч vеийн Хятадын эртний уламжлагдаж ирсэн хамгийн эртний, хамгийн бvрэн бvтэн, хамгийн алдартай цэрэг дайны дайтахуйн ухааны бvтээл болох юм. Тус ном нь Хятадын цэрэг дайны тvvхэнд маш чухал байр суурь эзэлдэг бєгєєд тvvний дайтахуйн ухааны vзэл санаа нь Хятадын олон тvvхэн vеийн улс тєрчид, цэрэг дайны ухаантан, цэрэг дайны онолчдыг гvнээ нєлєєлсєн байна. Yvгээр барахгvй тус ном нь бас дэлхийн маш олон цэрэг дайны судлаачдын анхаарлыг татсан бvтээл юм.

    "Сvнзийн дайтахуйн ухаан" гэсэн номын зохиолчийн нэрийг Сvнь v гэдэг юм. Тєрсєн бодит он сарыг нь тодруулж чадаагvй байна. Тvvх судлаачдын тєсєєлж байгаагаар тэрбээр бол одоогоос 2500 гаруй жилийн ємнєх Хятадын Цvнь чиvгийн сvvлч vеийн Чи улсын хvн болох юм. Одоогийн Хятадын Шаньдvн мужийн Гуанрао нутгийн хvн болно. Тvvний амьдарч байсан цаг vе бол дэлхийд нэртэй Хятадын бичгийн сургаалтныг vvсгэн байгуулагч, сэтгэгч, сурган хvмvvжvvлэгч, соён гэгээрvvлэгч, их багш Кvнзийн \он тооллоос ємнє 551 оноос он тооллоос ємнє 479 он\ амьдарч байсан цаг vе байжээ.

    Yvнээс ємнє 2004 онд, М.Чимэдцэеэ бас Хятадын бичгийн сургалтны сонгодог судар зохиол "Шvvмжлэл єгvvлэл"-ийг орчуулсан юм.

    "Шvvмжлэл єгvvлэл" бол голцуу Кvнзийн яриа хєдєлгєєнийг тэмдэглэсэн зохиол болох юм. Кvнзи \он тооллоос ємнє 551 оноос он тооллоос ємнє 479 он\ дэлхийд нэртэй Хятадын бичгийн сургалтныг vvсгэн байгуулагч, сэтгэгч, сурган хvмvvжvvлэгч, соён гэгээрvvлэгч болох юм. "Шvvмжлэл єгvvлэл"-ийг Кvнзийн шавь болон шавийнх нь шавь нарын найруулсан vгийн тvvврийн зохиол болох юм. Yvнд голцуу, Кvнзи хийгээд тvvний шавь нарын vг яриа, vйл хєдєлгєєнийг тэмдэглэсэн байна. "Шvvмжлэл єгvvлэл" нь Хятадын эртний Сvн улсын vеээс эхлэн бичгийн хvний заавал унших "дєрвєн бичиг"-ийн нэг болсон юм.

    Хятадын эртний энэ хоёр агуу их бvтээлийг монгол хэл дээр орчуулсан Мэнэрэлийн Чимэдцэеэг сурвалжилсан сурвалжлага сонсохыг хvсвэл 2005 оны 7-р сарын 22-ны єдєр болон 29-ны єдєр \баасан гараг\ нэвтрvvлэх ХОУР-гийн \CRI\ монгол хэлний нэвтрvvлгийн "Найрамдлын гvvр" нэвтрvvлэгт хандаарай. \Г. Сайн-Єлзий бэлтгэн найруулав\