• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-07-11 14:51:03    
2008 оны зуны олимпийн наадмын бэлтгэл ажил хэрэгжилтийн зангилаагийн vе шатандаа орлоо

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын Ардын Улс Тєрийн Зєвлєлдєх Зєвлєлийн Бvх Хятадын Хорооны шинжлэх ухаан, соёл боловсрол, эрvvл мэнд, биеийн тамир спортын хороо 6-р сарын 28-ны єдєр "2008 оны Бээжингийн олимпийн наадмын бэлтгэл ажилд арга ухаан єргєх" сэдэвт симпозиумыг Бээжинд зохион явуулсан юм. Энэ он бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах ажил нь стратегийн тєлєвлєгєєний vе шатнаасаа хэрэгжилтийн vе шатанд орж байгаа зангилаагийн жил юм. Єнєєгийн байдлаар, олон талын бэлтгэл ажил бvх талаар эхэлж, эмх дараатай эрчтэй явагдаж байна.

    Хятадын Ардын Улс Тєрийн Зєвлєлдєх Зєвлєлийн Бvх Хятадын Хорооны орлогч дарга Жан Сычин энэ симпозиумд оролцож vг хэлсэн байна. Тэр хэлэхдээ, олимпийн наадмыг зохион явуулах гэсэн бол Хятадын vндэстнvvдийн олон зуун жилийн хvсэл мєрєєдєл юм. Олимпийн нгаадмыг эрхлэн явуулах аз тохиолынг ашиглан, "Ногоон олимп, шинжлэх ухаан техникийн олимп, хvмvvнлэгийн олимп" гэсэн vзэл ойлгогдохууныг онцлон харуулж, нийслэлийн эдийн засаг, нийгмийн хєгжлийг ахиулан, Хятад улс болон дэлхийн биеийн тамир спортын салбарынханд євєрмєц єв vлдээн єгч, Хятадын vндэстнvvдийн цэцэглэл хєгжилд зохих хувь нэмэр оруулна гэжээ.

    Бээжин хотын орлогч дарга, Бээжингийн олимпийн наадмыг зохион явуулах комиссын гvйцэтгэнгч орлогч дарга Лю Зинминь сисмпозиум дээр танилцуулж хэлэхдээ, 2005 онд олимпийн наадмын олон талын бэлтгэл ажил нь уулын тєлєвлєгєє болон бэлтгэл ажлын vндсэн дээр, ажлынхаа чухал талаа олимпийн наадмын зохион байгуулалтын хэрэгжилтэд шилжvvлж, vйл ажиллагааны хєтєлбєр тогтоож байгаад, ажлаа тал бvрээр цаашид бодитойжуулж ахиулах болно. Yvний зэрэгцээ бас олимпийн наадмыг зохион явуулах комисс нь тєв Засгийн газар болон Бээжин хотын Засгийн газрын холбогдох байгууллагуудтай ажлын хэлхээ холбоогоо цаашид эрчимжvvлэн, тэдэнтэй нэн нягт уялдаа холбоотой ажиллаж, нийгмийн нєєц баялгийг нэн vр ашигтай ашиглана гэжээ.

    Эх сурвалжийн мэдээнээс vзвэл, олимпийн наадмыг зохион явуулах комисс болон Бээжин хотын Засгийн газрын холбогдох байгууллагууд нягт хамтран ажиллаж, "олимпийн наадмаар хєгжлєє ахиулж, хєгжлєєр олимпийн наадмад туслах"-ыг баримталж, олимпийн наадамд бэлтгэхийн зэрэгцээ бас Бээжингийн хєгжлийг маш ихээр тvргэтгэж байна. 2004 онд Бээжин хотын гол гол авто замын 35 тєслийг шинээр эхлvvлж, иргэдэд дєхєм vзvvлэх 161 тєслийн барилгын ажлыг дуусгаснаар, хотын зам харилцааны хvчин чадавх нь 2003 оныхоос 15%-иар дээшилсэн байна. 2004 онд Бээжингийн цаг агаарын хоёрдугаар зэрэглэлийн болон хоёрдугаар зэрэглэлээс дээших єдрийн тоо нь бvх жилийн нийд єдрийн 62.5%-ийг эзэлж, бvх хотын ойн нємєргийн хэмжээ нь 49.5%-д хvрчээ. /О.Дарабагар орчуулав/