Усан онгоцоор Хєх-мєрєн дээгvvр аялах гээч ёстой гоё байдагыг би єєрєє сайн мэднэ. Учир нь арваад жилийн ємнє би усан онгоцоор Хєх мєрєн дээгvvр найман хоног аяласан маань одоо ч мартагдаагvй.
Хятадын олон улсын жуулчлал компанийн хариуцалгатан ноён Хуан Жегийн хэлэхээр, одоо гадаадын маш олон жуулчид зуны улиралд усан онгоцоор Хєх мєрєн дээгvvр аялах сонирхолтой байгаа юм байна. Ингэж усан онгоцоор аялах нь зам дагуу єнгє vзэмжийг алдалгvй харж чадах тєдийгvй єєрєє хэдий урт хугацаа аялахаа єєрєє шийдэж болох учир маш олон жуулчид одоо энэ аргаар жуулчилж байна. Та хэрбэ усан онгоцоор Хєх мєрний эхнээс нь адагт нь хvртэл аялан жуулчлах гэвэл, Чvнчин хотоос усан онгоцоор гарч, дорнош явж, Хєх мєрний далайд цутгах эцэсийн єртєє- Шанхай хотод хvрч болох юм. Та хагас замыг нь ч явж болно, аль эсгvvл Хєх мєрєний дагуу хамгийн гоё vзэмж болох гурван хавцлын vзэмжийг сонирхоод, Хубэй мужийн И чан хотоос Чvнчин хотод буцсан ч болж байна .
Ноён Хуан Же хэлэхдээ: " Чvнчингээс гарч И чан хотод хvрчхээд буцах зам бол хамгийн богино аялалын зам юм. Yндсэндээ мэргэжлийн жуулчлал компани л ийм тvрээсэн усан онгоц хангана. Энэ шугамаар бид зургаан жил явж байна. Энэ бол нэлээд боловсронгуй зам юм. Эрэг дагуу vзэмжийг нь ч гадаадын жуулчид маш сонирхож байдаг гэжээ.
Хятадын баруун нутгийн алдарт уулан хот Чvнчингээс жуулчлалын усан онгоцонд гарч Хєх мєрєн даган тєдий л хол явалгvй Хятадын vзэсгэлэн сайхан уул усны зураг шиг алдарт Хєх мєрний гурван хавцалд хvрч ирэх юм. Гурван хавцал гэж Чюй тан сия хавцал, Y ся хавцал, Си ся хавцлын ерєнхий нэрийдэл юм. Энэ vзэмжит гурван хавцал баруун талаасаа Чvнчин хотын ойролцоох Бай ди чэнгээс эх авч, зvvнш Ху бэй мужийн И чангийн Нань жин гуан хvрч, нийт бараг хоёр зуугаад км урт байж, сvрлэг бартаат газрын байц, тансаг гоё єнгє vзэмж, сvр жавхаат vзэсгэлэн болон олон арвин эртний дурсгалт vзэмжит цэгтэй байдагаараа дэлхийд алдартай.
Энэ газар бол ёстой л Хєх мєрний эрэг дагуу хамгаас гоё уул усны зураг гэж хэлж болох бєгєєд дэлхийд алдартай аялал жуулчлалын vзэмжит нутаг юм.Дунд сургуулийн багш ноён Ван Ян олон удаа сурагчида дагуулан Хєх мєрний гурван хавцлаар аялаж єнгєрсєн хvн юм. Тэрээр хэлэхдээ: " гурван хавцлыг би сайн мэднэ. Нэгдvгээр хавцал нь Чюй тан ся хавцал, энэ хавцал бол гурван хавцлын дотроо хамгийн богино хавцал юм. Чюй тан хавцлын хоёр эргийн эгц шовхо ханан хадууд нь яг хутгаар зvссэн шиг харагдах бєгєєд усан онгоцон дээрээс доош мєрний усыг харахад Фэн би хана, Фэн хуан булаг зэрэг хачин vзэмж тодрох юм. Фэн би хана надад маш гvvн сэтгэгдэл тєрvvлсэн, энэ ханан дээр дvvрэн vе vеийн пайлуур vсэг сийлэн, яг л уран бичлэг дvvртэл бичээд єлгєсєн самбар шиг санагдах юм. чюй тан ся хавцлын дараа нь Y ся хавцал залгаж байна. Y ся хавцлын хоёр эргээр Y шан уулын арван хоёр оргил байрлаж байна.
Энэ арван хоёр оргилын дотроос дагина оргил хамгаас гоё мєртєє хамгаас алдартай юм. Дагина оргил бол мєн ч Y шан уулын бэлэг тэмдэг юм. Ши лин ся хавцал бол Хєх мєрний гурван хавцлын хамаг урт хавцал бєгєєд сvрлэг бартаатайгаараа алдартай юм гэжээ.
Хєх мєрний гурван хавцлын єнгє vзэмж этгээд гоё байдаг нь яриангvй, тэхэд Хєх мєрний салбар урсгал болох Да нин хэ голын хоёр эргээр байрласан жижг гурван хавцлын єнгє vзэмж ч том гурван хавцлаас дутуугvй. Энэ жижиг гурван хавцлын дотроо 20 км урт Ди цvй ся хавцал хамгаас гоё vзэсгэлэнтэй юм. Том хотод амьдарч байсан охин Ли Чин жижиг гурван хавцалд ирээд яг л домог ертєнцєд орсон шиг санагдлаа гэж ярьж байлаа.Тэрээр хэлэхдээ: " Жижиг гурван хавцалд ирэхээсээ ємнє би энэ нутгийн тухай дуулж байлаа. Жижиг гурван хавцал нь Хєх мєрний гурван хавцал биш ч гэсэн тvvнээс ч гоё vзэмжтэйг ёстой нvдээрээ харлаа гэжээ. Энэ жижг гурван хавцлаас гадна маш жижиг гурван хавцал хэмээгдсэн бас нэгэн vзэсгэлэнт газар байдаг юм. Энэхvv маш жижиг гурван хавцал нь Ди цvй ся хавцлын ойролцоо хєхмєрний нєгєє нэг салбар урсгал болох Ма дv хэ гол дээр байрлаж байгаа юм.
Энэхvv vзэсгэлэн сайхан маш жижиг гурван хавцлын тухай жуулчлал компанийн хєтєч хатагтай Ван Ян танилцуулж хэлэхдээ: " Ма дv хэ голын ус гvйхэн байдаг болохоор, маш жижиг гурван хавцлаар аялан жуулчлахад машин онгоц орж болохгvй, учир нь тэндэх урсгал тvргэн, гvйхэн, харгиа ихтэй болохоор зєвхєн жижиг модон салаар жуулчид аялаж болох юм. Модон онгоцонд суугаад хоёр эргийнх нь єнгє vзэмжийг сонирхож явах гээч мєн эх байгальдаа буцсан сайхан сэтгэгдэл тєрєх юм гэжээ. Хvндэт сонсончид оо, сая та бvхэнд Хєх мєрєн дээгvvр усан онгоцоор аялан явж, єнгє vзэмжтэй танилцах тухай дєхєм танилцууллаа. /Пэрлаймаа орчуулав/
|