Шинэ барга баруун хошуу нь Євєр монголын хєлvн буйр хотын баруун ємнє хэсэгт байрлаж, зvvн талаараа манай улсын эх газрын хамгийн том боомт манжууртай хєршилж, зvvн ємнєд талаараа шинэ барга зvvн хошуутай хиллэж, баруун ємнєд хэсгээрээ монгол улс, оросын холбооны улстай хиллэж байдаг юм. ар хашаатын боомтоор монгол улстай хиллэж байна.
Дэлхийд алдартай хєлvн нуур буйр нуур нь шиэн барга баруун хошууны нутагт байж, хєлvн нуурын алтан эрэг, буйр нуурын мєнгєн эрэг гэх жуулчиллын цэг байгуулж, бас тvvх домгийн vлгэртэй Чингисийн морины уяны жуулчиллын цэг, улаануурын шувуу сонирхох vзэмжит газар гэх мэтээр аялал жуулчиллын тєслvvд хэрэгжиж байгаа юм байна.
Байгалийн болон газар зvйн иймэрхvv тавуу талаа ашиглан орон нутгийн захиргаа нь соёл болон аялал жуулчиллын vйлсийг зэрэг хєгжvvлэх стратеги хэрэгжvvлж байгаа юм байна.
Шинэ барга баруун хошуу нь дєчин мянга гаруй хvн амтай байж, vvнд олонх нь энэ нутагт нvvж ирээд 270 гаруй жил болж байгаа шинэ баргачууд эзэлж байгаа юм. шинэ баргачууд олон жилийн турш єєрийн євєрмєц зан vйлээ хэвээр хадгалсаар ирсэн юм.
Барга соёлыг хєгжvvлж, нутаг орноо олон улст сурталчилж, аялал жуулчиллаар хошуу нутгийнхаа эдийн засгийн хєгжилийг дайчилхын тєлєє тус хошуу энэ оны 6-р сарын 18 ны єдєр Хятад Орос Монгол гураван орны барга соёлын аялал жуулчиллын найрыг зохион явуулсан байна. анхдугаар удаагаа болж байгаа зуун хоногийн хугацаатай цогц арга хэмжээ нь одоо болтол vргэлжилсээр байна.
Баргачууд эрт дээдээсээ байгаль нуур, хєvн буйр жич монгол улсын нутгаар нvvдэллэн малжисан тvvхтэй. Одоо монгол улсын дорнод аймаг, оросын баргажуун хошуунд нэлээд олон баргачууд оршин амьдарч байгаа юм.
Энэ удаагийн Хятад Орос Монгол гурван орны барга соёлын жуулчиллын найрт Оросын баргажин хошууны дарга, монгол улсын дорнод аймгийн музейн дарга тус тус тєлєєлєгчид дагуулан морилон саатсан байна.
Тус наадмны нээлтийн ёслолд барга монголчуудын нvvдэл амьдралыг харуулсан хасаг тэрэг, баргачуудын хувцас засалын vзvvллэг бєхийн ангийн vзvvллэг, хиймэр сvл зэргийг дэлгэн vзvvлсэн байна.
Газар зvйн байршилаа ашиглан хилийн нутгийн жуулчиллын ажилыг хvч тавин хийж байна. Манжуур боомтоор Оросуудыг урин ирvvлж, ар хашаатын боомтоор монголчуудтай харилцан, эдийн засгаа нэмэгдvvлэх сайн нєхцєл бvрдэж, дєрєвдvгээр сараас одоо болтол боомтоор орж гарсан бараа нь арван гурван мянга таван зуун тонн хvрч, хийлийн наймаа тохиролцсон хэмжээ нь хоёр сая гурван зуу ная гаруй мянган юаньд хvрсэн байлаа.
|